Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 7 4 3 4
Users Today : 23
Users Yesterday : 69
Total Users : 27434
Views Today : 23
Views Yesterday : 93
Тойруу замаар олон хоног Туйлж явна уу өөрөө мэд Уулын жимээр цөөхөн хоног Уйлж давна уу өөрөө мэд  Харанхуй ойгоор олон хоног Галгиулж явна уу өөрөө мэд Хадтай уулаар цөөхөн хоног Халгаж туулна уу өөрөө мэд Хөлгүй далайгаар олон хоног Хөвж явна уу өөрөө мэд Хөлөг онгоцоор цөөхөн хоног Сэлж гарна уу өөрөө мэд Цэцэгт талаар олон хоног Цэнгэж явна уу өөрөө мэд Бэрх жимээр цөөхөн хоног Бэргэж явна уу өөрөө мэд Тайгын нуруугаар олон хоног Тааваараа явна уу өөрөө мэд Шивээ жимээр цөөхөн хоног Ширвээтэж туулна уу өөрөө мэд Тойруу хол зам чинь Тоймгүй зугаа олонтой Хавханд хөлөө гишгэвэл Гарах арга муутай Урт холын зам чинь Ужиг цэнгэл олонтой Урхинд хөлөө гишгэвэл Мултрах арга муутай Уулын өндөр жим чинь Уршигт зовлон олонтой ч Зорьсон бүхнээ бодохоор Зогсох газар багатай Хадтай өндөр жим чинь Харшлах зовлон олонтой ч Өмнөх зорилгоо бодохоор Үдлэх газар багатай 2013-01-13 Балабхадра дас
Өнө эртийн шүтээнээ өршөөлгүй булсан Өмнийн нүглээ хэрхэн цагаатгах билээ хэмээн Хамаг амьтны явдлыг хурц мэлмийдээ толилсон Хаста мэргэн одноос залбирал үйлдэн асуулаа Од өгүүлрүүн: Наран ганжиртай ариун сүмийн дотор Наян тохой Жанрайсэг амирлангуй заларч Ном, бурханаа шүтсэн бум олон хуврага Найман дацанд хурж байсан нь саяхаан Цамын бүжгийн цацал түргэн хөдөлгөөн Цахиурын оч шиг цахилан цахилан өнгөрч Цахир бишгүүр, бүрээний хүнгэнэх дуун Цагийн чанадаас бүдэгхэн сонсдох нь юу вэ? Он оны тортог тоосонд дарагдаж Орвонгоороо устсан дуган хийдээ үгүйлнэ үү ? Орхимжтой чигээрээ орчлонгийн нарнаас алдарч Оргүй хоосонд шингэсэн хувилгаан хутагтаа үгүйлнэ үү? Богдын хүрээ одсон мянган бээрийн харгуй Босоогоороо бус, сунаж, мөргөн туулж Овоо тахилгат нутгаа алд биеэрээ төөлсөн Олон олон сүсэгтний бодь сэтгэлийг үгүйлнэ үү? Сонсохын төдий харахын сэтгэл үүдэх найрагт эгшиг Харахын төдий бишрэхийн сэтгэл үүдэх наран сүм Нурман дундаа заларсан их бурхдын дүр Нулимс шиг цуварсан он жилийг нэхэн дуудна Ариун тансаг цаглашгүй бурханы номыг Алгаан сайтар хамтатган цээжиндээ
Чулуун баганан дотороос илрэн тодорсон бурхан минь Чин бишрэлт хүүхдүүдээ хамгаалан байдаг бурхан минь Эрдэнийн чамин зүүлтээр цээжээ гоёсон бурхан минь Эрхэмсэг үзэсгэлэнт дүрээрээ зүрхэнд залрагч бурхан минь Харанхуйг сарниагч гэрлээрээ орчлонд нэвчсэн бурхан минь Хамгийг баясгагч нэрээрээ ертөнцөд алдаршсан бурхан минь Энрэн нигүүлсэхүйн сэтгэлийг өвөрлөн ирсэн бурхан минь Эргэх дэлхийн номлолыг засан чиглүүлсэн бурхан минь Алтлаг шаргал өнгөтэй ариун гэгээн бурхан минь Амраг хайртын дүрдээ хувилан заларсан бурхан минь Цагаан морь хөлөглөн ирэх цайлган сэтгэлт бурхан минь Цадиггүй буруу аашлагчдыг шийтгэн цээрлүүлэх бурхан минь Бүхний хайрыг татагч чанадад залрах бурхан минь Бүжиглэн дэгдэх өлмий нь бадамлянхуай бурхан минь Улиран солигдох эрин галвуудын Учир зангилаа бурхан минь   Сумъяажавын Мөнхсайхан  
Scroll to Top