Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 4 3 9
Users Today : 26
Users Yesterday : 27
Total Users : 22439
Views Today : 37
Views Yesterday : 46
Шрила Прабхупадын шавь нарын нэг нь бүх амьд амьтад тэр ч байтугай сахиулсан тэнгэрүүд болон чөтгөрүүд бүгд Кришнад үйлчлэн зүтгэдэг тухай уншаад Шрила Прабхупадагаас гайхан асуусан нь:      -Кришнад үйлчилдгийн тухайд  сахиулсан тэнгэрүүд  бол ойлгомжтой. Харин чөтгөрүүд хэрхэн яаж үйлчилдэг болж байна? Сайн ойлгохгүй юм. Шрила Прабхупада түүн рүү анхааралтай харснаа:      -Чи өөрийгөө сахиулсан тэнгэр гэж битгий бод    –  гэжээ. Бэлтгэсэн: Балабхадра дас
ВЕДИЙН ЗУРХАЙ- СЭТГЭЛ ЗҮЙН КУРС -“ГАРУДА” Ведийн тоон зурхай болон алганы зураас судлалын  курс нээгдлээ. Та ведийн зурхайн ухааныг сонирхдог бол энэ курсэд биечлэн эсвэл зайны сургалтын хэлбэрээр суралцаж болно. Та фотозураг болон жишээ бүхий текст лекцүүдээс тогтох сургалтын материалын тусламжтай-гаар сургалтын бодит үр дүнд хүрнэ. Түүнээс гадна та өөрийн асуултынхаа дэлгэрэнгүй хариултыг э-майлээр болон утсаар хүлээн авч болох ба шинэ шинэ лекцүүдийг (pdf) сайтын тусгай хэсгээс тогтмол татан авч байх болно.   Утас: 99786426, 86468336 bhadra_mon@yahoo.com  Та энэхүү курсээ төгсөөд л шууд зурхайн болон сэтгэл зүйн зөвлөгөөг өгөх чадвартай болно. Сургалт нь бүрэн дүүрэн, цар хүрээ өргөн амьдралд ойр учир бие даасан зөвлөгөөг та сургалтаа төгсөөд шууд өгч чадна. Ямар ч эрдэм ухаанд практик дадлага чухал байдаг. Тийм учраас дадлага, дадлага, бас дахин дадлага гэсэн үгийг сана!   СУРГАХ ЧИГЛЭЛҮҮД: ПАЛМИСТРИ: АЛГАНЫ ЗУРААС СУДЛАЛ Ведийн алганы зураас судлал нь хүний ирээдүйг болон өнгөрсөн үеийг түүний алганы зураасаар нь харах боломжийг олгодог. Зураас буюу
Би өөрийгөө энэ гэр бүл, энэ үндэстэн, энэ итгэл бишрэлийн систем, энэ арьсны өнгө зэрэгт харьяалагддаг гэж тооцож байгаа цагт Кришна ухамсрыг олж авч чадахгүй. Хүн өөрийнхөө тухай өөрийгөө америк, энэтхэг, хар арьстан, ийм, тийм гэр бүлийн гишүүн, аав, ээжийнхээ хүү, охин, нөхрийнхөө эхнэр, эхнэрийнхээ нөхөр гэж бодож байсан цагт тэрээр материаллаг нэршлүүдийн хальсан дор оршсоор байна. Би бол бурханлаг сүнс. Харин энэ бүх нэршлүүд зөвхөн бие махбодид л харьяалагддаг. Гэвч би бол бие биш. Бидний хэн маань ч ойлгож мэдвэл зохих зүйл  энэ. Хэрэв би бие биш юм бол би хэн нэгний ээж эсвэл эцэг нь байж чадах уу? Дээд эцэг бөгөөд ээж бол Кришна. Бид зүгээр л эцгийн, ээжийн, ах, эгчийн дүрд тоглож буй тайзан дээрхи жүжигчид.. Майяа буюу материаллаг байгаль биднийг “Энэ бол чиний гэр бүл. Энэ бол чиний ард түмэн” хэмээн шогшрон дуудаж бүжиглүүлж байна. Бид яг л сармагчин шиг бүжиглэж байна. Амьд бодгаль нь байгалийн тодорхой гунатай холбоотой байдаг болохоор
Scroll to Top