Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
2
4
8
5





Хүн мөнх наслахаар заяагдаагүй ч хувь тавилангаар оноосон амьдрах нас, насны хэмжээ гэж байдаг. Хэдий ийм ч хүн, өөрийн амьдралын хэв маяг, үйл ажил гэх мэтээсээ шалтгаалж наслах ёстой нас, цаг хугацаанаасаа өмнө(а-кала) хорвоог орхих дөрвөн үндсэн шалтгаан байдгийг вед судруудад дурдсан байдаг. Та эдгээр шалтгаануудыг мэдэж, өөрийн амьдрал үйлэндээ мөрдлөг болгохын зэрэгцээ ойр дотныхон, найз нөхөддөө сануулж байгаарай. папиштха йе дурачара дева-брахмана-ниндаках апатхйа-бхожанас тешам акале маранам дхрувам “Хэтийдсэн их нүгэлтэн (папиштха), завхай самуун явдалтан буюу буруу зуршилтан(дурачара), тэнгэрүүд, вайшнав, брахман хүмүүст ёс бус, хүндэтгэлгүй хандагсад (дева-брахмана-ниндака), хоол ундыг хэн, хэзээ хийснийг үл харгалзан хамаагүй идэгч (апатхйа-бхожанас) нарыг зуурдын үхэл буюу цагаасаа өмнө(акала) нас нөгчих аюул хүлээж байдаг болой”. Шримад-Бхагаватам.6.2.23 шүлгийн тайлбараас Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Бид бүгд буюу амьд бодгалиуд нь Бурханы хүүхдүүд юм. Гэвч бид энэ тухайгаа мартсан болохоор нэг нэгэнтэйгээ хэрэлдэн тэмцэлдсээр. Аз жаргалтай гэр бүлийн бүх хүүхдүүд нь: “Эцэг маань бид бүгдийг тэжээдэг. Бид ахан дүүс. Яах гэж бид нэг нэгэнтэй хэрэлдэн тэмцэлдэх хэрэгтэй гэж?” гэдгээ мэдэж, ойлгож байдаг. Үүн шиг хэрэв бид Бурханы ухамсар буюу Кришнагийн ухамсартай болох аваас дэлхий дээрхи дайн дажин бүгд аяндаа зогсох болно. “Би америк, би энэтхэг, би орос, би хятад” гэх зэрэг энэ бүх дэмий тэмдэглэгээнүүд бүгд эцэс төгсгөл болно. Кришна ухамсрын хөдөлгөөн нь тийм л ариусгах хүчнийг шингээсэн байдаг бөгөөд хүмүүс Кришнаг ойлгон ухаарч эхлэмэгц тэдний улс төрийн болон үндэстэн хоорондын тэмцэл тэрхэн даруйд зогсоно. Учир нь тэдний жинхэнэ ухамсар сэрж, бүх зүйл Бурханд харьяалагддаг юм байна гэдгийг ойлгох учраас тэр юм. Нэгэн гэр бүлийн хүүхэд болгон эцгийнхээ өв хөрөнгийг эзэмших эрхтэй байдаг. Үүн шиг хэрэв бид Бурханы салшгүй хэсгүүд, хэрэв бид бүгд Бурханы хүүхдүүд юм бол бидний хэн нь
Бидний идэж буй зүйлийн талаар буюу бидний биеийг юу бүрдүүлж байна вэ? Энэ бүхэн бидний бие болоодч зогсохгүй бидний ухамсарт шууд нөлөөлөх болно. Бид айж зовоосон зүйлсийг өөрийн биеийн нэгэн хэсэг болгоод түүнийгээ соёл хэмээн бардамнах нь тэнэглэл билээ. Хамгийн гол нь бид эрүүл ухаанаар цаад утга учирыг нь сайн тунгаах хэрэгтэй билээ. Өөрийнхөө махтай танилц нэртэй вэб сайтийг үзнэ үү. http://veg-tv.info/Meet_your_Meat