Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
0
6
5
0
Users Today : 13
Users Yesterday : 34
Total Users : 30650
Views Today : 15
Views Yesterday : 45
Өнөө цагт шувууд болон адгуус амьтдыг бодож төдөлгүй хөнөөдөг буянтай гэж нэрлэгдэх цөөнгүй хүмүүс бий. Үүний зэрэгцээ тэрхүү “буянт хүмүүс” нь өөрийгөө аль нэг шашны дагалдагч хэмээн тооцох авч тэр шашин нь алах хөнөөхийг хатуугийн хатуу хориглосон байдаг. Ведийн соёлын зарчмаар бол мөн энд Нарада Мунигийн өгүүлж байгаачлан адгуус амьтныг хөнөөгчдийг буянт хүмүүс гэж тооцож болохгүй. Тэдний шүтлэг бишрэлтэйн талаар яриа ч байх аргагүй. Шүтлэгтэй хүн, Бурханы бишрэлтэн нь хэнд ч хор хөнөөл учруулдаггүй. Энэ бол шүтлэгтэй хүний мөн чанар. Хүч хэрэглэчихээд үүний зэрэгцээ өөрийгөө шүтлэгтэн гэж нэрлэвэл энэ нь зөрчилдөж байгаа хэрэг. Нарада Муни болон өөр бусад номын багш нар иймэрхүү хоёр нүүртнүүдийг сайшаан дэмждэггүй. А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, ЧЧ, Мадхья-лила. 24.272 шүлгийн тайлбараас Орчуулсан: Балабхадра дас
Иисус Христ Эзний албатуудыг юу хүлээж байдаг вэ: тэд диваажинд хүрч болно. Тэгээд л гүйцээ. Материйн ертөнцийн аль нэг гаригт. Иисус Христ Эзний бишрэлтэн нь арван дүрэм журмыг хатуу баримталдаг. Эдгээр нь жишээ нь, “бүү ал” гэх мэтчихлэн. Энэ бол нүгэлт хүмүүсийг засах ёс суртахууны хэм хэмжээ юм. Үүн шиг Бурхан Будда ахимса-парам-дхарма буюу дээдийн дээд шашин бол хүч үл хэрэглэхүй юм хэмээх сургаалыг номлосон. Энэ сургаал нь мөн л нүгэлтнүүдийг засахад зориулагдсан. Хэрэв хүн нүгэлтэн биш харин зөв шударга үйлтэн байх аваас тэрээр Жаналока, Махарлока, Тапалока гэх мэт диваажингийн гаригт дээшлэн хүрч очдог. Тэд бүгдийн дээр Сваргалока гариг оршино. Нүгэл хилэнцээсээ ариуссан хүний хувьд сүнслэг (бурханлаг) амьдралын зам мөрөөр замнахад тохирохуйц болсон байдаг. Ийсус Христ Эзний сургаалаас бид хүмүүнийг нүгэлт үйлээс нь цэвэрлэхэд түүний сургаалын тулгуур суурь оршдог болохыг мэднэ. – “Бүү ал, бүү хулгай хий” гэх мэт. Эндээс Ийсус Христ Эзний албатууд буюу бишрэлтнүүд материаллаг ертөнц доторхи дээд гаригсуудад дээшлэн хүрч очдог хэмээх дүгнэлтийг хийж болно.
Шачинандана дас (Шрутидхар): Надад жаран таван настай нэгэн найз байдаг билээ. Тэрээр өмнө нь “Таймс оф Индиа” сонины ахлах сурвалжлагчаар ажиллаж байсан юм. Түүнийг Орисст ирэх үед тусгайлан машин гаргаж, түүнийг энд тэнд явахад нь даган явах албаны хүн ч гаргаж өгч байсан билээ. Тэр сурвалжлагч найз маань тэнд ирснийхээ дараа надаас Шрила Прабхупадатай уулзуулж өгөөч хэмээн хүссэн юм. Ингээд би түүнийг Шрила Прабхупадын буудалласан шавар оромжинд дагуулан аваачив. Тэр үед Шрила Прабхупада өөрийн хэдэн шавь нартай ярилцаж суусан ба бид ч тэдний яриаг сонсохоор суулаа. Прабхупада, Чаитанья Махапрабхугийн сургаал зааврыг түгээхээр АНУ-д ирсний дараа эхэн үед учирч байсан томоохон хүндрэл бэрхшээлүүдийнхээ талаар ярьж байлаа. Тэрээр, америкчууд зөвхөн мэдрэхүйн зугаа цэнгэлд л итгэдэг, хэрвээ хэн нэг нь илүү тансгаар цэнгэж чадах юм бол үүнийгээ амжилтын шинж гэж тооцдог хэмээн ярьж байсан юм. “Ийм хүмүүст хэрхэн яаж Кришна ухамсрыг хүлээн авах итгэл үнэмшлийг төрүүлэх вэ? гэж л би бодож байлаа” хэмээн Шрила Прабхупада ярьж байв. Тэгснээ Шрила Прабхупада,