Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 0 6 4 2
Users Today : 5
Users Yesterday : 34
Total Users : 30642
Views Today : 7
Views Yesterday : 45
Шрила Прабхупада дээр нэг удаа нэгэн майвади гүн ухаантан иржээ. Тэрээр түүний “Бхагавад-гита”-гийн орчуулгыг шүүмжлэхийн тулд л ирсэн байлаа. Тэр санскрит хэлийг зэгсэн сайн мэддэг байсан бөгөөд  Шрила Прабхупадад хандан: “Свамижи, таны орчуулганд байгаа алдаануудыг хэлэхийг минь зөвшөөрнө үү”  хэмээн хүсэв. Прабхупада ч “Бололгүй яахав!” хэмээн хариулжээ. Бишрэлтнүүд, Шрила Прабхупада түүнийг хэрхэн  дийлэхийг харахаар цугларцгаалаа. Маявади ч ярьж гарлаа: “Энийг хардаа: Та энд Кришна гэж бичсэн байна. Гэтэл шүлгэн дээрээ Кришнагийн тухай юу ч алга. Энд Йога гэсэн байхад харин та энд “Кришнад чин бишрэлээр үйлчлэн зүтгэх” гэж бичсэн байна. Тэнд бас бас “карма” гэж бичсэн байтал харин та дахиад л “Кришнад чин бишрэлээр үйлчлэн зүтгэх” гээд биччихэж”. Шрила Прабхупада: “Тийм үү, үнэн гэж үү? Сонирхолтой юм! .. Өөр хаа хаана байна?! ” хэмээн асууна. Маявади ч “Бхагавад-гитагийн” 18 дугаар бүлэг хүртэл хуудсыг нь эргүүлэн алдаануудыг заасаар байсан бөгөөд энэ хооронд бишрэлтнүүдийн царай улам улам барайсаар байлаа. “Прабхупада, түүнийг хэзээ нэг зогсоох юм бол доо” хэмээн тэд горьдон харцгаана.
Дээд Эзэн Шри Кришнагийн газар дэлхийд өрнүүлсэн зугаа наадмын дуусах мөч ойртож байлаа. Тэр үед, Дээд Эзэний бурханлаг ертөнцдөө буцах цаг хугацаа дөхөж байгааг харгалзан, болгоомж сэрэмжийн үүднээс, бүх ариун гол мөрнүүдийг төлөөлөн  Ганга мөрөн ээж,  Шри Кришнагийн үүсгэн байгуулсан хот Дваракад хүрэлцэн ирж Түүнтэй уулзсан байдаг. “Ганга эх хэлсэн нь: “Ай Дээд Эзэн минь ээ, Таны зугаа наадам өндөрлөх тийшээ болж байгааг бид мэдэрч байна. Хүмүүс улам улам материаллаг болж байна… Та хэзээ ямагт бидэнд өршөөл нигүүлсэлтэй байдаг билээ. Таныг буцан одмогц Кали эриний хүмүүс бидний усанд хичнээн ихээр угаал үйлдэх болно гэдгийг бодоод үз дээ! Ай Эзэн минь, тэгэхээр бид тэдний тэнд орхисон нүгэл хилэнцийг даан тэсвэрлэж чадахгүй шүү дээ””.       Дээд Эзэн Шри Кришна инээмсэглэн байж хариу айлдав: “Таван мянган жилийн дараа энэ ертөнцөд Миний мантра-упасака(Ариун Нэрэнд мөргөн залбирагч) ирэх болно. Тэр Миний Ариун Нэрийг хаа сайгүй магтан алдаршуулах болно. Ганц Бхарата-варша ч төдийгүй бүх дэлхий даяар хүмүүс ангижралын аугаа дуулал болох Харе Кришна, Харе Кришна,
Бурхан: Байна уу? Сайн уу? Чи намайг дуудсан уу Хүн: Үгүй, гэхдээ би хааяа залбирдаг. Миний сэтгэл тайвширдаг болохоор би залбирах дуртай. Гэхдээ яг одоо би завгүй байна. Бурхан: Бүгд л завгүй байдаг. Шоргоолж хүртэл завгүй. Хүн: Мэдэхгүй юм даа. Амьдрал хэцүү, цаг хугацаатай уралдаж байна. Байнгын л завгүй байх юм. Бурхан: Мэдээж. Бүхий л зүйлд цаг хэрэгтэй. Гэхдээ гарч буй үр бүтээл  чинь үр дүн нь юм. Үйл ажиллагаанд цаг хугацаа зарцуулагддаг. Үр бүтээмж нь үүнээс чөлөөлдөг. Хүн: За ойлголоо. Гэхдээ надад амьдрал яагаад ийм болоод байгааг тайлбарлаад өгөөч. Бурхан: Анализ хийх нь бүхнийг хэцүү болгодог. Амьдралыг анализдахаа зогсоо. Анализ хийж эхлэхэд бүхнийг сэжиглэн хардаж боддог. Харин итгэх цагт амжилт олно. Хүн: Яагаад би дандаа аз жаргалгүй байна вэ? Бурхан: Чиний өнөөдөр бол маргааш, өчигдөр өнгөрсөн зүйлдээ чи их харамсдаг. Чи анализ хийгээд байгаа учраас сэтгэл чинь түгшүүртэй. Санаа зовох нь чиний зуршил болсон. Иймээс л чи аз жаргалгүй байна даа. Хүн: Тэгвэл бүх зүйл тодорхой
Scroll to Top