Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
7
4
5
9
Users Today : 48
Users Yesterday : 69
Total Users : 27459
Views Today : 54
Views Yesterday : 93
(Болсон үйл явдлаас сэдэвлэв) Зуны нар эгц дээрээс Зулай төөнөн халуу шатаана Зусландаа буусан айлуудын гэр Зурсан юм шиг жигд ярайна Суунаглах утаа айлын гэрээс Шугамдсан юм шиг дээш зурайна Дэлгэж тавьсан ааруулын дээгүүр “Дээрэмчин” элээ хааяа эргэнэ Захын гэрээс жаахан борхүү Сав бариад усанд харайлаа Жаахан толгойн энгэрээс урсах Сайхан булаг дээр яаран очлоо Хэдэн зууны түүх хүүрнэх Хиргүй булаг жирэлзэн байлаа Хэтдээ магадгүй нуур ч болох Хэмжишгүй ихээр ундарч байлаа Энэ булаг догшин нэртэй ч Энэ хавьдаа л арвин устай Эмээ, өвөөгийн захиас ихтэйг Эрхбиш анхаарч явбаас зохилтой Тунгалаг урсах булгийн эхнээс Том шанагаар утгаж эхлэлээ Тун удалгүй сав нь дүүрээд Дуслаар ч биш бялхаж асгалаа Гэтэл юу вэ усан дээгүүр Хэдэн цагаа хөвж харагдлаа Шанага нь сүүтэйг анзаарч харалгүй Шалавхан шүүрээд гарсан байлаа Гэмтэй жаал саваа анзааралгүй Гэрийн зүг хазайсхийн алхана Гэрэлтэй тавиланд сүүдэр туссаны Гэнэгүй шинж энэ үү гэлтэй Булгийн эзэн нь ногоон дээлтэй Буруу гартаа шүрэн эрхитэй Гоёл чимгийг
Эрт цагт нэгэн усчин амьдардаг байжээ. Тэрээр хулсан дамнуурганд хоёр сав өлгөн голоос ус авдаг байв. Гэвч хоёр савных нь нэг нь цоорхой байсан бөгөөд гэртээ ирэхийн алдад тал устай л ирдэг байж. Энэ байдал бүтэн нэг жил үргэлжилсэн байна. Эцэст нь цоорхой хувин тэсэлгүй эзэндээ хандан ингэж хэлжээ: “Надад туйлын ичгэвтэр байнаа эзэнтэн минь! Миний хийж байгаа ажил үнэхээр төгс биш байна. Хар л даа, би танд ердөө тал хагас л үйлчилж байна! Нөгөө хувинд бол асуудал алга. Тэр дусал ч ус асгадаггүй болохоор бардамнан сайрхаж болно. Харин би зам зуурт хамаг усныхаа талыг нь асгадаг учраас өөрийгөө бараг хэрэггүй эд гэж бодож байна!” гэв. Хувингийн энэхүү хүлцэнгүй өчил ус зөөгч эзний сэтгэлийг хөдөлгөжээ. Тэрээр: “Дараа явахдаа голоос гэр хүрдэг жимээ сайн ажаарай” гэж хэлж. Хувин ч хэлснээр ажигласан бөгөөд тэрээр замын хажуугаар ургасан олон гоё сайхан цэцэгсийг олж харав. Ихэд гайхсан хувин энэ цэцгүүд хаанаас бий болсныг асуужээ. Хариуд нь эзэн нь цоорхойгүй бүтэн хувин тээж явдаг
“Бхагавад-гита” лекц 1-р бүлэг 16-19р шүлэг Лекцийг уншсан Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада 1973-07-16. Лондон Прадьюмна: анантавижаям ража кунти-путро юдхиштхирах накулах сахадеваш ча сугхоша-манипушпакау кашьяш ча парамешв-асах шикханди ча маха-ратхах дхриштадьюмно вираташ ча сатьякиш чапаражитах друпадо драупадеяш ча сарвашах притхиви-пате саубхадраш ча маха-бахух шанкхан дадхмух притхак притхак [Бг. 1.16-18] Орчуулга: “Кунтийн хүн Юдхиштхира хаан өөрийн Анантавиджаяа нэрт дунгаа үлээсэн ба Накула болон Сахадева нар өөрсдийн Сугхоша ба Манипушпака нэрт дунгуудаа үлээв. Аугаа харваач Кашийн хаан, аугаа тулаанч Шикханди, Дхриштадьюмна, Вирата ялагдашгүй Сатьяки, Драупадийн хүү Друпада болон Субхадрагийн хүчит гарт хүү болон өөр бусад дайчин эрс өөр өөрсдийн дунгаа үлээв”. Прабхупада: Энд Дхриштраштраг притхиви-пати буюу газар дэлхийн эзэн хэмээн нэрлэжээ. Притхиви. Притхиви гэдэг нь энэ газар дэлхий гэсэн утгатай. Таван мянган жилийн өмнө энд өгүүлсэн ишлэлээс харвал Хастинапурын хаан бүхий л газар дэлхийн эзэн байсан гэдэг нь харагдаж байна. Притхиви-пати. Бүх гариг дэлхийг нэг л хаан, нэг л эзэн захирдаг байжээ. Харин гариг дэлхийн зарим нэг хэсгийг өөр бусад жижиг хаад захирдаг байсан байна. Друпада, Вирата, Кашья гэх мэт тийм хаад тэнд