Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 5 0 6
Users Today : 88
Users Yesterday : 96
Total Users : 54506
Views Today : 115
Views Yesterday : 99
Spread the loveБясалгал, гэгээрэл, танин мэдэхүйн “Алтан эриний гэгээ” 4 дэхь дугаар хэвлэгдэн гарлаа. Та манай сониныг Улаанбаатар хотын бүх цагаан хоолны газрууд болон 3, 4р хорооллын бүх сонин борлуулах цэгүүд, Бөмбөгөр, Багшийн дээд борлуулах цэгээс, бясалгалын төвүүдээс худалдан авч уншиж болно. Утас: 99786426            98657256            99721212   Э.майл хаяг: bhadra_mon@yahoo.com
Spread the loveШөнө нарыг хэрхэн харах вэ?          Нэгэн удаа мулгуухан газрын эзэн шөнийн тэнгэрт нарыг харахыг ихэд хүсчээ. Хэн нэгэн бялдууч түүнд хандан: “Хэрэв Та, эзэн минь, хүсч байгаа бол энэ биелэх л болно. Бид дэлхий ертөнц даяар сэтгэлийн хүч хийгээд үйл хэргийн хүчний жишээг үзүүлэх ёстой. Тэгсэн цагт бүгд Таныг магтан алдаршуулж, Таны жишээг дагах болно” гэв.      Газрын эзнээ магтан алдаршуулахад автсан энэ бялдууч асар том дэнлүү авч ирээд түүнийгээ тэнгэр өөд өргөн асуусан нь: “Хараач эзэн минь, та нарыг харж байна уу?” гэлээ. Гэтэл өөр хоёр бялдууч гарч ирэн: “Үгүй ээ, нарыг ганц дэнлүүгээр харах боломжгүй. Бид зөндөө олон дэнлүү авч ирье” гэв. Ийнхүү тэд дэнлүүгээ ч авч ирж, мөн тэдний найз нөхөд болсон хэд хэдэн эрдэмтэд хүчтэй цахилгаан гэрлийн тусламжтайгаар түүнд нарыг харуулахыг оролдов. Гэвч тэдний бүх оролдлого амжилт олсонгүй.        Харин тэнд тохиолдлоор нэгэн эрүүлээр сэтгэдэг хүн таарч, шөнийн цагт нарыг үзэх боломжгүй, тэр ч байтугай энэ дэлхийн бүх гэрэл,
Spread the love Харе Кришна. Энэ өдөр  Бхактиваябхава Свами Махаража төрсөн билээ. Энд Бхактиваябхава Свами Махаражагийн дуулсан Бхажахуре мана гэсэн дууг татаж авaхаар тавилаа. https://veda.mn/Audio/Bhaktivaibhava Swami__Bhajahu re mana.mp3
Spread the love1998 он Одесс хотноо Бурханы Адислалт Даса А.Ч.Бхактивайбхава Свамигийн “Номлол сургаалын рашаан” номоор хийсэн семинар ШҮЛЭГ 1  “Хэл яриагаа хянах, ухааны шаардлагыг тэвчих, уур хилэнгээ хориглох чадвартай хийгээд мөн хэл, ходоод, бэлгийн эрхтний шавдалт шаардлагаа хориглон барьж чадах амар амгалан хүн нь ертөнц даяар хаа сайгүй шавь авахад шаардлагатай бүх чанаруудыг шингээсэн байдаг”. Шрила Прабхупада, Махаража Парикшит ба Шукадева Госвами хооронд өрнөсөн харилцан ярианаас иш татсан. Шукадева Госвами болзолт сүнснүүдийг хүлээн байдаг тамын зовлонгийн тухай өгүүлэхэд машид энэрэнгүй вайшнав болсон Махаража Парикшит  олон олон болзолт сүнснүүд өөрийн нүгэлт үйлийн улмаас зовох ёстой байдаг тэр үнэн баримтанд маш ихээр харамсан гунигласан.   Тэрээр Шукадева Госвамигаас тэднийг тамаас аврах ямар нэг арга бий юу хэмээн асуусан бөгөөд Шукадева Госвами ч энэ нь брахмачари буюу шавийн амьдралын ёс жаягийг дагавал боломжтой гэж хариулсан байдаг. Тэр прайашчитта гэж алдаршсан  олон янзын ариусгах процессын тухай өгүүлсэн. Гэвч Махаража Парикшит маш их ухаалаг байсан учраас тэрээр энэ нь зөвхөн гадна
Spread the loveМахны хэрэглээний сөрөг үр дагаврын тухай Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид болон төр засгийн өндөр албан тушаалтнуудад илгээсэн захидал Гарчиг: Махны  хэрэглээний үр дагаварын тухай алмайрч гайхмаар шинэ мэдээ мэдээлэл Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг Ноён Цахиагийн Элбэгдорж танаа, 2006 онд НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн байгууллага “Мал аж ахуйн их сүүдэр”  тайландаа махны хэрэглээний талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Тус тайланд хүн амын хэрэглээг хангах зорилгоор эрхэлж байгаа мал аж ахуйн (үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, шувууны) үйлдвэрлэл нь хүлэмжийн хийн ялгаруулалтын 18 хувийг бий болгодог гэж олон нийтэд мэдээлжээ.  Энэ хэмжээ нь дэлхийн бүх тээврийн хэрэгслийн утааг нийлүүлснээс ч  хол давсан байгаа бөгөөд энэ нь дэлхийн дулаарлыг бууруулахад анхаарах гол эх үүсвэр нь мал аж ахуй гэдгийг хэлж өгч байгаа нэг тод жишээ юм. Хүнс Хөдөө Аж Ахуйн байгууллагын энэ тайлангийн хамгийн сүүлийн үеийн  судалгаанд  дэлхийн хэмжээнд жил тутамд үүсч буй хүлэмжийн хийн ялгаруулалтыг багаар тооцоход 51% нь чухамхүү мал ахуйгаас үүсч байна гэж тогтоожээ. Энэ тайланг гаргасан судлаачид хүлэмжийн хийн нийлбэр хэмжээг хамгийн багаар нь авч тооцохыг эрмэлзсэн учраас 51% гэдэг бол тэдний үзэж байгаагаар харин ч даруухан тоо
Scroll to Top