Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 7 4 0 7
Users Today : 24
Users Yesterday : 82
Total Users : 57407
Views Today : 27
Views Yesterday : 108
Spread the loveХүн Кришна ухамсрын үйл хэргийг төдийлөн сонирхдоггүй боловч эмнэлэг болон эсвэл ямар нэг буяны үйл хэрэг явуулдаг газарт өргөл хандив өгөх аваас энэ нь тэрээр тийм маягаар багагүй хүчээр олсон өөрийн хөдөлмөрийн үр шимээс татгалзаж байгаа гэсэн үг болно. Энд Кришна, хүмүүст ийн үйлдэхийг зөвлөжээ. Хүн өөрийнхөө үйлийн үр дүнг бусдад өгснөөр аажмаар ухаан бодлоо цэвэрлэж чадах бөгөөд ингэснээр хэзээ нэгэн цагт түүнийг Кришна ухамсрын гүн ухааныг ойлгоход нь туслах болно. Мэдээж хэрэг Кришна ухамсрын гүн ухаан нь ямар ч бурханлаг практикийн үйл хэргээс хамаардаггүй л дээ. Учир нь гэвэл Кришна ухамсрын арга зам нь өөрөө ухааныг цэвэрлэх хүчирхэг арга хэрэгсэл болдог. Гэвч хүн ямар нэг шалтгаанаар шуудхан Кришна ухамсрын гүн ухааны арга практикт хүрэлцэн ирж чаддаггүй. Тиймээс хүмүүс ядаж л өөрийн хөдөлмөрийн үр дүнг өргөл болгон өргөхийг хичээж байх ёстой. Үүний тулд ойр дотныхондоо туслах, төр засаг, нийгэм, ард түмэн, улс орныхоо сайн сайхны төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй ба энэ нь ирээдүйд
Spread the loveБхагаван Кришнагийн трансцендент лила-кахани, зугаа наадмын тухай хүүрнэлийг сонсох нь дээд зэргийн ашиг тустай  хэмээн  “Бхагаватам”-д өгүүлсэн. Хэрэв та бүрэн дүүрэн итгэлтэйгээр, маш анхааралтайгаар сонсох аваас таны зүрх материаллаг бохирдлуулаасаа цэвэрлэгдэнэ. Чухамхүү энэ л зорилгын улмаас Бхагаван Шри Кришна газар дэлхийд морилон бууж ирдэг. Сүнслэг тэнгэрт орших Кришнагийн мөнхийн гариг орныг сач-чид-анандамайя-дхама буюу санмайя, чинмайя, анандамайя – мөнх, мэдлэг, аз жаргалаар бялхмал дүүрэн газар орон хэмээн нэрлэдэг. Тэнд Тэрээр трансцендент зугаа наадмууддаа, ялангуяа раса-лила зугаа наадамдаа бүрэн дүүрэн автаж байдаг. Тэгвэл Тэр яагаад наашаа материаллаг ертөнцөд ирэх хэрэгтэй болдог юм бэ? Энэ газар бол Түүний гариг орон биш, тэр газраас буюу Түүний трансцендент сач-чид-анандамайя дхамаас эрс тэс ялгаатай. Материаллаг ертөнц бол асат, ачит, нирананда-майя буюу цаг зуурхны, мунхгаар, зовлонгоор дүүрэн газар орон. Тэгвэл Кришна яах гэж наашаа ирдэг юм бэ? Энд Тэр юу хийх гэж ирдэг хэрэг вэ? Тэрээр ийшээ, сухридам сарва-бхутанам буюу бүхий л амьд бодгалиудад цорын ганц сайн сайхныг хүсэгч
Spread the loveЗөвхөн маш их бардам хүн л шүүмжлэлд гомдох болно. Ухаантай хүн бол өөр рүүгээ чиглэсэн шударга үнэн шүүмжлэлийг сонсож, түүнээс дараа дараагийнхаа ахин дэвших, өөрийгөө төгөлдөржүүлэх санаа сэдлийг олж харж байдаг. Харин шударга бус шүүмжлэлийг хувьдаа хүлээж авдаггүй. Бэлэг дурсгал, доромжлол эсвэл шүүмжлэл аль нь байлаа ч гэсэн хэрэв бид түүнийг хүлээж авахгүй л бол энэ нь түүнийг бэлэглэсэн хүний өмч