Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 4 3 3
Users Today : 15
Users Yesterday : 96
Total Users : 54433
Views Today : 18
Views Yesterday : 99
Spread the loveТэгэхээр Кришна ухамсар нь бидний суурь мөн чанар юм… Тэр хэдийнээ оршин буй. Гэвч энэ мөчид, бид майятай, материаллаг эрчимтэй хүрэлцсэний улмаас Кришнаг мартсан. Кршна бхулийа жива бхога-ванча каре.  Энэхүү марталт нь бид энэ материаллаг ертөнцөд жаргаж цэнгэх гэсэн хүслээр маань дамжин илэрдэг. Бхога-ванча. Бүгд л энэ материаллаг ертөнцөд өөр өөрсдийн боломжийн хирээр жаргаж цэнгэхээр хичээж байдаг. Тиймээс л энэ ертөнцийг материаллаг ертөнц хэмээн нэрлээд буй. Харин Кришна ухамсар бүхий хүмүүс нь энэ материаллаг ертөнцөөр жаргаж цэнгэх гэж оролддоггүй. Тэд бүх зүйлийг Кришнад үйлчлэхүйтэй нэгтгэх гэж хичээж байдаг. Үүнд л ялгаа нь оршино. Анасактасйа вишаянатхархам упаюнжатах. Энэ мэтчилэн, бид Кришна-прасад иддэг. Бүгд л иддэг. Бид ч мөн иддэг. Гэхдээ бид шуудхан идчихдэггүй. Бид ямар ч хоол бэлдсэн бай, юу ч авсан бай юуны түрүүнд түүнийгээ Кришнад өргөдөг. Яагаад гэвэл бид боддог, бид энэ тухай эргэцүүлж боддог. Бүх зүйл Кришнад харьяалагдаг нь бодит үнэн.  Кришна бидэнд бүгдийг өгсөн. Та цагаан будаа, дал(вандуй), улаан
Spread the loveБид тэдэнд прасад өгдөг. Бид тэр ч байтугай адгуус амьтдыг нааш ирж сонсохыг нь хориглодоггүй. Заримдаа тэд бага сага зүйл сонсдог. Сонсоно гэдэг нь сонсох төлөвт оршино гэсэн үг. Бүгд л сонсож чадна. Тэр ч байтугай тэд, Харе Кришна гэж юу болохыг ойлгохгүй байлаа ч хэрэв та Харе Кришнаг чанга дуулах аваас тэр ч байтугай шоргоолж, хорхой шавьжнууд хүртэл аврагдана. Яагаад гэвэл энэ нь сүнслэг авиа чичиргээ учраас. Энэ нь бүгдэд туслана. Яг л гал шиг. Гал нь та хүн байна уу эсвэл хорхой шавьж байна уу адилхан нөлөөгөө үзүүлнэ. Хэрэв та галд хүрэх л юм бол тэр өөрийн ажлыг хийх болно. Үүн шиг Харе Кришна маха-мантра нь трансцендент авиа чичиргээ юм. Бид түүнийг чанга дуулахад түүнийг сонссон хэн ч байсан, тэр нь хүн байна уу, амьтан байна уу, мод байна уу, шавьж байна уу ялгаагүй сонссон л бол ач тусыг нь хүртэх болно. Энэ бол трансцендент авиа чичиргээ юм… Кришна, Бхагавад-гитад,
Spread the loveХаана итгэл байна, тэнд мөнгө байдаг. Тэгвэл итгэл хаанаас бий болдог вэ? Би яагаад танд итгээд байгаа юм бэ? Яагаад гэвэл таны бурханлаг байдал хэвийн, тархи толгой тань хэвийн ажилладаг. Та бол итгэж болох хүн, та бол эрүүл саруул сэтгэлгээтэй хүн. Эрүүл саруул сэтгэлгээ гэдгийг юуны түрүүнд ойлгох хэрэгтэй. Энэ нь элдэв буруу муу зүйлээс ангид хүн гэсэн утгатай. Тэр хүнийг шунал, хомхой сэтгэл, ямар нэг худал хуурмаг сэдэл, амбиц эзэмдэн авдаггүй гэсэн утгатай. Таны ухамсар хэдийчинээ цэвэр болно, төдийчинээ танд итгэх итгэл нэмэгдэнэ. Амжилт юунаас эхлэдэг вэ? Өөрийн эго-ноос ангижрах үеэс. “Би, миний, надад” гэх мэтийг авч хаяснаар та өөрөөсөө эгоизмийн бүх гинжин хэлхээг, энэ бүх буруу муу зүйлсийн гинжийг тас татаж хаях болно. Тэд зүгээр л танаас холдон одох ба танд тэдгээрт наалдаж, татагдах шалтгаан үгүй болно. Йогод ийм нэг дадал практик байдаг. Буддын шашинтнууд ч мөн үүнийг хийдэг. Тэд элсээр эсвэл ямар нэг нунтгаар маш гоёмсог уран зургийг хийдэг.
