Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 3 4 4 6
Users Today : 30
Users Yesterday : 32
Total Users : 23446
Views Today : 64
Views Yesterday : 56
Сканда-Пуранд, Кришнагийн бадамлянхуан өлмийд байдаг тэмдгүүд болон тэдгээрийн тайлбаруудыг өгүүлсэн байдаг. ~Баруун өлмий дахь тэмдгүүд: Арвайн үр нь Кришнагийн бадамлянхуан өлмийд үйлчлэн зүтгэснээр чин бишрэлтэн нь бүхий л төрлийн амьдралын сайн сайхан зүйлийг хүлээн авахыг бэлэгддэг. Галт хүрд нь Кришнагийн бадамлянхуан өлмийг бясалгах чин бишрэлтний дотоод сэтгэлийн зургаан дайсныг устган дарахыг бэлэгддэг. Шүхэр нь Түүний бадамлянхуан өлмийд өмөг түшгийг ологч нар материаллаг бүхий л таагүй бүхнээс хамгаалагдах болно гэдгийг бэлэгдэн заадаг. Бадамлянхуа цэцэг нь чин бишрэлтнүүд нь Түүн рүү шунамгайгаар хүсэн тэмүүлэх тэмүүллийг өдөөж өгдөг хэмээсэн утгатай. Чин бишрэлтнүүд нь зөгий мэт цаг ямагт энэхүү бадамлянхуан өлмийг өөрсдийн ухаан бодолд тээн хадгалж байдаг. Далбаа нь Кришнагийн бадамлянхуан өлмийг төвлөрөн бясалгагч чин бишрэлтнүүд нь аюулгүй байдалд оршихыг, айдсаас найдвартай хамгаалагдахыг бэлэгддэг. Заан туугчийн жад нь Түүний бадамлянхуан өлмийг бясалгах нь чин бишрэлтнийхээ ухааныг байлдан дагуулж, зөв чигт тогтоон чиглүүлэхийг бэлэгддэг. Цахилгааны дүрс нь Кришнагийн бадамлянхуан өлмийг бясалгах нь чин бишрэлтнийх нь урьд өмнө нь үйлдэж
Аль болох бага ярихыг хичээх. Өөрийн ажлыг л хийх, бусдын хэрэгт үл оролцох Санал шүүмжийг талархалтайгаар, баяртайгаар хүлээх авах, бусдын алдаа дутагдлыг үл ажиглах Гомдоолт, шударга бус байдлыг хариу үйлдэл үзүүлэлгүйгээр хүлээж авах Таныг үл хайхарч байгаад, таныг мартсанд, таныг хайрлахгүй байгаад тайван хандах, Бусдад таалагдах гэж хичээх хэрэггүй ба бусад хүмүүсийн гайхашралыг төрүүлэх гэж хичээх хэрэггүй. Цаг ямагт эелдэг, даруу байх. Тэр ч байтугай хэн нэг нь таны амар тайван байдлыг алдагдуулах гэж хичээж байсан ч. Нэр цол, алдар гавьяанд тэмүүлэх хэрэггүй. Маргаанд үргэлж бууж өгөх, тэр ч байтугай таны зөв байлаа ч. Хамгийн тухгүй газар, хамгийн хүнд ажил, хамгийн хэцүү замыг сонгох\ Бардам хүн зөвхөн өөртөө найддаг бол хүлцэнгүй хүнийг Бурхан удирдаж байдаг. Бардамнал бол бүхий л болохгүй муу бүхний үндэс ба хүлцэнгүй чанар нь бүхий л сайн чанарын эх үндэс. Бардам хүн ямагт гомдож байдаг. Хүлцэнгүй хүн хэзээ ч уурлан хилэгнэдэггүй. Яагаад гэвэл юу ч түүнийг доромжлон гутааж үл дийлмүй. Бардам
Шавь: Нэг удаа та Лондонд хэлэхдээ, “Цэцгийг хэн нэг нь зурсан гэдгийг хүмүүс мэддэггүй. Кришна түүнийг оюун ухааны тусламжтайгаар зурсан юм” хэмээж байсан. Шрила Прабхупада: Тиймээ. Ихэнхи хүмүүс, цэцэг нь зураачийн тусламж оролцоогүйгээр өөрөө өөрөө л гоё сайхан болчихсон юм шиг санаж байдаг. Энэ бол тэнэглэл. “Түүнийг байгаль бүтээсэн”. Хэний байгаль ? Бүх зүйл Кришнагийн мөн чанарын механизмын тусламжтайгаар үйлдэгддэг. Парасйа шактир вивидхаива шруйате: Дээд Эзэн бүх ертөнц дахины эмх цэгцтэй байдлыг Өөрийн тоо томшгүй, ойлгогдошгүй эрчмүүдийн тусламжтайгаар тогтоон бий болгож байдаг. Ямар ч байлаа гэсэн энэхүү жам ёсны амьдралын хэв маягийг, ил байгаль дахь амьдралын хэв маягийг хайрлаж сур. Өөрийн гэсэн үр тариаг бий болго, сүүг бий болго. Цаг хугацаагаа хэмнэ. Харе Кришна мантраг давтан унш, Дээд Эзний ариун нэрийг магтан алдаршуул. Тэгээд амьдралынхаа төгсгөлд мөнхөд оршин амьдрахаар сүнслэг ертөнцийг зорь. Энгийн амьдрал, эгэлгүй сэтгэлгээ. Энэ бол жинхэнэ үлгэр жишээ амьдрал юм. Орчин үеийн зохиомол “эн тэргүүний шаардлагатай зүйлсүүд нь” тав тухтай байдал
Scroll to Top