Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 4 3 5 7 8
Users Today : 68
Users Yesterday : 215
Total Users : 43578
Views Today : 70
Views Yesterday : 239

Эрчүүдийг үл хүндлэх байдал нь эхлээд бид эцэг маань бидэнд анхаарал хандуулдаггүй гэр бүлд төрснөөс эхлэдэг. Энэ нь бид урьд амьдралдаа эрчүүдийг хүндэлдэггүй байсны нотолгоо юм. Өөрөөр хэлбэл эрчүүд бидэнд анхаарал хандуулахгүй байх нь юу болохыг бидэнд харуулж байгаа хэрэг. Дараа нь бид эцэгтээ гомдож өснө. Тэгээд бид, эр нөхөр маань эцгийн маань яг эсрэг мөн чанартай хүн байх болно хэмээн боддог. Бид эр нөхрөө олно. Эр нөхөр маань эцгийн маань гаргадаг ааш авир, шинж чанартай эгээ л адилхан шинж чанартай нэгэн байх болно.

Шалтгаан нь хичээл сургамж эхлээд холхноос өгөгдөж эхлэдэг ба дараа нь ойртоод, дараа нь улам бүр ойртон ирдэг. Эцэгтэйгээ холбоотой асуудлаа би шийдэж чадаагүй болохоор одоо бид эр нөхөртэйгээ холбоотой асуудлаа шийднэ. Нөхөртэйгөө холбоотой асуудлаа бид эрс шийдмэгхэн аргаар шийдвэрлэнэ. Бид түүнд, “Чи одоо эрх чөлөөтэй. Чамтай суусан нь миний алдаа байж” хэмээн хэлнэ. Дараа нь биднээс хүү юм уу охин төрнө. Хэрэв охин төрвөл бид автоматаар шуудхан хэрхэн эр нөхрөө хүндлэхгүй байх вэ-д сургадаг. Хэрэв хүү төрвөл, энэ нь бидэнд эр нөхөртэйгээ холбоотой харилцаа холбоогоо засах өөр нэгэн боломжийг өгч байна гэсэн үг. Хэрвээ та эр нөхрөө хүндэлж байгаагүй бол таны хүүтэйгээ харьцах харьцаа нилээд нухацтай шалгалтыг туулж өнгөрөх хэрэгтэй болно гэдэг нь 100 хувь баталгаатай. Хэрэв энэ мөчид та жаахан хүүтэй бол та өөрийгөө түүнтэй төгс зохицож амьдарч буй гэж хэлэх л байх. Гэвч та түүнийг өсч том болтол хүлээ. Түүнд эр хүний зан характер бий болох хүртэл. Бурхан танд эрчүүдийг хүндэлж эхлэх бас нэгэн боломж олгожээ гэдгийг та харах болно. Эцгээсээ ч, эр нөхрөөсөө сонсохыг хүсэхээргүй үгийг хүү тань танд буцааж өгөх болно. Гэвч та хүүгээсээ салж чадахгүй. Энэ бол онцгой сонин үзэгдэл учраас тэр. Түүнийг хааш нь ч хөөж болохгүй. Ингэж л бид амьдралын мэдлэг боловсролыг олж авдаг.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Марина Таргаковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Бидний амьдралд гурван бүс оршдог: тав тухын бүс, хүчин чармайлтын бүс, сандарч тэвдэх бүс. Аль бүсийн хэсэгт нь хөгжил дэвшил оршино гэж та бодож байна вэ? Хүчин чармайлтын бүсэд! Тав тухын бүсэд хөгжил дэвшил үл оршино. Сандарч тэвдэх бүсэд мөн л хөгжил дэвшил үл оршино. Харин ямар бүсэд хүн илүүтэй байхыг хүсч тэмүүлдэг вэ, хэл дээ? Тав тухын бүсэд! Гэвч амьдрал үүний тулд зориулагдаагүй (тав тухын тулд). Хүн тав тухтай байдлаас сандрах тэвдэхийн бүс рүү харайн ордог. Яагаад гэвэл амьдрал гэдэг хүнд ямар нэг зүйлийг(гэнэтийн) байнга л өргөн барьж байдаг. Тэгмэгц тэр үед хүн сандрах тэвдэх төлөвт ордог. Тэгээд тэрээр шуудхан л тав тухаа дахин сэргээн тогтоохыг хүснэ. Гэвч хөгжил дэвшил аль алинд нь үл оршино.