болж үлддэг. Ухаалаг хүн мөн өөрийгөө шударга бусаар шүүмжлэхийг хүлээн зөвшөөрдөггүй. Хэн нэгний үйлийг шүүмжлэх үед тэр нь хэдийчинээ шударга байхаас үл хамаарч бид энэ үйлийнхээ үр дагаврыг өөрийн кармын санд бичиглэн үлдээдэг гэдгийг ойлгох нь чухал. Юу юунаас урьд бусдыг шүүмжилж байнаа гэдэг нь бидний өөрсдийн төгс төгөлдөр бус байгааг илэрхийлж буй билээ. Хэрэв хэн нэг хүний ямар нэг зүйл таны зэвүүг хүргэж буй бол үүнийг өөрөө өөрөөсөө хайгаад үз. Та өөрөөсөө түүнийг баттай олох болно. Ухаалаг хүмүүс нь бусдын дутагдлыг хаан дарж, харин тэдний сайн чанаруудыг нь илүү тодруулан
Spread the loveБхагавад-гитагийн есдүгээр бүлгийн төгсгөлд Эзэн Кришна шууд ийн тушаасан байдаг: “Үргэлж Миний тухай бод, Миний чин бишрэлтэн бол, ганцхан Надад мөргө, Надад бишрэл хүндэтгэлээ илэрхийл”. Ийн үйлдсэнээр хүн Түүний трансцендент гариг оронд заавал хүрч очноо хэмээн Дээд Бурхан айлдсан. Гэвч бурхангүй үзэлт эрдэмтэд, дийлэнхи хүмүүсийг төөрөгдөлд оруулж, тэднийг Бурханы Бодгальд биш харин бодгаль бус, үл илэрсэн, мөнхийн, төрөөгүй үнэнд өөрсдийгөө даатгахыг уриалан дуудаж байдаг. Имперсоналист-гүн ухаантан- майявади нар нь Туйлын Үнэний дээд илрэл нь Бурханы Дээд Бодгаль юм хэмээх үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй. Хэрэв хүн нарыг яг л тэр байдлаар нь таньж ойлгохыг хүсч буй бол тэрээр эхлээд нарны гэрэлтэй нүүр нүүрээрээ тулах ёстой ба дараа нь наран бөмбөлөгтэй нүүр тулах ёстой. Тэр цагт хэрэв тэрээр энэхүү бөмбөлөг рүү нэвтэрч чадах аваас тэрээр нарыг захирч байдаг эзэн бурхантай нь нүүр нүүрээрээ уулзаж чадна. Мэдлэг дутуугийн улмаас гүн ухаантан-майявади нар нь Брахманы гэрэл туяаны хил хязгаараас чанадад гарч чаддаггүй. Энэхүү Брахманы гэрэл туяаг нарны
Spread the loveЯмар шашин хамгийн шилдэг вэ? Хүн бүгд л, “Миний шашин чинийхээс илүү!” хэмээдэг. Энэ бүрэн дүүрэн жам ёсны зүйл. Энэтхэг хүмүүс, “Бид христ шүтлэгтнүүдээс илүү” хэмээхэд христ шүтлэгтнүүд, “Бид хинду шүтлэгтнүүдээс илүү” хэмээдэг. Гэвч Бхагаватам, шашны жинхэнэ эсэхийг тийн батладаггүй хэмээсэн. Бхагаватамд өгүүлэхдээ, са ваи пумсам паро дхармо йато бхактир адхокшаже, хэмээжээ. Түүний тусламжтайгаар хүн өөртөө Бурханыг хайрлах хайрыг хөгжүүлж чадах тэр шашныг хамгийн шилдэг гэж тооцдог гэсэн байна. Тэгээд л гүйцээ. Шүүлтүүр нь гэвэл, та өөртөө Бурханыг хайрлах хайрыг хир зэрэг хөгжүүлсэн бэ гэдэг нь юм, бхава грахи жанардана. Ведийн утга зохиолуудын бүтээлүүдэд өгүүлэхдээ, Эзэн Кришна зүгээр л бидний бхаваг хүлээж авдаг хэмээсэн. Тэрээр, бид өөрсөддөө Бурхан татагдах, Кришнад татагдах татагдлыг хир хөгжүүлсэн бэ гэдгийг харж байдаг. Зөвхөн үүнийг л авч үздэг. Тэрээр, “Өө чи тийм баян юм. Чи тийм үзэсгэлэнтэй” гэх буюу эсвэл эсрэгээр нь “Чи их ядуу юм. Чи царай муутай юм” гэдэггүй. Үгүй. Энэ бүгдийг огт авч хэлэлцдэггүй.
Scroll to Top