Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
0
6
0
7
Users Today : 4
Users Yesterday : 42
Total Users : 30607
Views Today : 6
Views Yesterday : 55
Нэгэн удаа буянлаг, бурханлаг брахман нэгэн архичин эрд хандаж: “Ай нөхөр минь, миний сайн сэтгэлийн зөвлөгөөг сонсож, өөрийнхөө сайн сайхны тулд архи уухаа боль. Ариун судар номонд архи, дарс уугч хүмүүс тамд унана гэж айлдсан байдаг” гэхэд архичин эр: “Сүрэн Бабу ч бас архи уудаг шүү дээ” хэмээн эсэргүүцэв. “Тэр ч бас там руу явна” гэж брахман хариулав. “Барун Бабу ч бас архи хэрэглэдэг дээ!” хэмээн архичин мөчөөгөө үл өгөв.“Тэр ч бас тамд унана”. “Арун Бабу бас л уудаг” гэж мөнөөхь эр зүтгэв. “Тэр мөн л там руу одно. Архи уудаг хэн ч бай гарцаагүй тамд ойчно” гэж брахман түүнийг итгүүлэх гэж оролдов. Тэгмэгц архичин эр: “Аа тэгвэл өөр хэн хэн тамд унах вэ? ” гэхэд “Худал хэлдэг, хулгай хийдэг, бусдыг хууран мэхэлдэг, хууль бус эр, эмийн харьцаанд орогчид тамд унана” хэмээн брахман хариулав. “Тэгвэл биеэ үнэлэгч-брахмини нар яах бол?” хэмээн архичин этгээд дахин сонирхлоо. “Там”. Архичин эр хэсэг дуугүй байснаа, дараа нь мөн
Бурхан сахиулсан тэнгэрийг Дэлхий тийш илгээж, оюутнууд юу хийж байгааг мэдэхийг хүсэв. Шалгалт болохоос долоо хоногийн өмнө Бурхан асуусан нь: – Тэнд юу болж байна? Сахиулсан тэнгэр хариулсан нь: – Онц сурлагатнууд хичээлээ давтаж байна, сайн, дунд, муу сурлагатнууд зугаалж байна. Гурван хоногийн өмнө: – Онц сурлагатнууд хичээлээ давтаж байна, сайн сурлагатнууд давтаж эхэлж байна. Дунд, муугууд зугаалж байна. Шалгалт болохын өмнөх шөнө: – Онц сурлагтнууд аль хэдийнээ бүгдийг цээжлээд, одоо унтаж байна, дунд, муу сурлагатнууд залбирч байна! гэхэд Бурхан: – За тэдэнд л туслая даа! гэв. ********************************** Хувьслын онол болон ариун судар номын хоорондох зөрчлийг арилгахын тулд библид дараахь өөрчлөлтийг оруулахаар шийдэв. Тиймээс одоо хүний үүслийн түүх дараахь байдалтай болсон байна: “бурхан өөртэйгөө адилаар бүтээсэн тийм сармагчнаас хүн үүссэн”. ******************** ‑ Эцэг тань хоол идэхээр ширээнд суухдаа Бурханыг дурсдаг уу? гэж гэж ач хүүгээсээ эмээ нь асуухад – Тиймээ, тийм. Дурсдаг. Жишээ нь, өчигдөр л гэхэд тэрээр үдийн хоол идэхээр ширээнд суухдаа: “Өө, Бурхан минь! Дахиад л вандуйны цутан уу!” гэж уулга алдсан
Нэгэн мэргэний хүү их пандит Райвьюд ихэд атаархдаг байжээ. Бүгд л түүнийг хүндлэн хайрлах авч түүний эцгийг огтхон ч үл үнэлдэг байв. Хэргийн учир нь Райвью дан ганц их эрдэм мэдлэгтэй байгаад зогссонгүй бусдыг энэрэн хайрлах сэтгэлийг өөртөө шингээсэн нэгэн байж. Мэргэний хүү Явакрит: “Хэрэв би өрөөсөн хөл дээрээ зогсоод бүх мэдлэгийг, ведийг бүрэн танин мэдэх хүртлээ хатуу тэвчил үйлдэгч болъё. Тэгснээр бүх асуудал шийдэгдэх буй заа” хэмээн сэтгэв. Ингээд тэрээр мэдлэгийг олохоор шийдэн өөрийн бодож байснаа хэрэгжүүлж эхлэв: – Би хатуу чанга тэвчил хатуужлыг үйлдэж, мэдлэгийг олж авна. Тэгсэн цагт энэ хүмүүс намайг үнэлж, цэгнэж, намайг хайрлахгүй хаа одохов. Тэр цагт л би аз жаргалыг олно доо хэмээн тунгааж. Ийнхүү хатуу чанга тэвчлийг үйлдэн үйлдсээр, энэ нь бүр хурмаст тэнгэр Индраг ч сандраан цочирдуулчухуй. Энгийн даяанчийн дүрд хувилан буун ирж, Индра түүнийг зорин очоод асуув: – Эрхэм бабаджи, чи юу хүсээв? Юуны тулд нэг хөл дээрээ ийнхүү зогсоно вэ? гэхэд Явакрит: – Би бүх ведийг танин