Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 0 5 9 0
Users Today : 29
Users Yesterday : 41
Total Users : 30590
Views Today : 37
Views Yesterday : 48
Бурханлаг өндөр түвшинд буюу буяны(цэвэр ариуны) түвшинд оршигч хүмүүн нь үнэнийг таатай, эелдэг үгээр хэлдэг. Хэл яриандаа бусдыг үл гомдоох олон тооны хошигнолыг ашиглах ба ихэвчлэн өөртэйгөө холбоотой хошигнолыг ашигладаг. Тийм хүмүүс нь бараг л үргэлж эрүүл, аз жаргалтай байдаг. Шуналын төлөвт орших хүмүүс нь өөр рүү нь чиглэсэн шүүмжлэлд маш мэдрэг байх агаад мөнгө ба эр, эмийн харьцаа, эдийн засгийн хөгжил, улс төр, худалдан авалт гэх мэт сэдвээр хэдэн цаг ч хамаагүй маш тааламжтайгаар ярьж чаддаг. Тэд өөрсдийнхөө тухай ихэвчлэн сайныг ярих ба бусад зарим нэгний талаар өөлж шүүмжилсэн зүйлийг ярьдаг. Тэд ихэвчлэн маш хурдан ярих бөгөөд тэдний хошигнолын ихэнхи нь эр, эмийн харьцаатай холбоотой байдаг. Мунхгийн төлөвт орших хүмүүсийн яриа доромжлол, дөвийлгөлт, буруушаалт, айлган сүрдүүлэлт, ёс зүйгүй үгүүдээр дүүрэн байдгаараа бусдаас ялгардаг. Тэдний бүх үг нь уур хилэн, үзэн ядалтаар дүүрэн байдаг. Тийм хүн ам ангайх аваас өрөө тэр аяараа таагүй үнэрээр дүүрч байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг. Тийм хүмүүс, өөрсдөө санаатай эсвэл
Та хэдэн мянган бээрийн цаанаас дамжуулах телевизийн дүрсийг үзэж  байдаг шиг хэрвээ та шаардлагатай бэлтгэлийг хангаж чадах аваас өөрийн зүрхэндээ Говиндаг цаг ямагт харж чадна. Энэ тухай “Брахма-самхита” (5.38) сударт, преманжана-ччхурита-бхакти-вилочанена сантах садаива хридайешу вилокайанти хэмээн батлан өгүүлсэн. Таны зүрхэнд аль хэдийнээ “телевизор” оршин буй. Тийм болохоор та түүнийг худалдан авах ч шаардлага байхгүй. Дээд Эзэн аль хэдийнээ тэнд оршин буй. Хэрэв та тэрхүү төхөөрөмжөө буюу телевизороо эвдрэлийг нь засах аваас та Түүнийг харж чадна, Та Түүнийг сонсож чадна, Та түүнтэй ярьж чадна. Харин засах арга нь Кришна ухамсрын арга юм. Телевизорыг засахын тулд танд туршлагатай мэргэжилтэн хэрэгтэй. Кришна ухамсрын шинжлэх ухааны тухайд танд мөн л мэдлэг туршлагатай хүний тусламж хэрэгтэй. Тэгсэн цагт таны зүрхэн дахь төхөөрөмж ажиллаж эхлэх ба та Кришнаг харж чадна. Йогийн төгс төгөлдөр үүнд оршино.  Ариун судар номуудаас бид, энэхүү төгс төгөлдөрт хэрхэн хүрэх тухай олж мэдэж болно: садху-шастра-гуру-вакйа, читтете карийа аикйа. Сүнслэг танин ойлгохуйн төгс төгөлдөрт хүрэхэд дээрхи гурван
Ананда Вриндавани Матажи бол Маяапур дахь Санкиртана харинамын бүлгэмийн гишүүн, ахлах чин бишрэлтэн, сурган хүмүүжүүлэгч юм. Би та бүхнийг, амьдралыг үнэхээрийн өөрчлөхүйц энэ зүйлийг үнэт цагаасаа тавхан минут зарцуулан уншаасай гэж хүсэж байна. Энэхүү түүх бидэнд урам зориг өгч, Кришнагийн ухамсрын зам мөр, чин бишрэлийн тухай ойлголтыг улам гүнзгийрүүлэх болно. Ананда Вриндавани Матажи: Харе Кришна, хүндэт чин бишрэлтнүүд ээ. Даруу хүндэтгэлийг минь хүлээн авна уу. Шрила Прабхупадын яруу алдар бадартугай! Саяхан чин бишрэлтнүүд намайг өөрийн, үхэлтэй нүүр тулсан туршлага болон Жаганнатх Эзний адислалын тухай түүхээ хуваалцахыг хүссэн юм. Иймээс Тэдний адислалаар би үзэж туулсан зүйлээ, энэ түүх маань надад тусалсан шигээ бусдад ч гэсэн тус болох болов уу хэмээн найдаж товчлон өгүүлэх гэж байна. Энэ явдал 2020 оны 1-р сард, намайг Маяапурт амьдарч байх үед тохиолдсон юм. Би үнэхээр эв эрүүл бөгөөд удахгүй үхэх ямар ч төлөвлөгөөгүй байсан гэдгээ хэлмээр байна. Тэр үед Маяапурын эмнэлэгт миний сайн дураараа асарч байсан нэгэн бишрэлтэн байсан юм.
Scroll to Top