Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 7 4 0 9
Users Today : 26
Users Yesterday : 82
Total Users : 57409
Views Today : 29
Views Yesterday : 108
Spread the loveВишну нь материаллаг байгаль руу зүгээр л харц чулуудаад майяад үр тогтоож чадсан. Энэ бол сүнслэг арга… Зүгээр л эгэл жирийн харц илгээснээрээ Дээд Эзэн тоо томшгүй олон амьд бодгалиудыг материаллаг байгалийн хэвлийд бий болгож чаддаг. Брахма-самхитад, Дээд Эзний сүнслэг бие нь маш хүчирхэг тул Түүний биеийн дурын хэсэг, өөр бусад ямар ч хэсгийн үүрэг функцийг гүйцэтгэж чадна хэмээн батлан өгүүлсэн байдаг. Бид зөвхөн гараараа эсвэл арьсаараа хүрэлцэж чадах ч Кришна зүгээр л харц илгээгээд л хүрэлцэж чаддаг. Бид зөвхөн нүдээрээ л харж чаддаг. Бид нүдээрээ хүрэлцэж эсвэл үнэрлэж чадахгүй. Харин Кришна нүдээрээ үнэрлэж чадна, мөн нүдээрээ идэж чадна. Кришнад хоол хүнс өргөхөд бид Түүний хэрхэн идэж буйг харж чаддаггүй. Гэвч Тэр хоол хүнс рүү зүгээр л харц илгээгээд л идэж чаддаг. Бид бүхий л зүйлс нь сүнслэг мөн чанар бүхий сүнслэг ертөнцөд амьдрал хэрхэн өрнөдгийг төсөөлж чадахгүй. Хэргийн учир нь гэвэл Кришна өргөсөн хоолыг иддэггүй гэдэг тухай биш эсвэл Тэр түүнийг
Spread the loveАюурведэд өгүүлснээр бол ой ухаан нь харгис хэрцгий байдал болон уур хилэнгээс болж алдагддаг хэмээсэн. Хэрэв хүн аминч эгоист үзэлтэй бол тэрээр бусдын мөнгөөр таашаал ханамж авахыг хүсч байдаг ба ямар үнээр гэдэг нь түүнд чухал биш байдаг. Ийм зүйл болоход тэрээр маш хүчтэй бохирддог бөгөөд өөрийн урьд өмнөх сайн үйлүүдийн үрээр түүнд заяагдсан ой санамжаа алддаг. Тэрээр хэрэгтэй бүхий л ой санамжаа, түүнд байсан хэрэгтэй бүх мэдээллээ алддаг. Энэ нь тэрээр ямар нэг бүдүүлэг үйлдэл хийснээс болсоон гэсэн үг юм. Бүдүүлэг байдал нь ой санамжийг бууруулдаг ба хүн худал хуурмагт живдэг. Түүнд бүх зүйл огт өөр мэт санагдаж эхлэнэ. Түүний ой санамжид хадгалагдаж байсан мэдээллүүд нь гажуудсан мэт санагдана. Түрэмгий зан авир нь мөн ой ухааныг бууруулдаг. Түрэмгий авир гэж юу вэ? Энэ нь өөрийн эрх ашгийг дээгүүрт тавихыг хэлдэг. Энэ тохиолдолд таны хувьд нөгөө хүний амьдрал ба эрүүл мэнд онцын сонин биш байдаг. Та түүний аз жаргалыг залгих үед та
Spread the loveБидний утга зохиолын бүтээлүүдийг анхааралтай унш, өөрийн боломжийн хирээр Кришнад үйлчлэхийг хичээ. Чамд хэрэв эргэлзээ төрөх аваас надаас асууж болно. Би чамд үйлчлэхэд үргэлж бэлэн байх болно. Чиний мартаж болохгүй цор ганц зүйл бол энэ амьдрал нэн чухал гэдэг явдал юм. Учир нь энэ амьдрал бидэнд зүүрмэглэн байгаа Кришна ухамсраа сэрээх боломжийг өгдөг. Бид ямар ч тохиолдолд энэ боломжийг алдах ёсгүй. Ингэх