Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 5 0 1
Users Today : 83
Users Yesterday : 96
Total Users : 54501
Views Today : 110
Views Yesterday : 99
Spread the love 1. Шри Кришна Чандра өөрийн зүйрлэшгүй гоо үзэсгэлэнгээрэээ хүн бүрийн зүрх сэтгэлийг татдагч Шри Радха өөрийн ухаан бодлоороо Шри Кришнагийн  сэтгэлийг татдаг учраас түүнийг Хара хэмээн нэрийддэг. 2. Бүхйи л сайн сайхан чадварыг эзэмшигч Шри Кришна өөрийн сэтгэл булаам сайхан лимбэний эгшгээрээ Радхаг өөртөө татдаг учраас түүнийг Кришна хэмээдэг. 3. Аугаа бодгалиудын өгүүлсэнчлэн Бурхан Хари бадамлянхуа адил нүдтэй Радхаг раса бүжигнээс  авч явсан учраас Радхаг Хара хэмээн нэрлэдэг. 4. Радхатай тоглож байх үед түүний аадар борооны үүл мэт биенээс цацрах хайр нь   алтлаг өнгөтэй байдагч тэрээр  аадар борооны үүл адил л харагддаг. Иймээс түүнийг Кришна гэдэг. 5. Түүний хайрт Шри Радхагийн хүсэлтээр Говардхана уулын ойролцоо Шяама- Кунда хэмээх нуурыг бий болгоод бүхий л ариун гол мөрөн лүү цутгадаг. Үүнийг мэдэх хүн бүр түүнийг Кришна хэмээн алдаршуулдаг. 6. Өөрийн үнэлэхийн аргагүй хайраараа Шри Радха  Ямуна мөрний хөндийд Вриндаван ойд гайхалтай сайхан лилагаа явуулах түүний хайрыг татдаг. Ухаалаг хэн бүр түүнийг Кришна хэмээн дууддаг. 7. Нэгэн удаа Кришна Астра хэмээн нэрлэгдсэн бух дүрт демоныг устгасан. Тэр үед Радха түүнийг хайр
Spread the loveШрила Прабхупада маш мэдрэмжтэй бишрэлтэн  байжээ. Баригдаж дуусаагүй барилгад анхны Гаура Пурнима(Бурхан Чайтаниагийн илэрсэн) баяр болж байв  Эхний хонох шөнөдөө Шрила Прабхупада бүхий л өрөөнүүдээр яван бишрэлтэнгүүдэд шумуулны тор болон тухтай ор байгаа эсэхийг өөрийн  биеэрээ шөнө дундын үед явж шалгадаг байв. Мөн Прасад(бурханд өргөсөн зоог)-ийг хүртсэн эсэх  болон эрүүл мэндийн асуудал дээр анхаарал хандуулдаг байв. Энэ дэлхийгээс буцахаас нэг сарын өмнө Шрила Прабхупада нилээн хүнд өвчтэй босч явах нь хүртэл хэцүү байжээ. 2 дах давхрын өрөө рүү гарахыг хүсэхэд Англи улсаас ирсэн шавь нар хүргэж өгч, сандал дээр суулгадаг байлаа. Энэ шавь нараас нь  нэг нь хөлөө түлчихсэн байв.   Шрила Прабхупада үүнийг ажиглан мэджээ. Шрила Прабхупада энэ үед юм ч идэх чадваргүй жингээ хэт алдан яс арьс болтлоо турсан байв. Ийм нөхцөл байдалд ихэнхи хүмүүс өөрийн өвчиндөө шаналах байх. Залуу, хүчирхэг, том биетэй бишрэлтэн залуугийн жаахан түлэгдэлтийг нь Шрила Прабхупада-н нөхцөл байдалтай харьцуулах аргагүй билээ. Гэсэн хэдий ч Шрила Прабхупада: Юу болсон бэ гэж шавиасаа асуухад яагаа ч
