Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 0 5 8 5
Users Today : 24
Users Yesterday : 41
Total Users : 30585
Views Today : 27
Views Yesterday : 48
Сократ нь муни буюу агуу сэтгэгч байсан. Гэвч жинхэнэ үнэнийг тийм муни нар нь зөвхөн олон олон төрөлтийн дараагаар танин ойлгодог. “Бхагавад-гитад” (7.19) Кришна айлдахдаа, бахунам жанманам анте гьянаван мам прападйате васудевах сарвам ити са махатма су-дурлабхах буюу “Олон олон төрөлт, үхлийн дараагаар төгс мэдлэгийг ологч нь Надад өөрийгөө даатгадаг. Учир нь тэрээр Намайг шалтгаан бүгдийн шалтгаан, оршин буй бүхний үндэс гэдгийг ойлгосон байдаг. Гэвч тийм агуу сүнс нь маш ховор тохиолдмуй” хэмээсэн. Сократ мэт тийм хүмүүсийг гьянаван буюу их мэргэд хэмээн нэрлэдэг. Олон төрөлтийн дараагаар тэд өөрсдийгөө Кришнад даатгадаг. Гэхдээ энэ нь ямар нэг мухар сохроор биш харин Түүнийг Бурханы Дээд Бодгаль, бүгдийн эх үндэс гэдгийг ойлгосон ойлголт дээр суурилсан байдаг. Гэвч тиймэрхүү өөрийн бие даасан зүтгэл дээр суурилсан мэдлэгийн эрэл нь цаг хугацаа маш ихээр шаарддаг. Харин Кришнагийн сургаалыг шууд хүлээн аваад, Түүнд өөрсдийгөө даатгаснаар бид өөрсдийн цаг хугацааг буюу олон олон амьдралыг хэмнэж буй хэрэг юм. Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада,
Сканда-Пуранд, Кришнагийн бадамлянхуан өлмийд байдаг тэмдгүүд болон тэдгээрийн тайлбаруудыг өгүүлсэн байдаг. ~Баруун өлмий дахь тэмдгүүд: Арвайн үр нь Кришнагийн бадамлянхуан өлмийд үйлчлэн зүтгэснээр чин бишрэлтэн нь бүхий л төрлийн амьдралын сайн сайхан зүйлийг хүлээн авахыг бэлэгддэг. Галт хүрд нь Кришнагийн бадамлянхуан өлмийг бясалгах чин бишрэлтний дотоод сэтгэлийн зургаан дайсныг устган дарахыг бэлэгддэг. Шүхэр нь Түүний бадамлянхуан өлмийд өмөг түшгийг ологч нар материаллаг бүхий л таагүй бүхнээс хамгаалагдах болно гэдгийг бэлэгдэн заадаг. Бадамлянхуа цэцэг нь чин бишрэлтнүүд нь Түүн рүү шунамгайгаар хүсэн тэмүүлэх тэмүүллийг өдөөж өгдөг хэмээсэн утгатай. Чин бишрэлтнүүд нь зөгий мэт цаг ямагт энэхүү бадамлянхуан өлмийг өөрсдийн ухаан бодолд тээн хадгалж байдаг. Далбаа нь Кришнагийн бадамлянхуан өлмийг төвлөрөн бясалгагч чин бишрэлтнүүд нь аюулгүй байдалд оршихыг, айдсаас найдвартай хамгаалагдахыг бэлэгддэг. Заан туугчийн жад нь Түүний бадамлянхуан өлмийг бясалгах нь чин бишрэлтнийхээ ухааныг байлдан дагуулж, зөв чигт тогтоон чиглүүлэхийг бэлэгддэг. Цахилгааны дүрс нь Кришнагийн бадамлянхуан өлмийг бясалгах нь чин бишрэлтнийх нь урьд өмнө нь үйлдэж
Аль болох бага ярихыг хичээх. Өөрийн ажлыг л хийх, бусдын хэрэгт үл оролцох Санал шүүмжийг талархалтайгаар, баяртайгаар хүлээх авах, бусдын алдаа дутагдлыг үл ажиглах Гомдоолт, шударга бус байдлыг хариу үйлдэл үзүүлэлгүйгээр хүлээж авах Таныг үл хайхарч байгаад, таныг мартсанд, таныг хайрлахгүй байгаад тайван хандах, Бусдад таалагдах гэж хичээх хэрэггүй ба бусад хүмүүсийн гайхашралыг төрүүлэх гэж хичээх хэрэггүй. Цаг ямагт эелдэг, даруу байх. Тэр ч байтугай хэн нэг нь таны амар тайван байдлыг алдагдуулах гэж хичээж байсан ч. Нэр цол, алдар гавьяанд тэмүүлэх хэрэггүй. Маргаанд үргэлж бууж өгөх, тэр ч байтугай таны зөв байлаа ч. Хамгийн тухгүй газар, хамгийн хүнд ажил, хамгийн хэцүү замыг сонгох\ Бардам хүн зөвхөн өөртөө найддаг бол хүлцэнгүй хүнийг Бурхан удирдаж байдаг. Бардамнал бол бүхий л болохгүй муу бүхний үндэс ба хүлцэнгүй чанар нь бүхий л сайн чанарын эх үндэс. Бардам хүн ямагт гомдож байдаг. Хүлцэнгүй хүн хэзээ ч уурлан хилэгнэдэггүй. Яагаад гэвэл юу ч түүнийг доромжлон гутааж үл дийлмүй. Бардам
Scroll to Top