Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 4 5 8
Users Today : 19
Users Yesterday : 26
Total Users : 22458
Views Today : 29
Views Yesterday : 37
Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Жанардана минь ээ, Жйештха (5-6) сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Энэхүү ариун гэгээн өдрийн яруу алдрын талаар надад айлдаж соёрхоно уу. Бурхан Кришна айлдсан нь: Ай хаан минь ээ, чи үнэхээрийн гайхамшигтай сайхан асуулт тавьлаа. Учир нь, түүний хариу нь бүх хүн төрөлхтөнд ач тус авчрах болно. Энэхүү экадаши бол хамгийн аймшигт нүглийг ч арилгах өршөөл нигүүлсэлтэй хийгээд хүчирхэг бөлгөө. Ай хаан минь ээ, энэхүү хэмжээлэхийн аргагүй ач тусыг хүртээх экадашийг Апара экадаши гэж нэрлэдэг. Энэ ариун гэгээн өдөр мацаг барьж байгаа хэн бүхэн бүхий л орчлон даяар алдарших болно. Тэр ч бүү хэл брахманыг, үнээг эсвэл төрөөгүй хүүхдийг хөнөөсөн, Бурхан шүтээнийг харааж доромжилсон  болон бусдын эхнэртэй янаг амрагийн харьцаа тогтоосон зэрэг нүглийг ч Апара экадашийг баримталснаар бүрэн арилган зайлуулж болно.  Ай хаан минь ээ, хуурамч баталгаа өгч байгаа хүмүүс маш их хүнд нүгэлтэн болдог. Хуурамч нялуунаар эсвэл  доог тохуутайгаар бусдыг магтах, дутуу жигнэж хэмжих, өөрийн варна  болон ашрамын оноогдсон үүргийг биелүүлж чадахгүй
Маха-прасадын хүчин чадлын тухай   Шрутакирти прабху Шрила Прабхупадатай байнга л хамт аялдаг байлаа. Нэгэн удаагийн онгоцоор аялах аяллын үедээ тэд мури буюу жирийн цагаан будаа идэж явав. Идэж дуусаад тэрээр хоолоо Шрутакиртид өгсөн бөгөөд тэр ч түүнийг цааш нь хоёр хувааж, түүнийг өөрийн найз Парамахамса Свамитай хамт хуваан хүртэв. Энэ үед хажуугаар нь онгоцны үйлчлэгч эмэгтэй явж таарав. Прабхупадын хооллож буй хоёр шавь дээр хүрч очоод тэрээр: –         Энэ чинь юу вэ? хэмээн гайхан асуув. Тэд ч: –         Зүгээр л цагаан будаа гэж хариуллаа. –         Өө! Гэхдээ их сайхан харагдаж байна шүү! гэснээ гэнэт тэдний тавган дээрхи будаанаас шууд идэж эхлэв. Чин бишрэлтнүүд ч үйлчлэгч эмэгтэй тэдний хоолыг булаан авлаа гээд юу хийхээ ч мэдэхгүй байлаа. Мөн үүний хамт тэр бол Прабхупадын маха-прасад байсан шүү дээ. Үйлчлэгч бүсгүй ч: “Их амттай юм” гээд цааш явж одов. Шрутакирти ч бүр алмайрч хоцорсон юм. Урьд өмнө нь тэр ийм зүйл харж байсангүй, үйлчлэгч бүсгүйгээс ийм авир гарна чинээ төсөөлж ч байсангүй. Тэр
1968/11/23 Лос-анжелес, Бхагавад-гита 2.8-12 Прабхупада: Хэн нэг нь гарч ирээд Бхагавад-гитаг унш. Чи унших уу? Нааш ир. Макмиллан компаниас гаргасан манай хэвлэл Бхагавад-гита. Чин бишрэлтэн: Хаанаас унших вэ? Прабхупада: Оршил Чин бишрэлтэн: Бхагавад-гита анх айлдсан төрхөөрөө номын оршил. нама ом вишну падаяа кришна-прештхаяа бху-тале шримати бхактиведанта свамин ити намине “Бхагавад-гита нь мөн Гитопанишад гэж алдаршсан. Энэ бол Ведийн мэдлэгийн охь нь бөгөөд Ведийн утга зохиол дахь хамгийн чухал Упанишадуудын нэг. Бхагавад-гитад өгсөн маш олон тайлбарууд байдаг бөгөөд өөр нэг хувилбарыг дараахь шаардлагын улмаас гаргах болсон юм. Нэгэн америк эмэгтэй надаас Бхагавад-гитагийн англи орчуулгыг гаргахыг санал болгосон юм. Ингэснээр тэр түүнийг уншиж чадна. Энэ сайхан санааг би дагаж чадахгүй байлаа. Мэдээж маш олон орчуулгууд байдаг ч Америкт төдийгүй Энэтхэгт  миний үзсэн орчуулгуудын алийг нь ч жинхэнэ баттай гэж хэлэх аргагүй байлаа. Учир нь бараг бүх тайлбарлагчид Бхагавад гита анх айлдсан төрхөөрөө номын жинхэнэ мөн чанарыг нь хөндөлгүйгээр өөрсдийн хувийн үзэл санаагаа оруулсан байсан юм. Бхагавад-гитагийн амь сүнс нь Гитад өөрт нь агуулагдаж байгаа.
Scroll to Top