Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
7
4
2
3
Users Today : 12
Users Yesterday : 69
Total Users : 27423
Views Today : 12
Views Yesterday : 93
Хортой тустай олон үйлсийн дотроос Хойшид тустай сайныг ялган авагч мэргэн бөгөөд Хог сагийн дотор байсан төмрийн үрсийг Холимоггүй соронзон гүр ялгаж татах мэт. гэсэн утга зохилдох үлгэр нь: Урьд Энэтхэгийн өмнө зүгт оньст хүрд эргүүлдэг тэргүүтэн урлахуйн ухаанд мэргэн Боздива нэрт нэгэн хаан дотоод ордны үүдэнд оньс эргүүлэгт олон модон хүн хийснээс зарим нь алх сүх, шийдэм тэргүүтэнээр цохидог бөгөөд хаан хийсэн нэгэн бичиндээ илд бариулаад өөрийнхөө сахиул болгож байдаг аж. Гэтэл нэгэн бярман мөрийтэй наадамд шүүгдээд өрөө төлөхийн тулд хааны ордноос юм хулгайлахаар сэм орвол хаан нойрсож байсан бөгөөд түүний дээгүүр нэгэн могой гарч ирэхийг бич үзээд цавчихыг завдахад бярман “би алагдавч гайгүй хаанд хор болбол муу”гэж бодоод бичний илднээс барин бархирсанд хаан сэрээд учрыг асуухад нь бярман бүх болсон явдлаа ярив.Түүнд хаан баясан ийн өгүүлрүүн: Ямар учрыг мэдэгч мэргэн дайсан боловч сайн аж. Яв юуныг үл мэдэгч тэнэг нь нөхөр боловч муу аж. Яаран цавчихыг завдагч тэнэг бич ба Юм хулгайлахаар ирсэн
Дээд Бурханы болоод Түүнтэй холбоотой бүхний тухай уламжлалт ариун гэгээн мэдлэгийн ихэнхи хэсэг нь өнөө цагт олж хүртэхэд хялбар бус ба түүнчлэн өөр бусад олон янзын нэн чухал бурханлаг асуудлуудын талаар хүмүүст тодорхой ойлголт үгүй юм. Жишээ нь, тэнгэрийн орон ба Бурханы хаант улс хэмээх ойлголт байна. Эдгээрийг ялган салгаж ойлгохын тулд бид эхлээд өөрсдийн амьдардаг материаллаг орчлонгийн тухай ярилцъя. Материаллаг орчлонгийн бүтэц зохион байгуулалтыг танин ойлгосноор бидэнд тэнгэрийн орон буюу диваажин гэж юу болох, бурханлаг ертөнц гэж юу болох тухай ойлголттой болно. ОРЧЛОН ДЭЭРХИ БИДНИЙ ОРОН ЗАЙ Ведэд өгүүлснээр, манай Дэлхийг оршоон агуулдаг орчлон нь арван дөрвөн гаригийн системээс тогтдог. Гаригс нь дотроо гурван үндсэн ангилалд хуваагдана: дээд гаригууд, дунд гаригс, доод гаригс. Доод буюу тамын гаригс нь ариусч цэвэршихийн тулд буюу их хэмжээний нүгэл хилэнцийнхээ төлөөсөнд шийтгэгдэн цээрлүүлэгдэх газар юм. Дунд гаригст нь манай Дэлхий гэх мэт гаригууд орно. Дээд гаригууд гэдэг нь хүмүүс заримдаа түүнийг Тэнгэр, Диваажин гэх мэтээр нэрлэдэг тэр гаригс
Нэгэн тосгонд байнгад хулгай гардаг болжээ. Хулгайч чухам хэн болохыг мэдэх гэж хотын оршин суугчид их л мэрийцгээнэ. Хүмүүс түгшин сандарч эхэлмэгц хулгайч зугатдаг байв. Тэд хашгиралдан хойноос нь хөөвч ямар ч үр дүнгүй хоцордог байж. Хулгайд эд зүйлсээ алдагсдыг асуун лавлаж, бүгдийг нягт няхуур судалсны дараагаар тосгоны удирдлага нэгэн зүй тогтлыг ажиглаж л дээ. Хулгай болгоны дараагаар тэр газарт нэгэн хүн гарч ирээд хулгайг барих ажиллагаанд хамгийн идэвхи санаачлагатай оролцдог болохыг ажиглажээ. Тосгоны удирдлага ч тэр хүнийг бага сага сэжиглэж эхэлсэн ба нэгэн хамгаалагчид энэ хүнийг даган мөрдөж, юу хийх хаашаа явахыг салалгүй харж байх тушаал өгчээ. Нэгэн удаа шөнийн хоёр цагийн үед хамгаалагч нөгөө сэжиглэгдсэн этгээд гэрээсээ гарч, өөрийн чадар буюу нөмрөг доогуур хүнд лоом нуусаар хаашаа ч юм явж байхыг харав. Тэрний барааг алдчихвий гэхдээ харуул ч түүнийг аль болох ойрхон, сэм дагажээ. Нөгөө хүн тосгоны захын нэгэн байшинд хүрээд бодож төдөлгүйгээр ханыг нь хэмх цохин нурааж, дотор нь орж явчихав. Удсан