аваас энэ нь нөхөж болшгүй алдаа болно. Бид майагийн олз болохгүйн тулд маш анхаарал болгоомжтой байх ёстой. Яагаад гэвэл энэ материаллаг ертөнцөд майя маш чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Хэдийгээр Кришна бүх зүйл мөн ч гэлээ. Майя болон Кришна хоёр яг л харанхуй ба нарны гэрэлтэй адил. Харанхуй нь нар үгүй аваас дангаараа оршдоггүй. Гэвч нарны гэрлийн аль нэг буланд харанхуй нуугдаж байдаг. Ийм учраас хэрэв бид цаг үргэлж өөрийгөө ил задгай наранд байлгаж байх аваас харанхуй биднийг нөмөрч чадахгүй. Хэрэв чи нарны өөдөөс хараад зогсож байх аваас чи хэзээ ч
Spread the loveСонсохуйгаар дамжин эрүүлжих нь хамгийн хүчтэй эмчилгээ юм. Тийм эмчилгээний хамгийн гол хүчин зүйл нь авиа цэвэр ариун бодгалиас гарч байх явдал юм. Ариун ном сударт өгүүлснээр, хувь хүний бодгалийн бүхий л шинж чанарууд дуу авиагаар дамжигддаг хэмээсэн. Тэгэхээр дуу авиа нь хоолойн холбоосноос гардаг авиа чичиргээ төдий зүйл биш байх нь. Хүний дуу хоолой зүрхнээс гардаг бөгөд түүнд байгаа бүхий л зүйлсийг илэрхийлж байдаг. Хүний дуу хоолойгоор нь түүний талаархи бүгдийг мэдэж болно. Би дуу хоолойгоор нь бүгдийг мэдэж чадна гэж хэлж чадахгүй ч үгүйдээ л гэхэд ихэнхи өвчнийг дуу хоолойгоор нь тодорхойлж болдог. Дуу хоолой нь асар их мэдээллийн хүчийг шингээсэн байдаг. Учир нь тэрээр зүрхнээс гардаг. Хүний цэвэр ариуны түвшнээс хамаараад дуу хоолой нь өөрчлөгддөг. Ийм учраас хэрэв хүн илүү бохир болох аваас түүний дуу хоолой бохирддог. Хэрэв хүн илүү цэвэр болох аваас түүний дуу хоолой илүү цэвэр болдог. Иймээс хүн яриад л эхлэсэн бол тэрээр юу ч нуух
Spread the loveХүний шунал хэдийчинээ их байна, аз хийморь төдийчинээ бага байна. Эрчүүд төсөл хөтөлбөрүүдэд асар их мөнгийг зарцуулдаг ч өөрийн эхнэртээ шинэ ээмэг аваад өгчихдөггүй. Яагаад гэвэл бүх мөнгө нь төсөл хөтөлбөрт нь зарцуулагдсан болохоор аргагүй. Тэгээд тэрээр ийн хэлнэ: “Эхлээд би жаахан мөнгө олоодхоё. Дараа нь чамд ээмэг авч өгнөө”. Нөхөр түүний бүхий л хичээл чармайлт нь амжилтаас хол хөндий, түүний бүх төсөл хөтөлбөр нуран сүйдэх болно гэдгийг ойлгодоггүй. Яагаад гэвэл тэр түүнд ээмэг авч өгөөгүй шүү дээ. Ягья гэж чухам юу болохыг та мэдэх үү? Ягья гэдэг бол өргөл гэсэн утгатай. Та хэнд өргөл өргөх хэрэгтэй вэ? Таны дэргэд байгаа эмэгтэйд. Тэр танд олон зүйлийг өгсөн. Үр хүүхдүүд болон өөр бусад бүх зүйлсийг. Тийм үү? Тийм байхад танд түүнд ээмэг худалдаж авч өгөх нь харамсалтай байна гэж үү? Дорно дахинд энэ үнэнийг мэддэг хэдий ч хараахан бүгд мэддэггүй. Гэвч мэддэггүүд нь энэ дагуу үйлддэг. Ийм учраас тийм эрчүүдийн дэргэдэх эмэгтэйчүүд тийм
Scroll to Top