Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
0
6
4
0
Users Today : 3
Users Yesterday : 34
Total Users : 30640
Views Today : 5
Views Yesterday : 45
Шива бурханы энэтхэг сүмийг Шигазе хотоос, Хятадын их сургуулийн судлаач бөгөөд мөн Төвдийн их сургуулийн төвд судлаач эрдэмтэн олж илрүүлсэн тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. Түүх соёлын ийм дурсгал нь Төвдөд анх удаа олдсоныг цохон тэмдэглэсэн байна. Энэ нээлтийг анхлан төвд судлаач Цэтань-Доньжуб хийжээ. Энэхүү сүмийг 956 онд тухайн үеийн Шигазед амьдарч байсан непальчууд барьсан хэмээх дүгнэлтийг тэр эрдэмтэн гаргажээ. Сүм нь өөрийн төвд хийц, бүтэцтэйгээрээ ялгарч байгаа бөгөөд тэр ч байтугай барилгын ажлын явцын талаархи бичээс хүртэл үлдсэн байна. Цэтань-Доньжубын хэлж байгаагаар сүм оршин байсан энэ баримт нь Төвд болон эртний Торгоны зам хоёрын хооронд гүн гүнзгий түүхийн холбоо байгааг илтгэж байна гэжээ. Бэлтгэсэн: Балабхадра дас
АСУУЛТ: Та бүхний илгээмж хүмүүсийн зүрх сэтгэлд нэвтэрч, тэдний бодол санааг өөрчлөн, тэдэнд Бурханы ухамсрыг нээн өгч, хүмүүсийг та бүхний өгүүлж байгаа шиг байдлаар биеэ авч явна гэдэгт та үнэхээр итгэлтэй байна уу? ХАРИУЛТ: Энэ нь олон зүйлээс хамаарна. Энэ мэдлэг хир хурдан тархаж байгаагаас бас хүмүүс түүнийг хүлээж авч байгаа байдлаас гэх мэтчилэн. Ихэнхидээ Бурханы болон Түүний итгэмжит төлөөлөгчийн илгээмж, айлдварыг маш цөөхөн хүмүүс сонсож, хүлээн авч чаддаг. Зөнч Мухаммед, Ийсус, Будда болон өөр бусад олон бодгалиудын энэ ертөнцөд авч ирсэн илгээмж нь хайр болон амар амгалан оршихуйн орчлон дахины илгээмжүүд байсан юм. Тэд биднийг энэхүү цаг зуурхны ахуйд хэт ихээр бүү уягдан татагд гэж сургасаар ирсэн. Тийм мэт аугаа бодгалиуд бидэнтэй өөрсдийн гүн гүнзгий бурханлаг ухаарал мэдлэг, урам зоригоо хуваалцаж байсан нь үнэн ч тэр үеийн хүмүүсийн ихэнхи нь энэ мэдлэгийг төдийлөн хайхарч байсангүй. Гэвч Бурхан туйлын өршөөнгүй болохоор бидний дунд амьдарч, биднийг хүний оршихуйн дээд утга учрын талаар, чухам юунд тэмүүлэх ёстой талаар сургахаар
Ямар ч дадал зуршил гучаас дөчин хоногийн дотор хэвшил болдог. Аливаа үйлийг дадал хэвшил болгоход бүр хамгийн энгийн нь байлаа ч цаг хугацаа зайлшгүй хэрэгтэй. Өглөө эрт босч сурах дадал зуршил нь амар биш зуршлуудын нэг. Яагаад гэвэл энэ нь хэд хэдэн зуршлаас хамаарна. Тиймээс эрт босохын тулд: 1) эрт унтаж сурах, 2) шөнө унтахдаа шингэц удаан хүнд хоол идэхгүй байж сурах (эсрэг тохиолдолд нойр сайн авахад амаргүй), 3) ухаан санаагаа аль болох өдөөхгүй байж сурах, хамгийн багадаа л унтахаасаа нэг цагийн өмнө. Жишээ нь компьютер дээр ажиллахгүй байх, интернет орохгүй байх, болж өгвөл зурагт үзэхгүй байх. Эс тэгвээс ухаан санаа тайвширч, түргэн унтаж чадахгүй. Гэвч нэг сайн тал бий. Өглөө эрт босох нь бидний өөрсдийн байгалийн мөн чанартай зохицдог. Бидэнд түүнийг шинээр бий болгон цогцлоох шаардлагагүй бөгөөд зүгээр л бид жам ёсны хэмнэлийг мэдрэх болно. Энэ хэмнэлээр бол бидний бие махбодь, уураг тархи нарны хөдөлгөөнөөс хамаарч оршин амьдарч байдаг. Ийм учраас бага зэрэг хүч чармайлт гаргавал ямар