Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
0
6
0
9
Users Today : 6
Users Yesterday : 42
Total Users : 30609
Views Today : 9
Views Yesterday : 55
Шөнө дөлөөр нэгэн хулгайч баян хуврагын гэрийг тонохоор шийджээ. Гэвч тэрээр тэдний өндөр чулуун хана өөд авирч байтал хана нурж, хөлөө гэмтээж орхиж гэнэ. Уур нь хүрсэн хулгайч хаандаа гомдол мэдүүлэв. Шударга үнэнч, энэрэнгүй өгөөмөр хаан гэрийн эзнийг дуудан ирүүлж, түүн рүү догшин ширүүнээр хараад: “За чи яаж өөрийгөө зөвтгөх вэ? Миний албат иргэдийг ийм байдалд хүргэх ямар эрх чамд байна?” гэв. Хуврага чичрэн байж: “Дээдэстэн минь, би бодол санаандаа хэн нэгнийг гоочлох санаа бодол үгүй билээ. Хананы хувьд надад ямар ч хар буруу санаа байгаагүй. Бүх буруугийн эзэн бол миний хөлсөлж авсан чулуучин. Би түүнийг ханыг нурахаар хий гэж хэлээгүй” гэв. Хаан: “Бүтэлгүй муу-чулуучныг нааш аваад ир”. Үхтлээ айж, салганатал чичирсэн чулуучныг хаан дээр авч ирэв. Хөмсгөө догшноор атируулдан, дуу хоолойгоо байдгаар нь өндөрсгөн байж хаантан: “Чиний хийсэн хана миний албатын хөлийг гэмтээв. Чамд өөрийгөө зөвтгөх сүүлийн боломж олгоё. Харин дүүжлүүр чинь хэдийнээ чамайг санаад ганхаж байгаа гэдгийг санаарай” гэлээ. Чулуучин: “Хаантан минь,
(Болсон үйл явдлаас сэдэвлэв) Зуны нар эгц дээрээс Зулай төөнөн халуу шатаана Зусландаа буусан айлуудын гэр Зурсан юм шиг жигд ярайна Суунаглах утаа айлын гэрээс Шугамдсан юм шиг дээш зурайна Дэлгэж тавьсан ааруулын дээгүүр “Дээрэмчин” элээ хааяа эргэнэ Захын гэрээс жаахан борхүү Сав бариад усанд харайлаа Жаахан толгойн энгэрээс урсах Сайхан булаг дээр яаран очлоо Хэдэн зууны түүх хүүрнэх Хиргүй булаг жирэлзэн байлаа Хэтдээ магадгүй нуур ч болох Хэмжишгүй ихээр ундарч байлаа Энэ булаг догшин нэртэй ч Энэ хавьдаа л арвин устай Эмээ, өвөөгийн захиас ихтэйг Эрхбиш анхаарч явбаас зохилтой Тунгалаг урсах булгийн эхнээс Том шанагаар утгаж эхлэлээ Тун удалгүй сав нь дүүрээд Дуслаар ч биш бялхаж асгалаа Гэтэл юу вэ усан дээгүүр Хэдэн цагаа хөвж харагдлаа Шанага нь сүүтэйг анзаарч харалгүй Шалавхан шүүрээд гарсан байлаа Гэмтэй жаал саваа анзааралгүй Гэрийн зүг хазайсхийн алхана Гэрэлтэй тавиланд сүүдэр туссаны Гэнэгүй шинж энэ үү гэлтэй Булгийн эзэн нь ногоон дээлтэй Буруу гартаа шүрэн эрхитэй Гоёл чимгийг
Эрт цагт нэгэн усчин амьдардаг байжээ. Тэрээр хулсан дамнуурганд хоёр сав өлгөн голоос ус авдаг байв. Гэвч хоёр савных нь нэг нь цоорхой байсан бөгөөд гэртээ ирэхийн алдад тал устай л ирдэг байж. Энэ байдал бүтэн нэг жил үргэлжилсэн байна. Эцэст нь цоорхой хувин тэсэлгүй эзэндээ хандан ингэж хэлжээ: “Надад туйлын ичгэвтэр байнаа эзэнтэн минь! Миний хийж байгаа ажил үнэхээр төгс биш байна. Хар л даа, би танд ердөө тал хагас л үйлчилж байна! Нөгөө хувинд бол асуудал алга. Тэр дусал ч ус асгадаггүй болохоор бардамнан сайрхаж болно. Харин би зам зуурт хамаг усныхаа талыг нь асгадаг учраас өөрийгөө бараг хэрэггүй эд гэж бодож байна!” гэв. Хувингийн энэхүү хүлцэнгүй өчил ус зөөгч эзний сэтгэлийг хөдөлгөжээ. Тэрээр: “Дараа явахдаа голоос гэр хүрдэг жимээ сайн ажаарай” гэж хэлж. Хувин ч хэлснээр ажигласан бөгөөд тэрээр замын хажуугаар ургасан олон гоё сайхан цэцэгсийг олж харав. Ихэд гайхсан хувин энэ цэцгүүд хаанаас бий болсныг асуужээ. Хариуд нь эзэн нь цоорхойгүй бүтэн хувин тээж явдаг