Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 4 0 0
Users Today : 14
Users Yesterday : 43
Total Users : 22400
Views Today : 17
Views Yesterday : 63
Бурханы бишрэлтний яруу алдар бадартугай ! Бурангуй явдлын уруу намтар сөнөтүгэй ! Хари-н бишрэлтний гэгээн алдар мандтугай ! Хазгай явдлын бараан сүүдэр сөнөтүгэй ! Хаа холын Энэтхэгээс дал гарсан насандаа Харанхуй далайн чанад дахь Америк орныг зорив Зүдүү гучуун улмаас тухтай унаанд амжсангүй Зүтгүүр ачааны хөлөгт арай ядан дайгдав Аймшигт далай түүнийг амар тайван байлгасангүй Анхны өдрөөс эхлэн далайн өвчнөөр өвдөв Арайхийн илаарь болоод хэд хонож байтал Аюулт зүрхний шигдээс амины хаалгыг тогшив Найдвар тасарч байтал Бурхан Кришна зүүдлэгдэв Гайхам сайхан орноосоо хөлгөөр ирж үзэгдэв Адис өршөөлөө хайрлаад, амь насыг нь хамгаалаад Алс холын зорилгод нь амжилт, хийморь ерөөв Ядруу биетэй Бхактиведанта Бурханы санааг таасангүй Яршигтай хол замыг яах гэж туулж байгаагаа ухаарсангүй Эцсийн мөчид бүх зүйл Эзний таалалд байдгийг санаж Эх нутаг Вриндаванаа санаж, нулимстай шүлэг тэрлэв Арай гэж Америк орны бараа харагдав Ай хөөрхий гэж, шүтлэгийн сүүдэргүй сүрлэг өндөр орднуудыг хараад шүүрс алдав Хачин жигтэй, бурханлагийн ойлгоцгүй ийм хүмүүсийг Харигийн бишрэлтэн болгоно гэдэг ямар хэцүүг шууд
Нэгэн хүн жигтэй сонин зүүд зүүдлэжээ. Тэрээр нэг их элстэй далайн эргээр явж байх аж. Түүнтэй хамт Бурхан Өөрөө хамт явна гэнэ. Тэнгэрт түүний амьдралын дүр зураг анивалзах ба энэ болгоны дараагаар элсэн дээр хоёр хос мөр гарч байгааг тэр ажиглав. Нэг нь түүний хөлийн мөр, нөгөөх нь Бурханы хөлийн мөр ажээ. Түүний нүдний өмнө түүний амьдралын сүүлчийн мөчлөг анивчин өнгөрөхөөс өмнө тэрээр элсэн дээрхи мөрүүдийг ажиглан харав. Гэтэл түүний амьдралын замын хамгийн хэцүү мөчлөгүүдэд нөгөө мөр ганцхан жим болж хувирсан байхыг тэр анзаарчээ. Түүнчлэн энэ мөч нь түүний амьдралын хамгийн хэцүү, зовлонтой үе байсныг тэр санан дурсав. Тэрээр маш ихээр гашуудан гуниглаж, Бурханаас асуув: –       Та надад хэлэхдээ хэрвээ чи Миний хэлсэн зам мөрийг дагавал Би чамайг орхихгүй гэж надад хэлсэн биш бил үү. Гэтэл миний амьдралын хамгийн хэцүү мөчүүдэд ганцхан эгнээ мөр энэ элсэн дээр үлдсэн байгааг би харлаа. Чухам яагаад Та, Та надад хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй тэр үед орхиод явчихсан юм
Йада йада хи дхармасйа гланир бхавати бхарата Абхйуттханам адхармасйа тадатманам сриджами ахам Шашин шүтлэг унан доройтож, бурхангүй үзэлтнүүд ноёрхох тэр газарт, тэр цагт ай Бхаратын үр удам минь ээ, Би морилон залардаг билээ. Бхагавад-гита 4.7 Бурханы хувилгаадууд дэлхий дээр Буун залрах үеүд бий Газрын зовлон халгих цагт Галваас галавт морилох нь бий Цаг хугацаа, нөхцөл байдал нь Залрах дүрийнх нь чанарыг тодруулдаг Хатуу догшин зөөлөн энэрэлтэйг Харгалзан үзэж дэлхийд буудаг Усан галав нөмрөн ирж Улс амьтан мөхөх цагт Хөрст дэлхийн хамаг амьтныг Хөлөгт суулгаж Матсйа аварсан Сура, асура нар рашаан гаргахаар Сүүн далайг бүлүүрдэх үед Сүмер уулын тулгуур болох гэж Зөөлөн сэтгэлт Курма заларсан Орчлонгийн далайн гүн ёроолд Ойчиж унасан дэлхийг аврахаар Хүчит асур Хираньякшаг дарахаар Хөндлөн соёот Вараха заларсан Таван настай бишрэлтэн хүүгээ Хамаг л аргаар хөнөөх гэж оролдсон Шулам чөтгөрийн хааныг дарахаар Чулуун баганаас Нрисимха заларсан Гурван тивийг булаан эзлээд Хурмастын суудалд хүчээр суусан Бали хааны бардам занг Бяц дарж Вамана заларсан
Scroll to Top