Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
0
5
9
6
Users Today : 35
Users Yesterday : 41
Total Users : 30596
Views Today : 45
Views Yesterday : 48
Прашна гэдэг нь шууд үгчилвэл “асуулт”гэсэн утгатай. Өрнийн зурхайд түүнийг хорар зурхай ч гэдэг. Ведийн зурхайн ухааны энэ салбар нь зурхайн ухааны үндсэн гурван чиглэлээс ( нөгөө хоёр нь: Жатака буюу төөргийн зурхай, Мухурта буюу Сонголтын зурхай ) хамгийн чухал нь юм. Энэ нь ирээдүйд болох үйлийг зөгнөж, урьдчилж хэлэх үндсэн хэрэгсэл болдог. Асуултын карт нь асуулт тавьж буй цаг мөч дээр үндэслэгддэг. Асуултын зурхай нь төөргийн зурхайгаас ихээхэн давуу талтай. Учир нь асуулт тавьж буй цаг мөч үргэлж тов тодорхой байдаг. Чухамхүү асуулт тавих цаг мөч нь хариулт авахыг хүссэн асуугчийн ухаан санаанд бүрэлдэн бий болох цаг мөч юм. Ийм учраас тэрээр илүү их ач холбогдолтой салбар ухаан болдог. Хэрэв асуугч асуултаа зөв тавиад, үнэхээр үнэн сэтгэлээсээ хариулт авахыг хүсч буй тохиолдолд гарцаагүй үнэн зөв хариултыг авах болно. Харин хөнгөн хуумгайгаар эсвэл элдэв таагүй санаа бодолтойгоор асуусан асуултанд зурхайч хүн хариулахгүй байх ёстой. Эртний зурхайн судар бичгүүдэд дараахь төрлийн хүмүүсийн асуултанд хариулахгүй байхыг
Жишээ№1 Хулгайд алдагдсан эд зүйлийн тухай Огноо: 14.03.1942. 8:15.(IST) Энэтхэг, Бангалор. 1 дэхь гэр ба түүний эзэн Ангараг хоёр нь асуугчийг төлөөлдөг ба 7 дахь гэр түүний эзэн Сугар нь хулгайчийг 4 дэхь гэр ба түүний эзэн Сар нь алдагдсан эд зүйлийн төлөөлөл болно. 4 дэхь гэрийн эзэн Сар нь 2 дахь гэрийн эзэн Сугартай нэгджээ. Сар нь үнэт чулууг илэрхийлдэг. Сугар нь алмазыг илэрхийлдэг. Тийм учраас магадгүй үнэт эрдэнийн чулууг хулгайд алджээ. Бүр тодруулвал алмаз. 7 дахь гэр хоосон байгаа хэдий ч 3 дахь гэрийн эзэн (3 дахь гэр хөршийг илтгэдэг) ба 6 дахь гэрийн эзэн (6 дахь гэр дайсанг илтгэдэг) Будтай Итхасала-йогийг үүсгэжээ. 7 дахь гэрийн эзэн Сугар (эм гариг) нь Сартай (мөн эм гариг) нэгдсэн байна. Иймд хулгайч нь асуугчид дайсагнан ханддаг, хөрш зэргэлдээ амьдардаг хижээл эмэгтэй болохыг зааж байна. 4 дэхь гэрийн эзэн Сар нь 11 дахь гэрт оршжээ. 2 дахь гэрийн эзэн Сугар нь 9 дахь гэрийн эзэн Бархасвадьтай
Ведийн зурхайн судар номонд эрүүл саруул хүүхэдтэй болох тааламжтай цаг мөчийн тухай дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Энэ тухай товч авч үзье. Юуны түрүүнд унтлагын өрөө зөв, аятай тухтай байх ёстой бөгөөд гоёж чимэглэсэн, зандан, шинэхэн цэцэг гэх мэт ариун тансаг үнэртэнг уугиулж, унгатгах хэрэгтэй. Мөн тэрхүү өрөөнд ариун гол мөрний цэнгэг усаар дүүргэсэн сав суулгыг байрлуулж болно. Ингээд юу юунаас эрхэм нь хосуудын ухаан санааг үймээн самууруулах юу ч байх ёсгүй. Үр хүүхэдтэй болоход хамгийн тохиромжтой од буюу накшатрууд нь – Рохини, Мригашира, Дханишта, Уттарапхалгуни, Хаста, Свати, Анурадха, Уттарашадха, Шравана, Сатабхиша, Уттарабхадрапада. Пунарвасу, Пушйа, Читра одтой өдөр таатай нөлөөллийн хувьд дунд зэрэг. Бусад накшатруудаас зайлсхийх хэрэгтэй. Гариг өдрийн хувьд даваа, лхагва, пүрэв, баасан таламжтай хийгээд бямба, мягмар, ням таагүй сөрөг нөлөөтэй. Жанма-тара буюу хосууд өөрсдийн төрсөн одноос тоолоход 1 дэхь 10 дахь, 19 дахь одтой өдөр, мөн вадха тара буюу төрсөн одноос тоолоход 7 дахь, 16 дахь, 25 дахь өдрөөс зайлсхий. Чатуртхи буюу шинийн 4,