Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 4 2 7
Users Today : 9
Users Yesterday : 96
Total Users : 54427
Views Today : 9
Views Yesterday : 99
Spread the loveНэгэн ядуу энэтхэг эмэгтэй өглөө бүр хоёр ширхэг бин хайрдаг байжээ. Нэгийг нь гэр бүлдээ зориулж, хоёр дахийг нь хажуугаар өнгөрч яваа хүмүүст зориулдаг байж. Хоёр дахь бингээ цонхныхоо тавцан дээр, хажуугаар нь өнгөрсөн ямар ч хүн аваад явж болохоор тавьж орхидог байв гэнэ. Түүнчлэн тэр эмэгтэй аз хийморио хайхаар гэрээсээ явж одсон хүүгийнхээ төлөө өдөр бүр л залбирдаг байв. Олон сар өнгөрөхөд тэр эх, хүүгийнхээ талаар ямар ч мэдээ сонсоогүй ба дэмий л түүнийг эрүүл саруул эргэж ирээсэй хэмээн мөргөн залбирна. Удалгүй тэр эмэгтэй, нэгэн бөгтөр эмгэн өдөр бүр ирээд хоёр дахь бинг нь авч одоод байгааг ажиглажээ. Гэвч тэр эмгэн талархлын үг хэлэхийн оронд, ердөө аман дотроо, “Таны хорон санаа тантай л хамт үлдэнэ. Таны сайхан сэтгэл тан руу эргэж ирнэ!” хэмээн амандаа бувтнадаг байв. Энэ үйл явдал өдөр бүр давтагдах болжээ. Тэр эмгэнээс талархлын үг үл сонсоод мөнөөхь эмэгтэй өөрийгөө нэг л хуурагдаад байгаа мэтээр мэдрэх болов. “Энэ бөгтөр
Spread the loveХэрэв миний амьдралд ямар нэг зүйл тохиолдлоо гэхэд үүний шалтгаан нь надад байгаа гэсэн үг. Хэрэв та зурхайч, сэтгэл зүйч эсвэл зүгээр л амьдралыг арай гүн гүнзгий ухаарч ойлгосон хэн нэгнээс зөвлөгөө авах гээд очиход хэрэв тэр хүмүүс тань танд, “Чи бол сайн хүн. Чи ямар ч алдаа гаргаагүй. Буруу юм юу ч хийгээгүй. Энэ бол ердөө л хувь тавилан. Тэгээд л гүйцээ. Чи сайн хүн. Чи амьдралдаа өөрчлөөд байх юм юу ч байхгүй. Энэ бүхэн бүгд буруу” гэх аваас шуудхан тийм хүмүүсээс зайгаа бариарай. Яагаад гэвэл эндээс танд засарч өөрчлөгдөх ямар ч ирээдүй байхгүй. Тийм нөхцөлд засрах ямар ч боломж байхгүй. Хэрэв миний зөв, бусад бүх зүйл буруу юм бол би юу өөрчлөх хэрэгтэй гэж? Юун дээр ажиллах хэрэгтэй гэж? Юуг ч засч өөрчлөх хэрэг алга байна шүү дээ. Гэвч үүнийг засах хэрэгтэй. Тэд өөрчлөгдөхгүй үлдэж байгаа нь тэдний гол асуудал юм. Би бүгдийг зөв хийдэг гээд л. Тэгэхээр энэ нь
Spread the loveБидний амьдралд гурван бүс оршдог: тав тухын бүс, хүчин чармайлтын бүс, сандарч тэвдэх бүс. Аль бүсийн хэсэгт нь хөгжил дэвшил оршино гэж та бодож байна вэ? Хүчин чармайлтын бүсэд! Тав тухын бүсэд хөгжил дэвшил үл оршино. Сандарч тэвдэх бүсэд мөн л хөгжил дэвшил үл оршино. Харин ямар бүсэд хүн илүүтэй байхыг хүсч тэмүүлдэг вэ, хэл дээ? Тав тухын бүсэд! Гэвч амьдрал үүний тулд зориулагдаагүй (тав тухын тулд). Хүн тав тухтай байдлаас сандрах