Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
1
4
0
1





Улс төрийн тоглоомонд татагдан оролцох хэрэггүй. Ялгаагүй тэндээс хэн ч ялагчаар гарч ирдэггүй. Үнэний эрэлч гэдэг нь хуулиа дуулгавартай дагадаг иргэн хүн юм. Тэрээр одоо байгаа засаглалыг хувь тавилангаар түүнд илгээсэн засаглал гэдгийг ойлгож байдаг бөгөөд өөрийнхөө хийх ёстой зүйлээ л хийдэг. Энэ хийх ёстой зүйл нь нийгмийг эрүүл саруул болгоход туслах бурханлаг мэдлэгийг түгээх явдал. Дэлхий ертөнцийг зөвхөн бурханлаг арга замуудаар л өөрчилж болно. Халбагыг хадаасаар солих нь бүхий л цаг үеийн бүхий л ард түмний эртийн эртээс төөрөгдөж ирсэн төөрөгдөл юм. Бидэнд “Бхагавад-гита”, “Шримад-Бхагаватам”-д итгэх гүн итгэл бий ба эдгээр бүтээлүүдээс утган авсан мэдлэгийг түгээх нь бидний бэхлэлт. Энэ нь энэ амьдралд хангалттай хүрэлцэх билээ. Шрила Бхактисиддханта Сарасвати Тхакур Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Шрила Прабхупадын шавь нарын нэг нь бүх амьд амьтад тэр ч байтугай сахиулсан тэнгэрүүд болон чөтгөрүүд бүгд Кришнад үйлчлэн зүтгэдэг тухай уншаад Шрила Прабхупадагаас гайхан асуусан нь: -Кришнад үйлчилдгийн тухайд сахиулсан тэнгэрүүд бол ойлгомжтой. Харин чөтгөрүүд хэрхэн яаж үйлчилдэг болж байна? Сайн ойлгохгүй юм. Шрила Прабхупада түүн рүү анхааралтай харснаа: -Чи өөрийгөө сахиулсан тэнгэр гэж битгий бод – гэжээ. Бэлтгэсэн: Балабхадра дас
ВЕДИЙН ЗУРХАЙ- СЭТГЭЛ ЗҮЙН КУРС -“ГАРУДА” Ведийн тоон зурхай болон алганы зураас судлалын курс нээгдлээ. Та ведийн зурхайн ухааныг сонирхдог бол энэ курсэд биечлэн эсвэл зайны сургалтын хэлбэрээр суралцаж болно. Та фотозураг болон жишээ бүхий текст лекцүүдээс тогтох сургалтын материалын тусламжтай-гаар сургалтын бодит үр дүнд хүрнэ. Түүнээс гадна та өөрийн асуултынхаа дэлгэрэнгүй хариултыг э-майлээр болон утсаар хүлээн авч болох ба шинэ шинэ лекцүүдийг (pdf) сайтын тусгай хэсгээс тогтмол татан авч байх болно. Утас: 99786426, 86468336 bhadra_mon@yahoo.com Та энэхүү курсээ төгсөөд л шууд зурхайн болон сэтгэл зүйн зөвлөгөөг өгөх чадвартай болно. Сургалт нь бүрэн дүүрэн, цар хүрээ өргөн амьдралд ойр учир бие даасан зөвлөгөөг та сургалтаа төгсөөд шууд өгч чадна. Ямар ч эрдэм ухаанд практик дадлага чухал байдаг. Тийм учраас дадлага, дадлага, бас дахин дадлага гэсэн үгийг сана! СУРГАХ ЧИГЛЭЛҮҮД: ПАЛМИСТРИ: АЛГАНЫ ЗУРААС СУДЛАЛ Ведийн алганы зураас судлал нь хүний ирээдүйг болон өнгөрсөн үеийг түүний алганы зураасаар нь харах боломжийг олгодог. Зураас буюу