Spread the loveЭртээ урьдын цагт нэгэн томоо номын сан галд автаж гэнээ. Харин тэр олон ном бичмэлүүд дотроос ганц гар бичмэл л шаталгүй үлдэж гэнэ. Он удаан жилийг тэрхүү гар бичмэл номын мухлагийн тэртээ буланд хэвтэж өнгөрүүлжээ. Түүнийг тоож анзаардаг нэг ч хүн байсангүй. Нэгэнтээ тэрхүү мухлагийн эзэн өөрчлөгдөж гэнэ. Шинэ мухлагийн эзэн ганц нэг хуудас цаас, номууд, гар бичмэлүүдийг эмхэлж цэгцэлж эхлэв. Тэгээд мөнөөхь хуучин гар бичмэлийг гаргаж хаяв гэнэ. Тэрхүү гар бичмэл хажуугаар өнгөрч явсан нэгэн тэнүүлчийн гар дээр санамсаргүйгээр ойчжээ. Тэнүүлч эр түүдэг асаах гэж нөгөө гар бичмэлээ гаргаж ирээд юуны өмнө түүн дээр бичсэн зүйлийг сонирхов. Гар бичмэл дээр: “Тэнгисийн эрэг дээрээс халуун чулуу олсон хүн амьдралдаа мөрөөдөж байсан бүхнээ олох болно” хэмээн бичсэн байв гэнэ. Тэнүүлч эр, үүнээс алдаад байх юм юу ч байхгүй болохыг ойлгож, тэнгисийг зүглэв. Тэрээр эрэг дээр таарсан чулуу болгоныг авч үзсэн боловч бүгд л хүйтэн байж. Тэгээд тэрээр тэрхүү чулуу болгоноо тэнгисийн давалгаан руу
Spread the loveЭцэг хүн гэрээ орхиж одсон хүүгийнхээ араас гуниглан шаналдаг шиг Кришна төдий олон тооны төөрсөн сүнснүүд материаллаг ертөнцөд оршин байгаад огтоос баярладаггүй. Ийм учраас Тэрээр биечлэн нааш ирж, тэднийг дахин Түүнд өөрсдийгөө даатгахыг уриалан дууддаг. Гэвч болзолт сүнснүүд нь худал хуурмагийн нөлөөнд гүн бат орсон байдаг тул тэднийг Кришнад сүсэглүүлнэ гэдэг туйлын хүнд хэцүү ажил. Иймээс хэрэв бид бусдыг Түүнд өөрсдийгөө даатган сүсэглүүлж чадах аваас Тэрээр бидний энэхүү үйлчлэл зүтгэлд маш ихээр талархах болно. Энэ бол бидний ялалт юм. Энэхүү зарчмыг даган мөрдөхийг хичээж, өөрийн бүхий л хүч чадлаар номлогтун. Тэгсэн цагт бүх зүйл сайхан болно. Бүү санаа зов. Шрила Прабхупадын Упендрад илгээсэн захидлаас, 1971-10-09.
Scroll to Top