Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
0
6
4
5
Users Today : 8
Users Yesterday : 34
Total Users : 30645
Views Today : 10
Views Yesterday : 45
Арван хоёр сарын 9нд би ердийнхөөрөө л ном түгээж явлаа. Тэгээд хажуугаар өнгөрсөн нэг эрэгтэйд ном авахыг санал болгов. Тэрээр номуудыг итгэлгүйхэн гар дээрээ авснаа юун тухай номууд болох надаас асуув. Би ч түүнд энэ номууд бол Бурханы тухай болон Түүнд үйлчлэхүйн чухлын талаар номууд болох тухай хариуллаа. -Шал дэмий зүйл. Бурхан хамгийн чухал нь гэж та бодож байна уу?! – гэж тэр эрэгтэй өдсөн янзтай дуугарав. -Тэгэлгүй яахав. Гэхдээ та арай өөрөөр бодож байна уу ? -Хамгийн чухал чинь би, бас миний мэргэжлийн хүмүүс. -Та хэн бэ? Эрдэмтэн үү эсвэл сайд ч юм уу… Гэхдээ тэдэнтэй нэг их адилгүй … -Би сантехникч хүн! – гэж тэрээр сүрлэгээр мэдэгдээд, – Сантехникчид бол хамгийн чухал хүмүүс… Бидэнгүй бол энэ дэлхий ертөнц чинь нурна! Харин тэр Бурхан чинь юу вэ? Тэр байсан, байгаагүй юу өөрчлөгдөх юм? Бүгд бидэнд мөргөж сөгдөж байх ёстой! – гэв. Хариулах гэж яарсан ч би чухам юу хэлэхээ мэдэхгүй түгдрэв. Гэнэт нэг эмэгтэй биднийг чиглэн ирснээ, номуудаа
Рама навами баярын өмнөхөн бид Тушинская метро станц дээр номоо түгээж байлаа. Би метроны гарах хаалган дээр зогсож байв. Оюутнууд ч ном тун сайн авч байсан юм. Гэтэл гэнэт ард минь: -Энэ юун номууд вэ ? – гэх дуу сонсогдов. -Энэтхэгийн эртний гүн ухаан, – гэж би эргэж ч харалгүй дуржигануулав. -Одоохон шалгаадхая, – гэхэд нь харвал, нэгэн халзан эр жинсэн хантаазныхаа дотор халаас руу гараа явуулснаа тэндээс “энергийн багаж” гарган ирж байлаа. Тэгснээ гараа номон дээр тавиад багажиндаа хандан: -Энэ номонд надад шаардлагатай мэдлэг байна уу? – гэв. Багаж нь ч огцомхон хөдлөж номыг заалаа! -Сайн байна! Хичнээн хувь бэ ? Багаж бүтэн тойрог хийв. -Их сайн! Бараг л 100 хувь. Асуудалгүй, авъя! Тэрээр халааснаасаа мөнгө гаргаж ирээд номыг авч, бидэнд талархаад, шидэт багажныхаа хамтаар цааш явж одсон билээ. (Гамбхира дас дурсамжаас) Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Шрила Прабхупадаг Англид ирэх үед тэндэхийн нэг сэтгүүлч түүнтэй уулзаад: “Та чухам яах гэж Англид ирээ вэ? Манайх өөрийн гэсэн шашин соёлтой” хэмээн асуужээ. Прабхупада: “Англичууд 200 жилтэй өмнө Энэтхэгт ирээд буцахдаа түүний хамаг л эд баялгийг цөлмөж аваад явсан. Гэвч тэд манай хамгийн том, хамгийн үнэт баялгийг авч явахаа мартсан байсан. Энэ бол бурханлаг эрдэм мэдлэг, бурханлаг соёл уламжлал. Би Англид, та нарын мартаад орхисон тэр зүйлийг өгөхөөр ирлээ” гэж хариулжээ. Орчуулж бэлдсэн: Балабхадра дас