Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 7 4 4 2
Users Today : 31
Users Yesterday : 69
Total Users : 27442
Views Today : 32
Views Yesterday : 93
Үргэлжлэл 2-р хэсэг Нэгэн зүйл. Тэдний дотроос үстэй малгай өмссөн гартаа шүрэн эрх барьсан шүдээ дорсойтол маань уншсан нэгэн хүмүүнийг дуудан авчирж эрлэг номун хааны өмнө сөгтгөн бараалхуулсанд Эрлэг номун хаан: – Аяа чи хүний оронд байхдаа энд ирэхийг хүртэл юу үйлдсэн билээ? Чи авралт гурван эрднийг орой дээр шүтэж, авсан номын тангаргийг эвдэлгүй сахиж, аливаа тарнийг урих утгыг бясалгахын сайн үйл хийж явсан уу? үгүй юу? Өөрөө эд малд шуналгүй, эрхэм лам хуврагуудыг хүндлэн дээдэлж аливаа сайн буянаа өргөж, зовлонтой амьтдад өглөг өгч явсан уу?үгүй юу? Авралт ламын сургаалын багшийг хүндлэн тахиж, ачит эцэг, эх юүгээ өргөн асарч, ах дүү нараа хүндэтгэн аливаад эв зохистой ариун шудрага санаатай явсан уу? үгүй юу? Төр, шашин хоёрын ёсыг доромжлон даваад төрхмийн олон түмнийг худал хов үгээр үймүүлж, төлөв бус муу зангаар олон лугаа жигшигдэж явсан уу? үгүй юу? Арван хар нүглийг тэвчин хичээж аливаа сайн үйлийг шимтэж амьтны амийг аврах ба авралт маанийн үсгийг амандаа
Үргэлжлэл 3-р хэсэг     ЗУРГААН ЗҮЙЛ Эрлэг номун хаан зарлиг болруун: Энэ өдөр нэгэн их буянтан өөд болж ирэхнээ хэмээсэнд эрлэгийнхэн цөмөөр босож хүндлэв. Тэр урьд зүгээс номын хувцас өмссөн махлаг дүртэй аяга тэхимлэг (гэлин) гурван зуу гаруй эр эм хүнийг дагуулан цан хэнгэрэг хөгжим сэлтээр маанийг аялгуулан шүлэглэж дурссаар дээгүүр заларч явахдаа – Би мааньч Ёнжид гэгч билээ. Арилсан номын орноо одлоо. Эдүгээ эрлэгийн газар зуурдын сансарт байгаа хүн амьтан та нарын дотор урьд надтай номын барилдагаар учирсан хүн бий аваас одоо намайг дагаж явахтун! хэмээн дуугарах төдийгээр тамын мэс, хүрдэт хийгээд илд, мэс, навчит мод цөм газар дор орсон ба эрлэгүүд ер дуу чимээ гаргалгүй номхон байхыг энэ удаад үзэв. Тэр зарлигийг сонссон эрс, эмсийн олон сүнс миний ламтан мөн миний ламтан мөн хэмээн баярлалдан хойноос нь дагаж одсонд эрлэгийн зардас нар дэгээгээ дээш явуулж нилээд олон сүнсийг доош татан газар буулгав. Чойжид би тэр цагт харваас ламыг дагагсад нь бараг эмс охид,
Зовлон шаналал болон түгшүүр зовиураас ангижран аз жаргалд хүрэхийг хүсэн байгаа  хэн бүхний хувьд  бясалгал нь   маш чухал үйл   мөн болой.  Бясалгал гэдэг нь  “ухаан санааны төвлөрөл” гэсэн утгатай бөгөөд  ийнхүү төвлөрөхөд   тодорхой нэгэн объект буюу тусагдахуун байх ёстой.  Ухааныг эзэмдсэн  өдөр тутмын  түгшүүр зовиураас ангижран салахын тулд  хүн материаллаг түвшингээс дээшлэн гарч  трансценденталь, бурханлаг түвшинд  батжин бэхжихийг  хичээх хэрэгтэй. Бурханы ариун гэгээн нэр алдруудыг давтан хэлж,   Түүнтэй  ийнхүү харьцсанаар  үүнийг хийж болмой.             Төрөл бүрийн судруудад батлан өгүүлсэнчлэн, Бурхан:  Кришна, Рама, Иегова, Аллах, Будда  зэрэг болон өөр олон нэр алдартай. Бурханы нэр алдрыг давтан хэлж дуудах нь ариусгах нөлөө үзүүлдэг  бөгөөд хүнийг материаллаг түвшингөөс бурханлаг түвшинд дээшлэн хүрэхэд ач тус болдог. Энэтхэг оронд мянга, мянган жилийн туршид Бурханы ариун гэгээн нэр алдруудыг  мантра байдлаар давтан хэлж байна. Санскрит хэлээр мана гэдэг нь “ухаан”, харин  трайа гэдэг  үг нь “ангижрал” гэсэн утгыг илэрхийлдэг.  Иймд, мантра нь  бидний  ухааныг  түгшүүр зовиураас ангижруулдаг транценденталь дуу авианы  зохицол болох ажгуу.             Ведийн ном судруудад  нэгэн мантраг маха-мантра (их мантра) гэж нэрлэдэг болой. Кали-сантарана-упанишадад, түүнийг  бүрдүүлсэн арван зургаан үгс  Харе Кришна, Харе Кришна, Кришна Кришна, Харе  Харе/ Харе Рама, Харе Рама, Рама Рама, Харе, Харе  нь бидний амьдран байгаа  хэрүүл тэмцэл, аюул
Scroll to Top