Spread the loveБяцхан Шраван эмээгийнхээ хажууд зогсоод урд хашааны зэрлэг өвсийг хичээнгүйлэн зулгааж байгааг нь харж байв. Хүү өвөө эмээтэйгээ Лондонгоос ирснээс хойш өдөр бүр л ийм ажил хийж байгаа. Тэр одоо таван настай бөгөөд өвөө эмээтэйгээ байх дуртай. Мэдээж хэрэг Камакши, Вишванатан хоёрт ч бяцхан хүүтэй хамт байх нь таалагддаг. Вишванатан пурануудаас үлгэр уншиж өгөхөд хүү зөвхөн түүнийг нь сонсох гэж төрсөн юм шиг анхааралтай сонсоно. Камакши түүнийг үдэш бүр сүм рүү дагуулж явна. Хүүд сүмийн аварга том барилга, пракарамууд, бас прасад, цэцэгс, камфорын үнэр бүгд таалагддаг. Тэр шүтээн бүртэй ярьж, лам нарын тарни уншихыг сонсоно. Хүү Кумбаконамын ойролцоох энэ тосгонд хоёр долоо хоног саатаад эцэг эхтэйгээ Чиннай руу ээжийнхээ аав ээж дээр очоод дараа нь Лондон руу нисэх ёстой байлаа. Энд байх үеэр нь Кришнагийн Жаяанти болж таарлаа. Камакши амттай хоолнууд бэлтгэж, Вишванатан Бурхан Кришнагийн түүхээс өчнөөн цагаар хүүрнэж байлаа. Эмээ нь савнуудаа прасадаар дүүргэж байгааг харчихаад ухаангүй хайртай өвөө дээрээ буцаад
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
4
9
4
Users Today : 76
Users Yesterday : 96
Total Users : 54494
Views Today : 97
Views Yesterday : 99
Spread the loveСатсварупа Даса Госвами Шримад Бхагаватамд Бали Махараж болон Ваманадева нарын тухай түүх бий. Ваманадева бол бяцхан брахман хүүгийн дүрээр тодорсон Бурханы Дээд Бодгаль өөрөө байв. Тэр Бали Махараж дээр очиж гурван алхам газар өгөхийг гуйн зөвшөөрүүлдэг. Гэхдээ Тэрбээр орчлонгийн дүрээ тодруулж эхний хоёр алхмаараа л бүх ертөнцийг эзэлсэн учраас Бали Махараж амласан гурав дахь алхам газраа өгөх боломжгүй болж хүнд байдалд орно. Ваманадева түүнийг Варунагийн олсоор хүлэхэд эхнэр нь төдийгүй номын багш нь хүртэл орхин одсон байна. Гэхдээ Бхагаватамд Бали Махаражийг баригдаж хүлэгдсэндээ ичих нь бүү хэл огт сэтгэл зовоогүй гэж өгүүлдэг. Тэрбээр сэтгэл зовохын оронд харин ч Ваманадевад хандан “Таны эсрэг тэмцэж байсан олон демонууд эцэстээ аугаа иогийн төгс төгөлдөрт хүрсэн билээ. Таны сүр хүч цор ганц үйлээр олон зорилгыг гүйцэлдүүлж чаддаг. Тиймээс намайг ямар ч байдлаар шийтгэсэн, Варунагийн олсоор хүлсэн ч би огтхон ч ичиж, сэтгэл зовнихгүй байнам” (Бхаг. 8.22.6) гэж хэлдэг. Бали Махараж Бурханы өршөөл нигүүлслийн талаар мэддэг байсан
Spread the loveБурханы өршөөлт А.Ч Бхактиведанта Свами Шрила Прабхупадатай хийсэн ярилцлагууд 1968 оны Хоёрдугаар сар 1-р хэсэг Эрхэм хүндэт уншигчид та бүхэндээ Кришнагийн ухамсарын олон улсын байгуулагыг үүсгэн байгуулагч А.