Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 4 5 7
Users Today : 18
Users Yesterday : 26
Total Users : 22457
Views Today : 25
Views Yesterday : 37
Юдхиштхира Махаража айлтгасан  нь: ай Мадхусудана минь ээ, Та намайг өршөөн соёрхож, Шравана (7-8) сарын гэрэлтэй хоёр долоо хоногийн экадашийн тухай тодорхойлон айлдана уу. Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, энэ ариун гэгээн экадашийн тухай зөвхөн сонссоноор л хүн  мориор тахилга өргөл өргөж байгаатай адил  ач тусыг хүртдэг учраас Би түүний яруу алдрын талаар баяртайгаар айлдъя. Двапара юга-ын эхэнд Махишмати-пуриг захиран суудаг Махижита нэртэй нэгэн хаан байлаа. Тэрээр хүүгүй байсан учир бүх улс гүрэн нь хүртэл түүнд харанхуй  юм шиг санагдах болсон. Гэрлэсэн мөртөө хүү төрөхгүй байгаа хүн энэ амьдралдаа ч тэр, мөн дараагийн амьдралдаа ч тэр аз жаргалыг үздэггүй. Он жилүүд нисэх мэт өнгөрөхийг мэдрэхийн хирээр хаан бүр илүүтэйгээр түгшин, санаа нь зовох болсон. Нэгэн удаа, хаан өөрийн зөвлөхүүдээ цуглуулаад  тэдэнд хэлсэн нь: Би энэ амьдралдаа нүгэл үл үйлдсэн билээ. Миний сан хөмрөгт шудрага бус арга замаар  орсон эд баялаг байхгүй. Би хагас бурхдын болоод брахмануудын аугаа байдалд хэзээ ч халдаж байгаагүй билээ. Өөр хаадтай дайн
Бурханы Бодгалийг харах гэж Буурал Гималайг зориод хэрэггүй Үнэмлэхүй Үнэнийг олох гэж Үүргэвч таяг шүүрээд хэрэггүй           Зүүдлээд хүрэмгүй алсад гэвч           Зүрхэн тушаа минь заларч бий шүү           Сэтгээд барамгүй тэртээд гэвч           Цээжин дотор минь морилж бий шүү Та бидний үйлийг хянахаар Тааллыг нь хангавал адислалаа хайрлахаар Тааваар нь бас  эрх чөлөөтэй байлгахаар Далдын хар малгайг Бурхан өмссөн юм           Орчлонгийн тоос шиг олон амьтас           Огторгуйн дунд уягдан хүлэгджээ           Түнэр харанхуй энэ ертөнцийг           Төрсөн гэр шигээ хайрлан дасжээ Тэд бүгдээрээ Бурханы үр сад Тэр ч байтугай хайртай хүүхдүүд нь Эрх танхи байсан болохоороо л Энэ ертөнцийг үзэхээр шийджээ           Хамгаас ухаалаг Эцэг Бурхан           Хайрт үрсүүдээ хориод дийлээгүй юм           Үхлийн үнэрт, зуурдын орон тийш           Үр хүүхдүүд нь тэмүүлж одсон юм Төөрч одсон энэ амьтсыг Төрсөн гэртээ буцах ёстойг Түр зуурхны энэ орны Төгсөшгүй зовлонг ойлгох учиртайг Уулзаж таарсан хүн болгонд           Зугатаж байсан ч хэлэх ёстой           Чанадын
1973 оны арван хоёр сарын 2. Лос-Анжелес орчмын Номхон далайн эрэг. Шрила Прабхупадаг доктор Сингх, Хридайананда дас Госвами, Кришнаканти дас  адхикари болон бусад шавь нар дагалдан явна. Чин бишрэлтэн хүн хүслээс ангид байдаг   Шрила Прабхупада: Карми, гьяни, йогч, бхакта нарын ялгааг хэн мэдэх вэ? Хридайананда дас Госвами: Карми нь өөрийн бүдүүлэг мэдрэхүйнүүдээ хангахыг хүсч байдаг. Гьяни нар нарийн ухаанаа хангахыг буюу өөрөөр хэлбэл цэцэрхийлсэн гүн ухаанд автдаг байхад харин йогч нь орчлонг өөрийн ид шидийн хүчний тусламжтайгаар удирдан залахыг хүсч байдаг. Шрила Прабхупада: Энэ бүгд цөмөөрөө материаллаг чадварууд. Хридайананда дас Госвами: Харин бхактад материаллаг хүсэл байдаггүй. Шрила Прабхупада: Тиймээ. Үнэн. Хүслээсээ бүрэн дүүрэн ангижраагүй хүн аз жаргалтай байж чадахгүй. Карми, гьяни, йогч нар нь маш олон хүслийг тээн явдаг. Ийм учраас тэд аз жаргалыг мэдэрдэггүй. Карми нар тэднээс хамгийн золгүй нь, гьяни нарын аз жаргалант бус байдал арай бага ба харин хамгийн боломжийн байр сууринд йогч оршино. Гэвч бхакта буюу чин бишрэлтэн хүн туйлын аз жаргалтай байдаг. Зарим нэг йогчид өөрсдийн оршин суудаг газраас хэдэн мянган милийн зайд орших өөр нэгэн орны анарын модноос жимс түүх ид шидийг эзэмшсэн
Scroll to Top