тэвдэхийн бүс рүү харайн ордог. Яагаад гэвэл амьдрал гэдэг хүнд ямар нэг зүйлийг(гэнэтийн) байнга л өргөн барьж байдаг. Тэгмэгц тэр үед хүн сандрах тэвдэх төлөвт ордог. Тэгээд тэрээр шуудхан л тав тухаа дахин сэргээн тогтоохыг хүснэ. Гэвч хөгжил дэвшил аль алинд нь үл оршино. Хөгжил дэвшил хүчин чармайлтын бүсэд л ирдэг. Харин хүчин чармайлт гэдэг нь ямагт санаатайгаар, ухамсартайгаар хийгддэг зүйлс байдаг. Ведийн зурхайч, сэтгэл зүйч Марина Таргаковын лекцээс орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас
Spread the loveЗаримдаа хүмүүс, амьд бодгалиуд нь яагаад сүнслэг ертөнцөөс материаллаг ертөнц рүү унадаг юм бэ гэж асуудаг. Хариулт нь ийм: амьд бодгаль нь Бурханы Дээд Бодгальтай шууд харьцаж болдог Вайкунтхийн гаригуудад хүрээгүй байсан цагт түүнд уналтаас зайлна гэсэн баталгаа байхгүй. Тэр ч байтугай амьд бодгаль нь бодгаль бус Брахман эсвэл бясалгалын трансын төлөвт хүрсэн байлаа ч. Энэхүү шүлгэн дахь бхагавад-банах хэмээх үг нь онцгой ач холбогдолтой. Банах гэдэг нь сум гэсэн утгатай. Бхакти-йога нь Бурханы Дээд Бодгаль руу чиглүүлсэн сум юм. Бхакти-йога нь бодгаль бус Брахманыг таньж ухамсарлах эсвэл Параматмаг таньж ухамсарлахуйд үл сэтгэл ханахуйд өдөөн хөтлөдөг. Энэхүү сум нь (банах) маш хурц ба хурдтай бөгөөд бодгаль бус Брахман, бүгдэд орших Параматмагийн түвшинг алгасан өнгөрч шуудхан Бурханы Дээд Бодгаль тийш нисэн очдог. Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, Шримад-Бхагаватам” 3.25.29р шүлгийн тайлбараас
Spread the loveЭрчүүдийг үл хүндлэх байдал нь эхлээд бид эцэг маань бидэнд анхаарал хандуулдаггүй гэр бүлд төрснөөс эхлэдэг. Энэ нь бид урьд амьдралдаа эрчүүдийг хүндэлдэггүй байсны нотолгоо юм. Өөрөөр хэлбэл эрчүүд бидэнд анхаарал хандуулахгүй байх нь юу болохыг бидэнд харуулж байгаа хэрэг. Дараа нь бид эцэгтээ гомдож өснө. Тэгээд бид, эр нөхөр маань эцгийн маань яг эсрэг мөн чанартай хүн байх болно хэмээн боддог. Бид эр нөхрөө олно. Эр нөхөр маань эцгийн маань гаргадаг ааш авир, шинж чанартай эгээ л адилхан шинж чанартай нэгэн байх болно. Шалтгаан нь хичээл сургамж эхлээд холхноос өгөгдөж эхлэдэг ба дараа нь ойртоод, дараа нь улам бүр ойртон ирдэг. Эцэгтэйгээ холбоотой асуудлаа би шийдэж чадаагүй болохоор одоо бид эр нөхөртэйгээ холбоотой асуудлаа шийднэ. Нөхөртэйгөө холбоотой асуудлаа бид эрс шийдмэгхэн аргаар шийдвэрлэнэ. Бид түүнд, “Чи одоо эрх чөлөөтэй. Чамтай суусан нь миний алдаа байж” хэмээн хэлнэ. Дараа нь биднээс хүү юм уу охин төрнө. Хэрэв охин төрвөл бид автоматаар шуудхан
Scroll to Top