Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 7 9 8 6
Users Today : 11
Users Yesterday : 64
Total Users : 27986
Views Today : 15
Views Yesterday : 69
Бурхан: Байна уу? Сайн уу? Чи намайг дуудсан уу Хүн: Үгүй, гэхдээ би хааяа залбирдаг. Миний сэтгэл тайвширдаг болохоор би залбирах дуртай. Гэхдээ яг одоо би завгүй байна. Бурхан: Бүгд л завгүй байдаг. Шоргоолж хүртэл завгүй. Хүн: Мэдэхгүй юм даа. Амьдрал хэцүү, цаг хугацаатай уралдаж байна. Байнгын л завгүй байх юм. Бурхан: Мэдээж. Бүхий л зүйлд цаг хэрэгтэй. Гэхдээ гарч буй үр бүтээл  чинь үр дүн нь юм. Үйл ажиллагаанд цаг хугацаа зарцуулагддаг. Үр бүтээмж нь үүнээс чөлөөлдөг. Хүн: За ойлголоо. Гэхдээ надад амьдрал яагаад ийм болоод байгааг тайлбарлаад өгөөч. Бурхан: Анализ хийх нь бүхнийг хэцүү болгодог. Амьдралыг анализдахаа зогсоо. Анализ хийж эхлэхэд бүхнийг сэжиглэн хардаж боддог. Харин итгэх цагт амжилт олно. Хүн: Яагаад би дандаа аз жаргалгүй байна вэ? Бурхан: Чиний өнөөдөр бол маргааш, өчигдөр өнгөрсөн зүйлдээ чи их харамсдаг. Чи анализ хийгээд байгаа учраас сэтгэл чинь түгшүүртэй. Санаа зовох нь чиний зуршил болсон. Иймээс л чи аз жаргалгүй байна даа. Хүн: Тэгвэл бүх зүйл тодорхой
Арван хоёр сарын 9нд би ердийнхөөрөө л ном түгээж явлаа. Тэгээд хажуугаар өнгөрсөн нэг эрэгтэйд ном авахыг санал болгов. Тэрээр номуудыг итгэлгүйхэн гар дээрээ авснаа юун тухай номууд болох надаас асуув. Би ч түүнд энэ номууд бол Бурханы тухай болон Түүнд үйлчлэхүйн чухлын талаар номууд болох тухай хариуллаа. -Шал дэмий зүйл. Бурхан хамгийн чухал нь гэж та бодож байна уу?! – гэж тэр эрэгтэй өдсөн янзтай дуугарав. -Тэгэлгүй яахав. Гэхдээ та арай өөрөөр бодож байна уу ? -Хамгийн чухал чинь би, бас миний мэргэжлийн хүмүүс. -Та хэн бэ? Эрдэмтэн үү эсвэл сайд ч юм уу… Гэхдээ тэдэнтэй нэг их адилгүй … -Би сантехникч хүн! – гэж тэрээр сүрлэгээр мэдэгдээд, – Сантехникчид бол хамгийн чухал хүмүүс… Бидэнгүй бол энэ дэлхий ертөнц чинь нурна! Харин тэр Бурхан чинь юу вэ? Тэр байсан, байгаагүй юу өөрчлөгдөх юм? Бүгд бидэнд мөргөж сөгдөж байх ёстой! –  гэв. Хариулах гэж яарсан ч би чухам юу хэлэхээ мэдэхгүй түгдрэв. Гэнэт нэг эмэгтэй биднийг чиглэн ирснээ, номуудаа
Хүмүүс Бурханыг хайж байна. Сэтгэгчид гэж нэрлэгдэгчид, аугаа том эрдэмтэд Бурханыг танин мэдэхээр тэмүүлж байна. “Бурхан тийм байж магадгүй, тийм л байж болох юм” гэх мэтчилэн. Яагаад “тийм байж магадгүй” гэж. Та Бурханыг мэдэхгүй байна. Та тэр тухай мэдэхгүй гэдгээ зүгээр л хүлээн зөвшөөр. Яагаад та хууран мэхлээд байгаа юм бэ? “Магадгүй” гэдэг нь би мэдэхгүй ээ гэсэн үг. Гэвч та яагаад “би мэдэхгүй” гэж хэлэхгүй байгаа билээ? Гэвч эдгээр үл бүтэх этгээдүүд “магадгүй тийм л байж болох юм” гэж хэлдэг. Яагаад “тийм байж магадгүй” гэж? Бурхан гэдэг энэ. “Би ийм” хэмээн Кришна Өөрөө Бхагавад-гитад айлдсан. Кришна: “Энэ бол Би” гэж хэлсэн. Ахам сарвасйа прабхаво маттах сарвам правартате (Бгита.10.8).. Түүнд бүх мэргэдүүд, ариун гэгээнтнүүд мөргөдөг… Ингэж Бурхан Өөрөө биечлэн өөрөө өөрийнхөө тухай тайлбарласан байна. Түүнийг бүх нэр хүндтэй бодгалиуд хүлээн зөвшөөрдөг. Эрт цаг үеийн төдийгүй саяхны  500, 700 жилийн өмнөх аугаа аугаа ачарья нар болох Шанкарачарья, Раманужачарья, Мадхавачарья, Вишну Свами гэх мэт аугаа ачарья багш нар
Scroll to Top