Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
7
4
3
5
Users Today : 24
Users Yesterday : 69
Total Users : 27435
Views Today : 24
Views Yesterday : 93
Ведийн зурхай болон уламжлалт аюурведийн эмчилгээтэй хослуулан хүнийг архи, спиртийн хамааралт байдлаас гаргана. Зурхайн заслын аргын тусламжтайгаар тухайн хүнд нөлөөлж байгаа ад, донгийн хорлол, нэхлийг хөөн зайлуулна. Харин уламжлалт аюурведийн тан нь архи, дарсыг он удаан жил хэрэглэсээр хордож бохирдсон эрхтнүүд болох элэг, бөөр, зүрх, судас, цусны эргэлтийн системийг аажмаар цэвэрлэн, түүнээс хорт бодисыг гадашлуулах ба цэвэрлэгдэж, ариуссан бие, эрхтэнд удаан үйлчилгээт хор болох архи, дарсыг биед орохыг эсэргүүцэх дархлаа тогтох болно. Мөн тангийн агууламжид байх нэг ургамлын найрлага нь архи, дарс ууснаас ирэх цэнгэл, мансуурлын амтыг үгүй болгоно. Энэ нь архийг донтон, ахин дахин уух тэсч ядсан хүслийг оргүй унтраах нэг гол хүчин зүйл болно. Энэ тан хүний эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөгүй 100 хувь ургамлын гаралтай бүтээгдэхүүн юм. Эмчилгээ, заслыг хослон хэрэглэснээр архинд донтон орсон ямар ч хүн архи, дарсны хамааралт байдлаас бүрэн гарах ба эргэн буцаж түүнд орохгүй. Та энд дарж архины эмчилгээ, заслын талаархи . bhadra_mon@yahoo.com эмайл хаягаар эсвэл 99786426, 98657256 утсуудаар холбогдон асууж тодруулж болно. Та энд дарж архины эмчилгээ, заслын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг татаж авна
Шри Кришна-намаштакам Шри Рупа Госвами 1 Ай аврал энэрлийн дээд Шри Харинам минь ээ! Алмаз чулуудан гайхам зүүлт мэт Алтран гялалзах Упанишадууд хүртэл Бадам мэт Таны ялдам өлмийд Баясал дүүрэн мөргөн сөгднөм Ариун судрууд ядрахаа огоорон Амрах чөлөөгүй Таныг л магтнам Их йогчид, эрдэмт мэргэд Гэгээн багш, гэгээрсэн бишрэлтнүүд Таны өлмийд сөгдөн мөргөж Дахин, дахин магтан алдрашуулмуу 2 Гэгээн мэргэдийн магтан дуулдаг Гэрэл цацарсан Шри Харинам минь! Амьд амьтсын ач тусыг бодож Авиан дүрээр илрэн залрав Хэрвээ хүмүүн ганц л удаа Гэхдээ бүр шоолж егөөдөөд Эрхэм нэрийг уншин дуудваас Элдэв нүгэл нь устан арилмуй Ариун гэгээн нэр алдар Таны Алдар суу дуурьсах болтугай! 3 Наран мэт гэрэл цацруулсан Найрсаг энэрэнгүй Ариун нэр минь ээ! Нэрний тань туяаны өөдөс төдийг Нэг л удаа харсан хэн ч бол Материйн ертөнцийн мунхаглалын харанхуйгаас Бат лавтай ангижрах болно Ариун мэдлэгийн үртэс ч үгүй Адгийн сохорт ч тэр үнэний харааг хайрлана Таны л ачаар дорд унагсад Бурханы
Бурханы бишрэлтний яруу алдар бадартугай ! Бурангуй явдлын уруу намтар сөнөтүгэй ! Хари-н бишрэлтний гэгээн алдар мандтугай ! Хазгай явдлын бараан сүүдэр сөнөтүгэй ! Хаа холын Энэтхэгээс дал гарсан насандаа Харанхуй далайн чанад дахь Америк орныг зорив Зүдүү гучуун улмаас тухтай унаанд амжсангүй Зүтгүүр ачааны хөлөгт арай ядан дайгдав Аймшигт далай түүнийг амар тайван байлгасангүй Анхны өдрөөс эхлэн далайн өвчнөөр өвдөв Арайхийн илаарь болоод хэд хонож байтал Аюулт зүрхний шигдээс амины хаалгыг тогшив Найдвар тасарч байтал Бурхан Кришна зүүдлэгдэв Гайхам сайхан орноосоо хөлгөөр ирж үзэгдэв Адис өршөөлөө хайрлаад, амь насыг нь хамгаалаад Алс холын зорилгод нь амжилт, хийморь ерөөв Ядруу биетэй Бхактиведанта Бурханы санааг таасангүй Яршигтай хол замыг яах гэж туулж байгаагаа ухаарсангүй Эцсийн мөчид бүх зүйл Эзний таалалд байдгийг санаж Эх нутаг Вриндаванаа санаж, нулимстай шүлэг тэрлэв Арай гэж Америк орны бараа харагдав Ай хөөрхий гэж, шүтлэгийн сүүдэргүй сүрлэг өндөр орднуудыг хараад шүүрс алдав Хачин жигтэй, бурханлагийн ойлгоцгүй ийм хүмүүсийг Харигийн бишрэлтэн болгоно гэдэг ямар хэцүүг шууд