Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
0
5
7
7
Users Today : 16
Users Yesterday : 41
Total Users : 30577
Views Today : 19
Views Yesterday : 48
Нэг удаа нэгэн алдартай химич над дээр ирээд, “Химийн шинжлэх ухааны хөгжил, ерөнхийдөө манай шинжлэх ухааны хөгжил дэвшил нохой шиг хуцаж сурсан хүнтэй адил. Эргэн тойронд жинхэнээсээ хуцаж буй үй түмэн нохойнууд бий. Гэвч хэн ч тэднийг үл тооно. Харин хүн хуцах урлагт суралцах аваас үүнийг харах гэж маш олон тооны хүмүүс ирдэг. Тэр ч байтугай зүгээр л хуурмаг нохойн хуцахыг үзэх гэж билетийг нь арав эсвэл хорин доллараар худалдаж авч байх жишээтэй. Манай шинжлэх ухааны хөгжил дэвшил үүнтэй адил” хэмээн хүлээн зөвшөөрч байсан. Хэрэв хүн байгаль дээрхи зүйлсийг дуурайж жишээ нь нохой шиг хуцдаг болсон байлаа гэхэд хүмүүс түүнийг нь үзэх гэж хошуурцгаах ба тэр ч байтугай түүнд мөнгө төлдөг. Харин жинхэнэ нохойн хуцах нь хэнд ч сонин биш. Эдгээр “агуу” мэхлэгч эрдэмтэд, амьдралыг бий болгочихно хэмээн тунхаглахуйд хүмүүс тэднийг магтан сайшааж, тэдэнд элдэв шагналыг гардуулдаг. Харин Бурханы бүтээн бий болгосон төгс процессын үр дүнд хором мөч бүрд сая сая амьд бодгалиуд төрж
Хүн эс ухаалаг аваас тэрээр Кришнад үл бууж өгдөг. Тиймээс ч Чайтанья-чаритамритад, кришна йеи бхаже сей бада чатура хэмээн өгүүлсэн. Чатура гэдэг нь маш ухаалаг гэсэн утгатай. Нийгэм дэхь тэргүүн зэргийн оюун ухаант хүмүүс нь Кришна ухамсрыг хүлээн авч чаддаг. Харин хоёрдугаар зэргийнхэн биш. Гуравдугаар зэргийнхний тухай бүр юу ч ярилтгүй. Гуравдугаар зэргийн хүмүүс нь карми нар юм. Хоёрдугаар зэргийн хүмүүс нь гүн ухаантнууд юм. Нэг дүгээр зэргийнхэн нь чин бишрэлтнүүд юм. Тиймээс ч Нарада ийн айлдсан байдаг: на шобхате гьянам алам нира жанама кутах пунах шашвад абхадрам ишваре на чарпитам карма… (ШБ 1.5.12) Карми нарын талаар юу ч ярих билээ ? Тэдний бүхий л амьдрал нь абхадра. Абхадра гэдэг нь жигшмээр гэсэн утгатай. Мөнгө олоод ирэхээрээ би улам л илүү их мөнгө олох гэж хүснэ. Сая сая долларыг. Тэгээд л би төлөвлөгөө зохионо. Хар зах руу явна. Ийм, тийм олон янзын үйлийг хийнэ. Хэрэв тэгээд би мөнгө олох аваас аваас мөнгөө хэрхэн яаж
Сугар нь хайрын гариг юм. Тэрээр мэдрэхүйнүүдийг удирддаг. Амьд бодгаль нь хайргүйгээр амьдарч чадахгүй. Сугар гариг төөрөг зурхай дээр сул байрлалтай байх аваас тухайн хүн өөрийн сэтгэл хөдлөлөө мэдрэмжээ хуваалцаж чаддаггүй. Жишээ нь тэр өөрийн хайрыг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Энэ нь түүнд маш амаргүй байх агаад энэ байдал нь түүнийг эвдэж эхлэдэг… Нэг нь хайрыг хүлээн зөвшөөрч чадаж байхад нөгөө нь үгүй. Нэгнийх нь Сугар төөрөг дээр нь хүчтэй байхад нөгөөгийх нь сул байдаг. Өөрөөр хэлбэл тийм хүн өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэн гаргаж чаддаггүй. … Бүхий л зугаа цэнгэл Сугартай холбоотой. Баар, цэнгээний газар, ресторан, дискотек, бүжиг гэх мэт нь бүгд Сугартай холбоотой. Ийм ч учраас Сугарын хүчийг нэмэгдүүлэхийн тулд эмэгтэйчүүдийг бүжгээр хичээллэхийг зөвлөдөг. Тэр хэдийчинээ их бүжиглэнэ, төдийчинээ түүний эмэгтэйлэг байдал хүчтэй болно. Түүнчлэн хэрэв Сугарын хүч нэмэгдэх аваас түүний дааврын үйл ажиллагаа мөн хэвийн ажиллаж эхлэдэг. Тиймээс тэр ч байтугай зарим нэг Сугарын өвчнийг дан ганц бүжгээр эмчлэх боломжтой байдаг. Театр, урлаг нь