Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
0
5
8
6
Users Today : 25
Users Yesterday : 41
Total Users : 30586
Views Today : 28
Views Yesterday : 48
Бардам зан бидний хамаг л сайн сайхан шинж чанаруудыг хааж орхидог гэж үздэг. Бардам зангийн хамгийн хүчтэй илрэл бол гомдол ба нөхцөл байдлыг эсвэл хэн нэгнийг үл хүлээж авахуй юм. Миний хувийн туршлагаас харвал, маш олон хүмүүс хувь тавиландаа эсвэл Орчлон ертөнцөд ерөнхийд нь гомдож явдаг нь ажиглагдсан. Өөрөөр хэлбэл хэн нэг хүнд гомдох биш ерөнхийдөө өөрийн хувь тавиланд гомдоно гэсэн үг л дээ. Бардамнал юугаар илэрдэг вэ? Үл хүлээж авахуйгаар. Өөрөөр хэлбэл бид дотор сэтгэлдээ амьдралыг байгаа чигээр нь үл хүлээн авч, эсэргүүцдэг. Бидэнд ямар нэг зүйл таалагддаггүй. Яагаад автобус хоцорч ирээд байгаа юм, яагаад төр засгийн удирдлагууд ийм байдаг юм, яагаад энд газар хөдлөөд байгаа юм гэх мэтчилэн. Энэ бүхэн нь биднийг хөгжин дэвшихэд саад болж байдаг. Ийм учраас бүхий л дорно дахины практикууд, ялангуяа буддын, ведийн, эртний христийн арга техникүүд, дотоод хүлцэнгүй байдлыг зааж сургадаг, Дээд Хүчний тааллыг дотооддоо бүрэн дүүрнээр хүлээн авахуйд сургадаг. Хүмүүн, дотоод сэтгэлдээ Дээд хүчний тааллыг бүрэн
Бид Кришна ухамсрын гүн ухааныг номлодог ч ихэнхи хүмүүст энэ нь сонирхолтой бус. Харин хэрэв би ямар нэг шинэ технологи юм уу эсвэл электроникийн салбарын мэргэжилтэн байсан бол намайг сонсох гэж мянга мянган хүн ирэх байсан. Хэрэв би гадаад эрчмийн бүрдлүүдийн тухай ярьсан аваас хүмүүс, “Техникийн мэдлэг л надад аз жаргал авч ирнэ” хэмээн бодох байсан. Гэвч энэ бол дурашайа буюу хуурмаг найдлага юм. “Бхагаватам”-д өгүүлэхдээ, тийм мэт материаллаг ололт амжилтууд нь ямар ч ашиггүй хэмээн мэдэгдсэн. Тэдгээр нь танд аз жаргалыг өгөхгүй ч хүмүүс мунхгийн улмаас үүнд найдахаа үргэлжлүүлсээр байдаг. Цааш нь “Бхагаватам”д өгүүлэхдээ, андха йатхандхаир упанййаманах хэмээсэн. Энэ нь материаллаг хөгжил дэвшлээр аз жаргалыг олох гэж найдан буй хүмүүс нь бурханлаг байдлын хувьд сохор гэсэн утгатай. Амьдралын зорилго чухамхүү юу болохыг тэд үл мэдэх ба удирдагч нар нь ч мөн түүний талаар юу ч үл мэдмүй. Дараагийн нэгэн улс төрч гарч ирэх нь тэдэнд ямар нэг шинэлэг зүйлийг авч ирж, тэд эцэстээ
Асуулт: Миний ойлгосноор, жинхэнэ номын багшийн удирдлага дор Кришнад үйлчлэн зүтгэхгүйгээр мэдрэхүйгээ жинхэнээр нь хянан удирдах боломжгүй. “Шримад-Бхагаватамын” хоёрдугаар дууллын есдүгээр бүлгийн нэгэн шүлгийн тайлбарт Шрила Прабхупада бичихдээ, госвами болохгүйгээр шавь болох боломжгүй гэсэн байдаг. Тэгэхээр хамгийн нэгдүгээрхи нь аль нь вэ? Шавь болохгүйгээр хэрхэн яаж госвами болох вэ? Хариулт: Бид гуруг гэнэтхэн, шуудхан хүлээгээд авчихдаггүй. Гуругээс ямар нэг зүйлийг сонссоны дараа та өөрийн бурханлаг практикаа эхлүүлдэг шүү дээ. Жишээ нь бид Кришна ухамсрын энэ бүх практикийн талаар Шрила Прабхупадаас олж мэдсэн. Тэрээр хүн бүгдийн гуру. Түүний өршөөлөөр бид бурханлагаар өсч дэвших ба энэ ертөнцөд оршин амьдарч буй гуруг хүлээн авахуйц шинж чанартай болдог. Ийм учраас бүхий л зүйл гуругээс эхлэдэг. Гуругийн удирдлагагүй бол бид ахиж дэвшиж чадахгүй. Гуругийн хэд хэдэн ангилал байдаг: шикша гуру, дикша гуру гэх мэт. Ямартай ч ямар нэг гуру байх ёстой. Та ердөө Шрила Прабхупадын номуудыг уншсаны ачаар, тэднийг судласны ачаар аль хэдийнээ номын багштай болчихлоо гэсэн үг ба