Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
4
5
8
5





Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Жанардана, ай бүх оршнолыг хамгаалагч минь ээ, Картика (10-11) сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Энэ тухай эрхэм нандин мэдлэгийг надад нээн хүртээх ажаам уу. Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаадын дундах арслан минь ээ, Картика сарын харанхуй хагаст тохиодог экадашийг Рама экадаши гэж нэрлэдэг. Тэрээр хамгийн их нүглийг ч хоромхон зуурт устган зайлуулж, бурханлаг оронд орох зөвшөөрлийг хүртээдэг нэн их өршөөл ивээлтэй билээ. Би чамд түүний түүх хийгээд яруу алдрын талаар айлдъя. Урьдын нэгэн цагт тэнгэрийн хаан Индра, мөн Ямаража, Варуна болон Равана демоны эрхэм хүндэтгэлт ах Вибхишанатай нөхөрлөж байсан Мучукунда нэртэй нэгэн хаан амьдарч байжээ. Мучукунда үргэлж үнэнийг ярьж, Миний чин бишрэлийн алба үйлэнд байнгад зүтгэж байсан. Тэрээр улс гүрнээ шашин номын зарчмуудын дагуу удирдан залж байсан учир түүний улс гүрэнд таагүй хэрэг явдал гардаггүй, болдоггүй байлаа. Мучукунда өөрийн охиныг ариун гэгээн голыг хүндэтгэн Чандрабхага гэж нэрлэсэн бөгөөд түүнийг Чандрасенын хүү Шобханад эхнэр болгон өгсөн. Нэгэн
Цөөрөмд нэгэн мэлхий амьдардаг байжээ. Нэгэн удаа түүний хүү цөөрмийнх нь хажуугаар явж өнгөрсөн том зааныг харсан байна. Мэлхийхэн ч ээж рүүгээ яаран гүйж ирээд, хөөрч догдолсноосоо болоод хахаж цацан байж, энэ өдөр ямар аварга том амьтныг харснаа ярьж эхлэв. – Үнэн гэж үү? хэмээн ээж-мэлхий гайхаад, – Тэгээд тэр амьтан чинь хир зэрэг том юм бэ дээ? – Өө, маш том, танаас хамаагүй том гэж мэлхийн зулзага хариу өчив. – Ийм үү ? гэж ээж- мэлхий өөрийн хэвлийгээ бага зэрэг үлээн хүнхийлгээд, сониучирхав. – Өө, үгүй дээ, хамаагүй том! гэж хүү нь мэтгэв. – Тэгээд ийм гэж үү дээ? гээд тэрээр өөрийгөө улам хүчтэй үлээн том болгов. – Үгүй, үгүй ээжээ, бүр ч илүү том! гэж жаал нь хариуллаа. Ийнхүү мэлхий-ээж өөрийгөө үлээн том болгохоо үргэлжлүүлсээр, ингэх бүрдээ тэрээр заан гээч амьтан ийм байсан уу гэж асууж байсан бөгөөд тухай бүрд нь мэлхийн зулзага: “Үгүй ээ, бүр том” гэж хариулж байлаа. Ингээд эцэс сүүлдээ өөрийн хэвлийгээ байж болох хамгийн дээд хэмжээнд
Брахма бурхан Нарада Мунид хандан хэлсэн нь: Ай хайрт хүү минь ээ, ай мэргэдийн шилдэг нь минь ээ, Бүхний Дээд Бурханд чин бишрэлээр зүтгэдэг мэргэн хүмүүст аугаа их ач тусыг хийгээд дээдийн дээд ангижралыг хайрлан хүртээдэг болон бүхий л нүглийг устган зайлуулдаг Харибодхини экадашийн яруу алдрын тухай би чамд өгүүлье. Ай брахмануудын шилдэг нь минь ээ, Ганга мөрөнд угаал үйлдсэнээр хүртдэг ач тус нь Харибодхини экадаши гэж бий болох үе хүртэл л ач холбогдолтой байсан. Картика сарын гэрэлтэй хагаст тохиодог энэхүү экадаши нь мөргөлийн газар орон болон далайд угаал үйлдэхээс ч хавьгүй илүү хүчтэй. Энэ ариун гэгээн экадаши нь нүглийг устган зайлуулахдаа Рашасуйя тахилга өргөлийг 100 удаа болон Ашвамедха тахилга өргөлийг 1000 удаа үйлдсэнээс ч илүү хүчирхэг билээ. Хагас бурхдын дундахь мэргэн Нарада Муни өгүүлсэн нь: Ай эцэг минь ээ, экадашийн өдөр үр тариа болон буурцагт ургамал оруулалгүйгээр үд дундад эсвэл орой нэг удаа хооллох эсвэл бүхий л өдрийн туршид бүтэн мацаг барьснаар ямар шинж чанартай болдог талаар тодорхойлон хэлж өгнө үү. Брахма