Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 5 0 1
Users Today : 83
Users Yesterday : 96
Total Users : 54501
Views Today : 110
Views Yesterday : 99
Spread the love “Хоол, нойр, амралт, ажлын дэглэмээ сахиж байгаа хүн йогоор хичээллэснээр өөрийн бүх зовлон зүдгүүрээ хөнгөвчилж чадна”. (Бхагавад гита 6.17) Ведийн судар номууд дотор зүүдийг тайлан уншиж,  учран тохиох үйл явдал, өнгөрсөн, одоо, ирээдүйн талаархи тодорхой мэдээллийг авах боломжийг олгосон олон судар шастир бий. Тэдгээрийн дотроос та бүхэнд Свапна-чинтамани зүүдний судраас товчлон танилцуулж байна. Энэ судрыг танилцуулахаас өмнө зарим нэг хэрэгтэй мэдээллийг танд хүргэе.   Зүүд амьдралд биеллээ олох хугацаа: 20 оос 22 цагийн хооронд зүүдэлсэн бол жилийн дотор 22 оос 24 цагийн хооронд бол хагас жилийн дотор 24 өөс 2 цагийн хооронд бол 3 сарын дотор 2оос 4 цагийн хооронд бол 1 сарын дотор 4өөс 6 цагийн хооронд бол 10 өдрийн дотор Нар мандах үед зүүдэлсэн зүүд бол тэр өдөртөө биелэнэ.   Сайхан зүүд зүүдлээд юу хийх хэрэгтэй вэ? Хэрвээ та сайхан зүүд зүүдлээд үргэлжлүүлээд унтах юм бол энэ зүүд биелэхгүй. Ийм учраас тухайн шөнийн үлдсэн мөчүүдийг залбирч өнгөрөөх хэрэгтэй ба өглөө сайтар
Spread the loveТилакийг заримдаа сүнсний чимэглэл хэмээн нэрлэдэг. Энэ чимэглэлийг биеийнхээ 12 хэсэгт нойтон шавраар тавьдаг. Энэ нь бидний бие Бүхний дээд Бодгаль Шри Вишну-н сүм гэсэн утгыг илэрхийлнэ. Вайшнавууд хамгаалалт болон ариусалын журмаар тилака тавьдаг ба түүнийг Бурханы бишрэлтэн гэдгийг таньж мэддэг. Яг л засаг төрийн хүч нь дүрэмт хувцсаа өмссөн цагдаагаар  илэрхийлэгддэг бол  тилака бишрэлтэнгийн ард бурханы хүч буйг хүмүүст мэдрүүлдэг. Тилака тавихдаа зүүн гар дээрээ багахан хэмжээний ус аваад Гопи чандана (Дварака-н шавар)-г үрнэ. Тилакыг хийх явцдаа доорх Падма Пуранагийн Уттара Кандын  мантра-г давтана. Лалаате кешавам дхйааен нарайнам атходаре Вакшах стале мадхавам ту говиндам кантха куупаке Вишнум ча дакшине куксау баахау ча мадхусууданам Тривикрамам кандаре ту вааманам ваама– пааршаке Сридхарам ваама – баахау ту хришикешам ту кандхаре Приштхе ча падманаабхам ча катйам дамодарам нйасет Энэхүү тарныг уншиж дууссаны дараа баруун гарын ядам хурууны өндгөөр биеийнхээ 12 хэсэгт тилакаа тавина. Брахманда Пуранад дурьдсаны дагуу тилакын хоорондох зайг хумсаараа гаргах ёсгүй байдаг.  Харин чийгтэй даавуугаар хуруугаараа хийх хэрэгтэй. Духан дээрээ зурах үедээ Кешава-г бодох хэрэгтэй.   Хэвлий дээрээ тавих үедээ Нараяана-г бодох хэрэгтэй Цээжин дээрээ Мадхава-г бодох ба харин хүзүүн дээрээ Говиндаг дурсах хэрэгтэй. Баруун хэвлий дээрээ Вишнаве бурханыг бодож, баруун бугалганы доод хэсэгт тавихдаа Мадхусудана-г бодох ёстой. Баруун бугалганы дээд хэсэгтээ Тривикрама-г бодно. Зүүн хэвлий дээрээ Вамана-г дурсаж зүүн бугалганы доод хэсэгт тавихдаа Шридхарая-г санах бол харин дээд хэсэгт тавихдаа Хришикешаг бодох хэрэгтэй. Падманабхая бурханыг нурууны дээд хэсэгт тавихдаа доод хэсэгт Дамодарая-г дурсан боддог. (Чайтания Чаритамрита Мадхйа 20.202) Шикха тавьсан хэсэгтээ тилака тавиддагүй харин шавраа угаасны дараа Ом Васудевайа намаха гэж хэлээд зүүн гарын алгаа арчдаг.  
