Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
3
1
8
1





“Ведүүд нь маш ухаалаг хүмүүст зориулагдсан. Энэ бол Ведийн өөрийнх нь үзэл. Тэнд өгүүлснээр, “Галзуу солиотойчууд болон эрүүл бус хүмүүсийн хувьд энэ мэдлэг хаалттай” хэмээсэн. Үүнийг би үгчлэн давтая: “Галзуу солиотойчууд болон эрүүл бус хүмүүс”, тэдний хувьд энэ нь хаалттай. Тэд үнэнийг ойлгож чадахгүй. Тэнд өгүүлснээр бол олон мянган хүмүүсээс цор ганц нь төгс төгөлдөрт тэмүүлнэ хэмээн бичигдсэн. Төгс төгөлдөрт тэмүүлэгч нараас ганц нь үнэхээрийн үнэнийг таньж мэдэхийг хүснэ хэмээсэн. Тиймээс энэ нь ямар бага хувь эзлэхийг төсөөлөөд үз дээ. Иймээс хүмүүст ямар нэг зүйлийг хэлэхэд амаргүй байдагт гайхаад байх зүйл үгүй. Тэд үүнийг хүсдэггүй. Тэд хараахан боловсорч гүйцээгүй. ” Тэнд мөн олон олон сая төрөлт, үхлийн дараагаар амьд бодгаль нь энэ бүх зовлонгуудаас залхаад ирэх үедээ, “Ер нь тэгэхээр өтлөх, өвдөх, үхэх болон энэ бүх зовлонгууд байдаггүй өөр ямар нэг амьдрал байдаг болов уу?” хэмээн бодож эхлэнэ. Өөрөөр хэлбэл эргэцүүлж боддог ийм хүмүүсийг махатма нар гэж санскритаар нэрлэдэг. Махатма гэдэг нь Махатма Гандиг
Ведийн зурхайд та кула-девата хэмээх ойлголттой таарах болно. Энэ нь таны эцэг, эх өвөг дээдсийн шүтэж байсан бурхан шүтээн юм. Бүхий л карма дан ганц танд харьяалагддаггүй. Мөн ураг удмын карма гэж байдаг.. Хүнд, ихэвчлэн түүнээс өөрөөс нь илүү ямар нэг хүч байгаад байгаа мэт санагддаг. Энэхүү хүч нь тохиолдлын байдлаар туслаж болох ба эсвэл эсрэгээрээ маш хүчтэй удаашруулан саатуулах нь ч байдаг. Гэтэл энэ нь тохиодлын биш. Энэхүү агуу хүчинд хүндэтгэлээ илэрхийлж байх нь чухал. Өвөг дээдсийн чухлыг цохон тэмдэглээгүй ямар нэг урт удаан хугацаанд үргэлжилсэн соёл иргэншлийг би л хувьдаа мэдэхгүй. Кула девата гэдэг нь таны өвөг дээдсийн мөргөж шүтэж байсан тэр бурхан шүтээн юм. Тэр ч байтугай та өөр бурханлаг зам мөр сонгосон байлаа ч ёсыг дагаж түүнд хүндэтгэлээ үзүүлж байх нь чухал. Ядаж л заримдаа. Жишээ нь томоохон баяруудаар. Заримдаа хүн гариг эрхсийг аргадах олон арга засал хэрэглэлээ ч энэ нь тус болох нь бага байх тохиолдол байдаг. Карма нь
Бүхий л өвчнүүд нь түүний өнгөрсөнд үйлдэж байсан нүгэлт үйлүүд буюу буруу үйлүүдийнх нь төлөө хүмүүнд ирдэг. Таны ашиглаж буй дурын эмчилгээ нь ургамлан байна уу эсвэл эмчийн эмчилгээ байна уу аль аль нь хэзээ ямагт кармаг ердөө л хойш нь түлхэж байдаг болохоос түүнийг хэзээ ч шатаан устгадаггүй. Өөрөөр хэлбэл дурын ямар ч эмчилгээ асуудал проблемыг ирээдүй рүү илгээж, өнөөдөртөө гаригийн сөрөг муу нөлөөг саармагжуулж байдаг боловч асуудал проблемын дотоод мөн чанар нь үлдсэн байдаг. Тэгээд таагүй мөчлөг эхлэмэгц дахиад л дүрэлзэн асч эхлэдэг. Гэвч хэрвээ та бүгдэд аз жаргал хүсч эсвэл илүү таатай үйл буюу Бурханы нэрийг давтан дуудах аваас өөрийн муу кармаг бүрэн шатаах бөгөөд тэднээс юу ч үлдэхгүй. Өвчин эмгэгүүдээс ч гэсэн ул мөр үлдэхгүй. Ийм учраас бүхий л ухаалаг хүмүүс нь өвчнөөсөө ул мөргүй ангижрахын тулд залбирал мөргөлд ханддаг. Энэ нь бурханлаг практикаар хичээллэхийг хэлж буй хэрэг юм. Нөгөө талаас хэдий та хичнээн эрүүл чийрэг нэгэн байлаа ч үүний