Хөгжил дэвшил хүчин чармайлтын бүсэд л ирдэг. Харин хүчин чармайлт гэдэг нь ямагт санаатайгаар, ухамсартайгаар хийгддэг зүйлс байдаг.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Марина Таргаковын лекцээс орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас

Бид бүгдээрээ л энэ амьдралаас тодорхой нэг цаг мөчид буцна гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Хүн болгонд тийм цаг бий. Энэ цаг мөчөөс өмнө амжиж аль болох ахиухан сайн сайхан зүйлсийг хийцгээгээрэй.

Миний нэг таньдаг эрэгтэй, шавийн маань нөхөр хорт хавдраар өвдсөн. Тэднийх зургаан хүүхэдтэй. Энэ өвчний олон л шатуудыг тэр дамжин өнгөрөөсөн. Би түүнтэй харилцаатай байдаг бөгөөд “Энэ үеүдэд яажшүү амьдарч байна даа? Ярьж өгөөч”хэмээн түүнээс асуусан юм.

“Ойлгомжтой зүйл дээ. Би эмчлүүлж байгаа. Гэхдээ мэдэхгүй байна… Эмч нар надад баталгаа өгөөгүй. Гэхдээ би нэг зүйлийг ойлгосон: би нэг өдөр, өнөөдөр сайхан амьдарч чадна. Хүүхдүүдээ харах харьцах хандлага минь огт өөр болсон.. Яагаад гэвэл энэ өдөр маш үнэ цэнэтэй. Хоёр дахь өдөр, маргааш болох эсэхийг би мэдэхгүй. Эхнэр бид хоёр одоо ярьж байгаа шигээ тийм гүн гүнзгийгээр хэзээ ч ярилцаж байгаагүй. Энэ нь зүгээр л цаг хугацаа маш үнэ цэнэтэй байгаагаас болж байгаа” хэмээсэн.

Эрхэм найзуудаа, бид нэг нэгэнтэйгээ тийн гүн гүнзгийгээр ярихын тулд хавдар бий болох тэр цэг дээр очих хүртэл явах хэрэгтэй гэж үү? …
Тэр цааш нь ярихдаа, “Өдрөөс өдөрт миний цаг хугацааны үнэ цэнэ өсөж байгаа. Яагаад гэвэл хавдар хоёр дахь шатандаа байсан. Одоо гурав дахь шатандаа очсон. Газар авч хүндрээд байгаа гэдгийг би ойлгож байгаа. Гэхдээ надад өдөр бүр сайхан амьдрах боломж байна. Би урьд өмнө нь хэзээ ч тэгж амьдарч байсангүй. Нар мандахыг, шөнийн тэнгэрийн оддыг хэзээ ч тэгж харж байсангүй. Одоо харин би хардаг болсон. Одоо би сонсдог болсон. Өөрийн өвчиндөө би тийм л ихээр талархдаг болсон” гэсэн билээ.
Өөрөөр хэлбэл өвчин зовлонгийн үр дүнд хүн боловсордог. Энэ тухай “өвчин бол багш” гэж ярих нь ч байдаг. Хэрэв та шатаж үхэх тавилантай бол та живэхгүй. Тийм байхад сандарч тэвдээд байх нь утга учиртай гэж үү?

Боловсорч гүйцээгүй хүн ийш тийшээ дэгдэгнэж, өнгөрснөө л бодож байдаг бол сэтгэл санааны хувьд боловсорч гүйцсэн хүн өнөөдрөөрөө амьдардаг. Түүнийг сайн сайхнаар амьдарч өнгөрөөдөг. Мөн талархалтайгаар.

Ведийн сэтгэл зүйч Марина Таргаковагийн лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Өөрийн зан чанартай зөв ажиллана гэдэг нь өөрийн зан чанартай ажиллах биш харин зүгээр л хүмүүст үйлчлэн зүтгэх явдал юм. Тогтоож авсан уу? Тэгвэл хүмүүст үйлчлэх боломж хэзээ бий болох вэ? Энэ нь би өөрөө дүүрсэн үед, өөрөө дотоод амьдралаараа амьдарч эхлэх үед, дотооддоо би аз жаргалтай болох үед, би хувь тавилангаа хүлээж авах үед, би яг одоо цаг дээрээ оршоод ирэх үед(санаа зовж ирээдүйд амьдрахгүй, урам хугарч өнгөрсөн амьдрахгүй, харин одоодоо). Зөвхөн энэ цаг мөчөөс л хүн өөрөө өөрөөсөө өөрийгөө холдуулж ажиллаж, үйлдэж чадах болно.