Spread the loveҮргэлжлэл хэсэг Хэн бээр, ордны дээвэр дээр эсвэл уулан дээр хоол гүнцгээ идээд, хөлгүй их далайг гатлаж байна гэж зүүдлэвэл тэрээр боол болж төрсөн байлаа ч эзэн ноён болно. Цөөрмийн гол дунд бадамлянхуа цэцэгний дэлбээн дээр суугаад шар тос, элсэн чихэртэй сүүнд чанасан будаа идэж байна гэж зүүдлэвэл бусдын хүндэтгэлийг олох ба хааны эрх мэдлийг олно. Зүүдэндээ улаан жимс, эсвэл цэцгийг идэж байна, харж байна гэж зүүдлэвэл эсвэл түүнийг хайчилж байна, гэртээ авч ирж байна гэж зүүдлэвэл тэр даруйд танай гэрт аз хиймориийн охин тэнгэр Лакшми залрах болно. Нумын хөвчийг татан газар дэлхийг бүрхсэн их цэргийг айлгаж байна гэж зүүдлэвэл маш хурднаар амжилтанд хүрнэ. Өөрийн сөргөлдөгчөө, дайснаа устгаж байна, гинжилж байна, буулган авч байна гэж эсвэл тэднийг аюултай зүйлээр булж байна, шоронд хорьж байна гэж зүүдлэвэл тун хурднаар амжилт олно. Завин дээр суугаад, түүнийг эвдэж гэмтэлгүй бага зэрэг аялаад хурднаар нөгөө эрэгт хүрч байна гэж зүүдлэвэл тавьсан зорилгодоо хүрнэ. Хор уугаад эсвэл
Spread the love Хэл ярианы проблем ба ээрэх Карт№7.10 1965.02.16. Самбалпур, Энэтхэг. Эрэгтэй. А7 Jup Rahu A8   Sat Sun Chart 7.10 Rasi   Lagna Merc Ven Moon UL A6   Ketu   Mars AL         Ketu Chart1 Navamsha Moon Ven Lagna Sat Mars(R) Rahu   Sun Jup   Merc Навамша карт дээр Матар ургах гэр байгаа бөгөөд Санчир ба Марс гариг хамт байршжээ. Мөн Кету хоёр дахь гэрт Раху 8 дахь гэрт оршин байгаа нь маш хүчтэй Кемадрума йогийг үүсгэсэн байна. Навамша Лагнагаас Кету хоёр дахь гэрт орших байх нь хэл ярианд гажиг дефект байгааг харуулж байгаа бөгөөд энэ нь ээрэх гэх мэтээр илэрнэ, мөн үс нь цагаасаа эрт цайхыг илтгэнэ. Картын эзэн хүүхэд ахуйгаасаа л ээрдэг байсан бөгөөд арван нэгэн нас хүрч байж л арайхийж ярьдаг болсон байна. Түүнээс гадна дөнгөж 20 нас хүрээд түүний үс нь цайж эхэлсэн. Хэл яриаг хоолойн чакра хариуцдаг бөгөөд хариуцсан тэнгэр нь Ади Шакти
Spread the loveОрчлонг хувирашгүй байгалийн систем удирддаг. Бид бүгд энэ систем дотор амьдарч байгаа ба түүний хэсэг нь болдог. Эртний судар шаструудад хүн бүр өчүүхэн жаахан өвс ургамал мэт байгалийн систем дотор хөвж явдаг тухай тодорхой өгүүлсэн байдаг. Хүн бүр өөр өөрийн хувь тавилантай бөгөөд тэр нь түүний өөрийн урьд насны хийгээд энэ насны үйлээс хуримтлагдан бүрддэг. Урьд өмнөх насандаа сайн үйлийг хийж байсан хүн илүү сайн шинэ төрөлд төрдөг ба (сайн гэр бүлд, хөрөнгө чинээ, сайн хүрээлэл гэх мэт ) хэрвээ хүн энэ насандаа өөрийн сайн үйлийг үргэлжлүүлэх аваас түүний аз хийморь, аз жаргал хэд дахин өсч үрждэг. Судар шастирт өгүүлснээр, байгалийн хууль хийгээд хүн бүрийн хувь тавиланг гаригууд хянан зохицуулж байдаг гэжээ. Өөрийн төрөх үеийн төөргийн картын тусламжтайгаар хүн өөрийн амьдралд учран тохиож болох бэрхшээл саад, асуудал проблем, эерэг өөрчлөлт, таатай боломжуудыг урьдаас харж болно. Энэ системийг эртний их мэргэд Махариши нар судлан боловсруулжээ. Энэ нь заслын арга хэрэгслийн тусламжтайгаар түүний хувь төөрөгт бичигдсэн бүхнийг
Scroll to Top