Spread the loveОлесия Подцероб ISKCON Мэдээ – 2010, 11 сарыn 4 “Москвагийн Олон Улсын Номын Үзэсгэлэн Яармаг(МОУНҮЯ) нь Оросын соёл болон бизнесийн амьдралын томоохон үйл явдалуудын нэг гэж зүй ёсоор тооцдог. Жилээс жилд дэлхийн улс орнуудын тэргүүлэгч хэвлэлийн болон номын худалдааны гол компаниуд өөрсдийн хамгийн чухал ололт амжилтуудаа энд дэлгэн үзүүлдэг…” Владимир Путины хэлсэн энэ үгийгМосквагийн Бүх Оросын Үзэсгэлэн Яармагийн Төвийн Номын Үзэсгэлэн яармагийн Каталогид  ишлэл болгон бичсэн байдаг. Бхактиведанта Боок Траст (BBT) бол МОУНҮЯармагийн хамгийн анхны хамтрагчидын нэг нь билээ. Одоогоос 30 аад жилийн өмнө, 1979 онд BBTнь Оросын ард түмэнд Ведийн гайхамшигт мэдлэгтэй танилцах боломж олгосон юм. Энэ үеэс хойш их хугацаа өнгөрч. Хүмүүс, удирдагчид, мөн улс төрийн тогтолцоо гээд бүх л зүйл өөрчлөгджээ. Харин хүмүүсийнномынүнэ цэнийг ойлгодог үзэл огт өөрчлөгдсөнгүй. Хамгийн анхны 1977 оны үзэсгэлэн яармагийн уриа нь “Ном энх тайван, хөгжил дэвшлийг аварна” гэсэн байдаг. Ноён Путин ч мөн Номын Яармаг нь олон улсын харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж хэлж байсан. Бурханлаг
Spread the loveйамуна-пулине, кадамба канане, ки херину сакхи! аджа шйама вамшидхари, мани-манчопари, коре лила расараджа Ай сакхи! Өнөөдөр би юу харсан гэж санана! ариун Ямуны эрэг дээр кадамбан ойн шугуй дунд. Трансцендент амтын хаан мэт  тоглоом цэнгэлээр наадагч, дан эрдэнийн ширээнд залран суугч. Аялгуут лимбээ барин зогсоод инээмсэглэн зогсох аадрын үүл мэт бараан биетэй жаалхүүг харлаа 2 кришна-кели судха-прасвравана, аштха далопари шри радха шри хари, аштха-сакхи париджана Үзэмжит найман дэлбээтэй, үнэт чулуудан чимэгтэй үнэн тансаг алтарь дээр. Өөрийн найман гопигоор хүрээлүүлэн Радха Хари нар заларч байна. Бал бурман цутгалан мэт нууцлаг хайрын наадмаа . Бахдам үзэсгэлэнт Шри Кришна энд илрүүлэн харуулан байна 3 сугита нартане, саба-сакхи гане, тушичхе йугала-дхане кришна-лила хери’, пракрити-сундари, бистаричхе шобха ване Чамин гоо гоёлтой бурханлаг хос танаа, цангинасан яруу дуу, уян налархай бүжгээр. Бүгд олон гопи нар өргөл хүндэтгэлээ өргөж бүрэн дээд эздийнхээ тааллыг дүүрэн ханганам. Гайхамшигт ойн гүнд аялан зугаалж яваа  гаргуун үзэсгэлэнт хосуудын ийм л зугаа наадмыг. Амилсан  зураг мэт,  Кришнагийн ийм гайхам
Spread the loveЭрт урьдын цагт нэгэн алдартай сүмийн цэвэрлэгч байжээ. Тэрбээр гайхалтай бишрэлтэй хийгээд шударга нэгэн байв. Өдөр бүр даршан авахаар сүмд ирж байгаа мянга мянган бишрэлтнүүдийг хараад Бурхан байнга л эндээ зогсч хүмүүст даршан өгөөд их л ядардаг байх даа хэмээн боддог байж. Тэгээд нэг өдөр Бурханыг амраахыг хүсэхдээ “Би Таны оронд нэг өдөр зогсъё” хэмээн гуйв. Сүмийн Шүтээн түүнд “Би түр амарч болох л юм. Харин чамайг Өөр шигээ болгосны минь хариуд чи нэг зүйл хийх ёстой. Энд над шиг зүгээр л зогсоод орж ирсэн хүмүүс рүү инээмсэглэн тэдэнд адислалаа хайрлаарай. Юунд ч бүү саад бол, юу ч битгий ярь. Шүтээн болохоо сана. Бас Би бүх зүйлийг төлөвлөсөн байдаг гэдэгт итгэлтэй байгаарай” гэж хариулжээ. Цэвэрлэгч саналыг зөвшөөрч дараагийн өдөр нь Бурханы оронд зогсов. Тэгсэн нэгэн баян хүн орж ирээд залбирчээ. Тэрээр их хандив өргөн бизнес нь амжилттай болохыг гуйж гэнэ. Харин гарахдаа дүүрэн мөнгөтэй түрийвчээ сүмд орхичихжээ. Шүтээнд хувилсан цэвэрлэгч түүнийг дуудахыг хүссэн
Scroll to Top