(дуулав) “Санаа зовнил, уналт, амжилтаа март

Саран доорхи амьдрал тоглоом бишийг бүү март

Найз чинь муухан явбал гайхамшигт бүү найд

Яаран түүн рүү оч, ямагт сайны замдаа үлд”

“Сайны зам” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь өөрөө өөрөөсөө өөрийгөө холдуулна гэсэн үг. Зөвхөн тийм байдлаар л тухайн хүний зан чанарын бүхий л сайн сайхан чанарууд өөрөө илрэн нээгддэг. Хэрэв тэрээр сайны замыг дагаж буй бол..
Түүнчлэн тэдгээр нь бидний хүссэнээр нээгдэх биш харин тэдгээр нь зүгээр л өөрөө нээгддэг.
Эмэгтэйчүүдийн хувьд эхлээд, эмэгтэй хүний сайн шинж чанарууд нээгдэнэ: сайхан сэтгэл, эелдэг зөөлөн зан, эгэл жирийн байдал, анхаарал халамжтай байдал, хариуцлагатай байдал, үнэнч зан гэх мэт эмэгтэй шинж чанарууд хамгийн эхлээд эмэгтэй хүнд нээгддэг.

Харин эрчүүдийн хувьд эхлээд, эрэлхэг зориг, хүч чадал, эр чанар, дайчин байдал, тэвчээр, шаргуу тууштай байдал, аливааг байгаагаар нь хүлээн авдаг чанар, няхуур зан, тайван амгалан байдал гэх мэт чанарууд нээгдэнэ. Өөрөөр хэлбэл эрчүүдэд эхлээд эрэгтэй чанарууд нээгдэх бол эмэгтэйчүүдэд эхлээд эмэгтэй шинж чанарууд нээгдэнэ.

 Дараа нь эмэгтэйчүүдэд эр шинж чанарууд нээгдэх ба харин эрчүүдэд эмэгтэй шинж чанарууд нээгдэнэ. Хэрэв эрчүүд маш эелдэг энхрий болох аваас энэ нь тэрээр бараг л мэргэн хүн болсон гэсэн үг юм. Хэрэв эмэгтэйчүүд маш эр зоригтой, шийдэмгий болох аваас энэ нь тэрээр бараг л мэргэн цэцэн нэгэн болжээ гэсэн үг юм. Гэвч энэ нь эхлээд эмэгтэйчүүдэд эмэгтэй шинж чанар, эрчүүдэд эрэгтэй шинж чанар бий болсон тэр хөрсөн дээр л үүсэн бий болох ёстой.

Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын

“Өөрийн зан чанартай хэрхэн зөв ажиллах вэ?” лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Нэгэн хос шинэ байранд нүүн оржээ. Эхнэр нь өглөө дөнгөж сэрээд цонхоороо эргэн тойрныг нүд гүйлгэн хараад, хөрш эмэгтэй нь цагаан хэрэглэлээ хатаахаар өлгөж байгааг ажиглав.

-Түүний цагаан хэрэглэлээ угаасныг хар даа, ямар бохир юм бэ?  – гэж тэр нөхөртөө хандан хэлэв.

Харин энэ үед нөхөр нь сонин уншаад, эхнэртээ төдийлөн анхаарал хандуулсангүй.

-Магадгүй түүний саван нь муухан байсан байх эсвэл тэр эмэгтэй юмаа сайн угааж чаддаггүй ч юм бил үү. Угааж сурах л хэрэгтэй дээ!  – гэж хайнгадуухан өчив.

Хөрш эмэгтэй нь цагаан хэрэглэлээ тохох бүрд эхнэр нь цагаан хэрэглэлийнх нь бохир завааныг гайхан дуу алдана.

Нэгэн сайхан өглөө эхнэр нь цонхоороо хараад мөн л дуу алдав гэнэ:

-Пөөх! Өнөөдөр түүний цагаан хэрэглэл их цэвэрхэн болчихжээ. Эцэст нь хөрш маань ингэж нэг угааж сурах гэж !

-Яг ч тийм бишээ, өнөө өглөө би эрт босоод, цонхоо угаасан юм л даа, – гэж нөхөр нь хэлжээ.

Бэлтгэсэн: Балабхадра дас

Scroll to Top