Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
4
5
8
3





Нэгэн газрын эзэн хөрш тосгоны уран дархныг дуудан авч ирээд хэлсэн нь: “За чамд энэ жаахан алтан ембүүг өгье. Түүгээр надад сүү хийж байх ваар хийж өг. Гэхдээ намайг хуурна гэж битгий бодоорой. Ваар алтан байх ёстой шүү. Түүн дээр юу ч бүү холиорой” гэв. Инжаан ч “Тэгэлгүй яахав” хэмээн өчөөд явж одов. Уран дархны гарт цэвэр алтан ембүү орж ирвүү үгүй юу түүнийг шуналын сэтгэл эзэмдэв. Ингээд тэрээр түүнээс чимхлэх арга чарга бодож эхлэв. Чингэвч тэрээр хэрэв газрын эзэн мэхэлснийг нь мэдвэл түүнийг шийтгэнэ гэдгийг сайн ойлгож байлаа. Ийм учраас мань эр чулуугаар ваар сав хийгээд жаахан алтаар бүрэв. Уран дархан ч алтаар бүрсэн чулуун ваараа газрын эзэнд аваачиж өгтөл тэрээр ихэд гайхан: “Чи юу аваад ирэв?”хэмээн асуув. Инжаан ч: “Эрхэм ноёнтон, энэ нөгөө алтан ваар тань. Түүнийг хийхэд амаргүй байлаа шүү” гэхэд “Чи тоглож байна уу? Энэ чинь чулуун ваар л байна шүү дээ” гэж газрын эзэн ундууцав. Хариуд нь уран дархан:
Сута Госвами айлдсан нь: Ай номч мэргэн брахманууд минь ээ, олон жилийн өмнө Бурханы Дээд Бодьгал, Шри Кришна Шри Экадашийн өршөөл ивээлт таатай сайхан шинж чанаруудыг тайлбарлаж, энэ ариун гэгээн өдөр нэг бүрт хэрхэн мацаг барих дүрэм журам, зааврыг тогтоож өгсөн билээ. Ай шилдэг брахманууд минь ээ, экадашийн өдөр барих энэхүү ариун гэгээн мацгийн гарал үүсэл болон алдар цууны талаар сонсож байгаа хэн бүхэн энэ материаллаг ертөнц дэх өөрийн оршнолоо төгсгөл болгонгоо Бурхан Вишнугийн орон тийш шууд одох болно. Притхын хүү Аржуна Бурханаас асуусан нь: Ай Жанардана минь ээ, экадашийн өдөр бүтэн мацаг барих эсвэл зөвхөн орой (накта) эсвэл үдэд хоол идэх аваас ямар ач тустай байх вэ? Мөн тэрчлэн экадашийн өөр өөр өдрүүдэд ямар журмаар мацаг барьдаг вэ? Энэ бүхний талаар надад айлдан соёрхоно уу. Бүхний Дээд Бурхан Кришна айлдсан нь: Ай Аржуна минь ээ, шинээр эхэлж байгаа хүн өвөл эхлэх үед Маргаширша (11-12) сарын харанхуй хагас дахь экадашид мацаг барьж эхлэх хэрэгтэй. Экадашийн өмнөх өдөр дашид шүдээ маш сайн цэвэрлэх хэрэгтэй. Дараа нь дашийн 8 дахь хэсэгт, нар жаргах үед оройн хоолоо
Намайг “Бхагавад-гита” эмчилсэн юм. 1990 онд нөхөр маань надаас салж өөр эмэгтэйтэй нийлэв. Бид уг нь 19 жил хагас хамт амьдарсан юм л даа. …… Сэтгэл санааны хямралаас болж би хүндээр өвдөв. Эмч нар эхэндээ намайг эдгээчихнэ гэж найдаж байсан ч дараахан нь надад: “Хамгийн багадаа хоёр долоо хоногийн дараа, ихдээ хоёр жил болоход та үхнэ. Тийм болохоор та жаахан бэлтгэлтэйхэн байгаарай” гэв. Сайхан л санаа! “Бэлтгэнэ” гэж юу гэсэн үг вэ? Цагаан тапочки худалдаж авах хэрэгтэй юу? Хэн хүүг маань 18 насанд хүртэл өсгөж бойжуулах вэ? Одоо тэрэнд маань эцэг хэрэггүй. Эцэг нь харин залуухан ганц бие бүсгүйтэй ухаан санаа самуурам хайрын роман бичиж байгаа. Эрхэм Эзэн Бурхан минь. Та намайг цаг үргэлж гар дээрээ бөөцийлөн эрхлүүлж, өдий болгосон. Гэтэл гэнэт намайг газрын хөрснөөс арчихаар шийдсэний тань учир юу вэ? Юуны тулд?! Хэрэв тийм бол намайг ухаалаг болгох зүйлийг хийгээч. Хүүгээ өсгөж өндийлгөхөд минь туслаач, Бурхан минь! Шийтгэл гэж юу байдгийг хэрэв би ойлговол засрана. Танд