Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 9 7 3 7
Users Today : 12
Users Yesterday : 32
Total Users : 29737
Views Today : 14
Views Yesterday : 52
Харе Кришна. Энэ өдөр  Бхактиваябхава Свами Махаража төрсөн билээ. Энд Бхактиваябхава Свами Махаражагийн дуулсан Бхажахуре мана гэсэн дууг татаж авaхаар тавилаа. https://veda.mn/Audio/Bhaktivaibhava Swami__Bhajahu re mana.mp3
1998 он Одесс хотноо Бурханы Адислалт Даса А.Ч.Бхактивайбхава Свамигийн “Номлол сургаалын рашаан” номоор хийсэн семинар ШҮЛЭГ 1  “Хэл яриагаа хянах, ухааны шаардлагыг тэвчих, уур хилэнгээ хориглох чадвартай хийгээд мөн хэл, ходоод, бэлгийн эрхтний шавдалт шаардлагаа хориглон барьж чадах амар амгалан хүн нь ертөнц даяар хаа сайгүй шавь авахад шаардлагатай бүх чанаруудыг шингээсэн байдаг”. Шрила Прабхупада, Махаража Парикшит ба Шукадева Госвами хооронд өрнөсөн харилцан ярианаас иш татсан. Шукадева Госвами болзолт сүнснүүдийг хүлээн байдаг тамын зовлонгийн тухай өгүүлэхэд машид энэрэнгүй вайшнав болсон Махаража Парикшит  олон олон болзолт сүнснүүд өөрийн нүгэлт үйлийн улмаас зовох ёстой байдаг тэр үнэн баримтанд маш ихээр харамсан гунигласан.   Тэрээр Шукадева Госвамигаас тэднийг тамаас аврах ямар нэг арга бий юу хэмээн асуусан бөгөөд Шукадева Госвами ч энэ нь брахмачари буюу шавийн амьдралын ёс жаягийг дагавал боломжтой гэж хариулсан байдаг. Тэр прайашчитта гэж алдаршсан  олон янзын ариусгах процессын тухай өгүүлсэн. Гэвч Махаража Парикшит маш их ухаалаг байсан учраас тэрээр энэ нь зөвхөн гадна өнгөний процесс
Махны хэрэглээний сөрөг үр дагаврын тухай Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид болон төр засгийн өндөр албан тушаалтнуудад илгээсэн захидал Гарчиг: Махны  хэрэглээний үр дагаварын тухай алмайрч гайхмаар шинэ мэдээ мэдээлэл Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг Ноён Цахиагийн Элбэгдорж танаа, 2006 онд НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн байгууллага “Мал аж ахуйн их сүүдэр”  тайландаа махны хэрэглээний талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Тус тайланд хүн амын хэрэглээг хангах зорилгоор эрхэлж байгаа мал аж ахуйн (үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, шувууны) үйлдвэрлэл нь хүлэмжийн хийн ялгаруулалтын 18 хувийг бий болгодог гэж олон нийтэд мэдээлжээ.  Энэ хэмжээ нь дэлхийн бүх тээврийн хэрэгслийн утааг нийлүүлснээс ч  хол давсан байгаа бөгөөд энэ нь дэлхийн дулаарлыг бууруулахад анхаарах гол эх үүсвэр нь мал аж ахуй гэдгийг хэлж өгч байгаа нэг тод жишээ юм. Хүнс Хөдөө Аж Ахуйн байгууллагын энэ тайлангийн хамгийн сүүлийн үеийн  судалгаанд  дэлхийн хэмжээнд жил тутамд үүсч буй хүлэмжийн хийн ялгаруулалтыг багаар тооцоход 51% нь чухамхүү мал ахуйгаас үүсч байна гэж тогтоожээ. Энэ тайланг гаргасан судлаачид хүлэмжийн хийн нийлбэр хэмжээг хамгийн багаар нь авч тооцохыг эрмэлзсэн учраас 51% гэдэг бол тэдний үзэж байгаагаар харин ч даруухан тоо ажээ.  Роберт Гүүдланд
Scroll to Top