Ч. Бхактиведанта Свами Шрила Прабхупада АНУ-д амьд ахуй цагтаа өөрийн шавь болон сурвалжлагч нартай хийсэн ярилцлагуудаас хөрвүүлэн хүргэж байгаадаа баяртай байна. Таны ухаан тань мэргэн, сэтгэл тань ариун байх болтугай. Сурвалжлагч: Кришнагийн ухамсарын гол баримталдаг итгэл нь юу вэ ? Прабхупада: Кришна гэдэг бол Бурхан. Гэхдээ зүгээр л бурхан гэж нэрлэх нь бүрэн гүйцэд утгыг үл илэрхийлнэ. Кришна гэдэг нь самгард үг бөгөөд Бурханы жинхэнэ төрх байдлыг илтгэдэг юм. Кришна гэдэг бол бүхнийг өөртөө татагч гэсэн үг ба бүхнийг татагч гэдэг нь бүх төгс төгөлдөр байдлыг өөртөө агуулагч гэсэн утгатай. Энэ ертөнцөд бид мэдлэг сайтай, алдар цуутай мөн үзэсгэлэн гоо төгөлдөр хүмүүст татагдаж, бишрэн хүндэлж байдаг. Эдгээр бүх чадварыг нэг дор агуулан түүнтэй эн зэрэгцэх хэн ч байхгүй бодгалийг Бурхан гэдэг. Энэ бол бурханы шинж чанар. Иймээс Кришна бүх зургаан төгс төгөлдөр шинж чанарыг өөртөө агуулсан
Spread the loveНэгэн удаа Бурхан Кришнагийн эцэг Нанда Махараджа өөрийн ах Упанандаас Говардхан толгой хэрхэн ариун Вриндаваны газар шороон дээр илрэн заларсан тухай асуусан байна. Упананда яг энэ асуултыг Пандавуудын эцэг Панду хаан өөрийн өвөг эцэг Бхишмад тавьж байсан тухай хариулсан ба Бхишма “Гарга-самхитагаас” дараахь түүхийг ярьж өгсөн байдаг. Нэгэн удаа Голока Вриндаван дээр Бурхан Кришна Шримати Радхаранид, Өөрсдийн тоглоом наадмаа материйн ертөнцөд илрүүлэн харуулах цаг болсон ба иймээс Түүнийг даруй Дэлхий гариг дээр төрөх хэрэгтэй тухай хэлсэн байдаг. Үүнд нь Радхарани, Өөрийн хайрт Враджа-дхама, Ямнуа, Говардхан толгойгүйгээр Тэрээр тэнд аз жаргалтай байж чадахгүй хэмээн хариулжээ. Харин Кришна Тэрээр үүнд санаа зовох зүйлгүй ба учир нь Түүнтэй хамт Враджа дхама, Ямуна, Говардхан толгой бүгд хамт буун залрах болно хэмээн Радхад итгүүлэн ятгасан байна. Энэ үйл явдлаас нилээд өмнө аугаа уул Дроначалын гэргий Салмали-двипын газар шорооноо Говардхан хэмээх хүүг төрүүлж өгчээ. Говардханыг төрөх үед тэнгэрт бүх сахиулсан тэнгэрүүд илрэн тодорч, цэцгийн хур оруулав. Мөн Гималай,
Spread the love … Чин бишрэлтэнгүүдэд хамгаалалт хэрэгтэй. Учир нь гэвэл энэ ертөнц дайсагнасан сүнсүүдээр дүүрэн билээ. Брахмагаас эхлээд адгийн доод шоргоолж хүртэл Бурханаас үл хамааралтай байхыг хүсдэг. Ийм учраас Кришнагийн ухамсрыг номлоно гэдэг тийм ч амар бус. Нэгэн удаа Парижид бид гудамжны харинам хийчихээд буцаж ирээд байтал Шрила Прабхупада биднийг өрөөндөө дуудав. Тэрээр бидний гудамжинд хийж байгаа номлолын тухай асуусан бөгөөд би нэгэн эмэгтэй бидний группыг их эсэргүүцэж байсан ба чихээ хоёр гараараа таглаж байсныг хэлэв. Шрила Прабхупада энэ үед намайг ямар үйлдэл хийснийг асуухад нь би ямар ч онцгой үйлдэл хийгээгүй гэдгээ хэлсэн. Тэрээр инээж, түүний гарыг нь чихэн дээрээс нь аваад чих рүү нь чангаар ариун нэрийг дуулах хэрэгтэй байсан юм гэв. Тэгээд өнөөдрийн санкиртан их амаргүй хүнд байлаа гэж намайг хэлэхэд Шрила Прабхупада урагш тонгойж ирээд: “Харин би хэзээ нэгэнтээ номлол хийх нь амархан гэж хэлсэн билүү?” гэж их нухацтайгаар асууж билээ. Номлогч хүн гарцаа байхгүй эсэргүүцэлтэй тулгарна. Саяхан даа, нэг