Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 4 5 8 5
Users Today : 29
Users Yesterday : 27
Total Users : 24585
Views Today : 44
Views Yesterday : 38
1973 оны арван хоёр сарын 2. Лос-Анжелес орчмын Номхон далайн эрэг. Шрила Прабхупадаг доктор Сингх, Хридайананда дас Госвами, Кришнаканти дас  адхикари болон бусад шавь нар дагалдан явна. Чин бишрэлтэн хүн хүслээс ангид байдаг   Шрила Прабхупада: Карми, гьяни, йогч, бхакта нарын ялгааг хэн мэдэх вэ? Хридайананда дас Госвами: Карми нь өөрийн бүдүүлэг мэдрэхүйнүүдээ хангахыг хүсч байдаг. Гьяни нар нарийн ухаанаа хангахыг буюу өөрөөр хэлбэл цэцэрхийлсэн гүн ухаанд автдаг байхад харин йогч нь орчлонг өөрийн ид шидийн хүчний тусламжтайгаар удирдан залахыг хүсч байдаг. Шрила Прабхупада: Энэ бүгд цөмөөрөө материаллаг чадварууд. Хридайананда дас Госвами: Харин бхактад материаллаг хүсэл байдаггүй. Шрила Прабхупада: Тиймээ. Үнэн. Хүслээсээ бүрэн дүүрэн ангижраагүй хүн аз жаргалтай байж чадахгүй. Карми, гьяни, йогч нар нь маш олон хүслийг тээн явдаг. Ийм учраас тэд аз жаргалыг мэдэрдэггүй. Карми нар тэднээс хамгийн золгүй нь, гьяни нарын аз жаргалант бус байдал арай бага ба харин хамгийн боломжийн байр сууринд йогч оршино. Гэвч бхакта буюу чин бишрэлтэн хүн туйлын аз жаргалтай байдаг. Зарим нэг йогчид өөрсдийн оршин суудаг газраас хэдэн мянган милийн зайд орших өөр нэгэн орны анарын модноос жимс түүх ид шидийг эзэмшсэн
Харе Кришна Та бүхэнд гүн хүндэтгэлээ илэрхийлэе. Өнөөдөр Бурхан Кригна-гийн дэлхий дээр зарлан ирсэн өдөр бөгөөд үүнд тохиолдуудхан 2 номыг та бүхний гар дээр хүргэж байгаадаа таатай байна. АЧАРЬЯ-ВАЙШНАВУУДЫН ДУУНУУД Бурхан Чайтаньягийн сургаал  Эдгээр номыг pdf форматтай тавсан бөгөөд танд зарим шүлгэгийг нь уншихад криллийн санскрит галигийн фонт хэрэг болно. Доор байгаа “Фонтийн файл” гэсэн дээр дарж татаж аваад Zip эсвэл Rar-аар задлаад Control Panel-ийн Font хавтас рүү хуулна. Дараад pdf файлаа нэхээд болно. Фонтийн файл
Юдхиштхира Махаража асуусан нь: Ай Жанардана, бүх амьд оршнолуудын хамгаалагч минь ээ, Бхадрапада (8-9) сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, Намайг анхааралтай сонс. Бүхий л нүглийг арилган зайлуулагч  энэхүү ариун гэгээн экадашийг Ажа гэж нэрлэдэг. Энэ өдөр бүтэн мацаг барин, мэдрэхүйн эзэн Хришикешад бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөж байгаа хүн нүгэлт  үйлүүдийнхээ  бүх үр дагавраас салан ангижирдаг. Тэр бүү хэл энэ экадашийн тухай зүгээр л сонссон хүн  өнгөрсөн үедээ үйлдсэн нүглээсээ ангижирдаг.  Ай хаан минь ээ, газар дэлхийн болон тэнгэрийн гаригуудад үүнээс илүү сайн өдөр гэж үгүй билээ. Энэ бол ямар ч эргэлзээгүй үнэн болой. Эртийн нэгэн цагт газар дэлхийг захиран суудаг маш их бишрэл шүтлэгтэй  хийгээд  үнэнч шудрага, алдар цуутай  Харишчандра гэдэг хаан байжээ. Түүний хатныг Чандрамати гэдэг бөгөөд тэд Лохиташва нэртэй нэгэн хүүтэй байлаа. Гэвч хувь заяаны эрхээр Харишчандра  хаан улс гүрнээ алдаж, хатан хүү хоёроо худалдахаар тулгагдсан.  Эрхэм дээд хаан маань нохойгоор хооллогчийн дорд албат зарц болсон бөгөөд  тэд хааныг
Scroll to Top