Spread the love Have you ever felt like you are wandering through life without a clear map? Do you find yourself constantly questioning your career path, the timeline of your relationships, or your deeper spiritual purpose? The answers you seek have been written in the stars for thousands of years. Through the ancient wisdom of Vedic Astrology (Jyotish), we can unlock the exact cosmic roadmap designed just for you at the exact moment of your birth. Why Vedic Astrology? Unlike Western astrology, Vedic Astrology uses the Sydereal zodiac, which aligns perfectly with the actual, current positions of the constellations in the sky. It doesn’t just tell you who you are; it provides a precise timeline (Dashas) of when major events will unfold in your life. Meet Your Astrologer: 20 Years of Wisdom & Experience When it comes to reading your destiny, experience is everything. My journey into the sacred depths of Vedic Astrology began
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
7
3
9
6
Users Today : 13
Users Yesterday : 82
Total Users : 57396
Views Today : 13
Views Yesterday : 108
Spread the loveБид ойр дотныхондоо санаа зовж тэдний төлөө залбирдаг ч үр дүн байдаггүй. Саяхан нэг эмэгтэй надаас чухам юуг буруу хийгээд байгаа талаараа асууж байсан. Тэр эмэгтэй архи уудаг болсон хүүдээ л санаа зовж, түүнийг зөв зам мөр дээр гараасай хэмээн залбирдаг ч ямар ч үр дүнгүй байгаа тухайгаа ярьж, яах ийх тухайгаа асуусан юм л даа. Нэгдүгээрт, ямар ч тохиолдолд бид өөр бусдын төлөө залбирах нь бидний хувьд ч нөгөө хүний хувьд агуу ач буянтай үйл байдаг. Тэр ч байтугай эндээс ямар нэг үр дүн харагдахгүй байлаа ч. Бидний ихэнхи нь хэзээ нэгэн цагт, хэн нэгэн бидний төлөө залбирч байсан учраас л бурханлаг зүйлийг сонирхож эхлэсэн байдаг. Үр дүн эргэлзээгүйгээр ирэх болно. Харин хэзээ гэдэг нь биднээс үл хамаарна. Хоёрдугаарт, нөгөө хүнд маань мөн хүсэл байдаг гэдгийг харгалзаж үзэх хэрэгтэй. Бид өөр бусдыг өөрсдийн хүссэнээр амьдруулж чадахгүй шүү дээ. Тухайн хүнийг бид зөв зам дээр гараасай гэж л хүсч байгаа. Харин нөгөө
Spread the loveШрила Прабхупада, нэг бус удаа бид энэ амьдралдаа гэр рүүгээ, Бурхан зүгт буцна гэдэгтээ итгэлтэй байх ёстой хэмээж байсан. “Үүний тулд надад бас нэг амьдрал эсвэл хоёр, гурван амьдрал шаардлагатай даа” хэмээх боломжгүйн итгэл үнэмшлээр хичээллэх хэрэггүй. Энэ тун аюултай. Яагаад гэвэл чин бишрэлтнүүд бид нар ч гэсэн дахиад энэхүү аюултай үхэх төрөхийн тойргоор өнхрөн эргэлдэж болзошгүй байдаг. Жишээ нь гэвэл Жада Бхарата. Бурханлаг байдлын хувьд тэрээр маш өндөр түвшний бодгаль байсан боловч бяцхан бугын үр төл, ходолд уягдан татагдсанаасаа болж дараагийн амьдралдаа тэрээр буга болон төрөх хэрэгтэй болсон байдаг. Тийм байхад бидний тухайд юу ч ярих билээ дээ. Энэ нь туйлын, туйлын аюултай. Ийм учраас бид өөрөө өөрсөддөө бат итгэл үнэмшлийг суулгах ёстой. Мэдээж хэрэг, энэ амьдралдаа Бурхан зүгт буцах хүслийг хөгжүүлэх ёстой. Энэ нь бидний садхана ба садхья (бурханлаг практик, тухайн практикийн зорилго) байх ёстой. Энэ ертөнц цаг зуурхны хэмээх санаа бодлыг үргэлж санаж явах ёстой.Жишээ нь та зочид буудалд
Spread the loveНэгэн ядуу энэтхэг эмэгтэй өглөө бүр хоёр ширхэг бин хайрдаг байжээ. Нэгийг нь гэр бүлдээ зориулж, хоёр дахийг нь хажуугаар өнгөрч яваа хүмүүст зориулдаг байж. Хоёр дахь бингээ цонхныхоо тавцан дээр, хажуугаар нь өнгөрсөн ямар ч хүн аваад явж болохоор тавьж орхидог байв гэнэ. Түүнчлэн тэр эмэгтэй аз хийморио хайхаар гэрээсээ явж одсон хүүгийнхээ төлөө өдөр бүр л залбирдаг байв. Олон сар өнгөрөхөд тэр эх, хүүгийнхээ талаар ямар ч мэдээ сонсоогүй ба дэмий л түүнийг эрүүл саруул эргэж ирээсэй хэмээн мөргөн залбирна. Удалгүй тэр эмэгтэй, нэгэн бөгтөр эмгэн өдөр бүр ирээд хоёр дахь бинг нь авч одоод байгааг ажиглажээ. Гэвч тэр эмгэн талархлын үг хэлэхийн оронд, ердөө аман дотроо, “Таны хорон санаа тантай л хамт үлдэнэ. Таны сайхан сэтгэл тан руу эргэж ирнэ!” хэмээн амандаа бувтнадаг байв. Энэ үйл явдал өдөр бүр давтагдах болжээ. Тэр эмгэнээс талархлын үг үл сонсоод мөнөөхь эмэгтэй өөрийгөө нэг л хуурагдаад байгаа мэтээр мэдрэх болов. “Энэ бөгтөр
Spread the loveХэрэв миний амьдралд ямар нэг зүйл тохиолдлоо гэхэд үүний шалтгаан нь надад байгаа гэсэн үг. Хэрэв та зурхайч, сэтгэл зүйч эсвэл зүгээр л амьдралыг арай гүн гүнзгий ухаарч ойлгосон хэн нэгнээс зөвлөгөө авах гээд очиход хэрэв тэр хүмүүс тань танд, “Чи бол сайн хүн. Чи ямар ч алдаа гаргаагүй. Буруу юм юу ч хийгээгүй. Энэ бол ердөө л хувь тавилан. Тэгээд л гүйцээ. Чи сайн хүн. Чи амьдралдаа өөрчлөөд байх юм юу ч байхгүй. Энэ бүхэн бүгд буруу” гэх аваас шуудхан тийм хүмүүсээс зайгаа бариарай. Яагаад гэвэл эндээс танд засарч өөрчлөгдөх ямар ч ирээдүй байхгүй. Тийм нөхцөлд засрах ямар ч боломж байхгүй. Хэрэв миний зөв, бусад бүх зүйл буруу юм бол би юу өөрчлөх хэрэгтэй гэж? Юун дээр ажиллах хэрэгтэй гэж? Юуг ч засч өөрчлөх хэрэг алга байна шүү дээ. Гэвч үүнийг засах хэрэгтэй. Тэд өөрчлөгдөхгүй үлдэж байгаа нь тэдний гол асуудал юм. Би бүгдийг зөв хийдэг гээд л. Тэгэхээр энэ нь