Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
9
8
1
9
Users Today : 9
Users Yesterday : 37
Total Users : 29819
Views Today : 9
Views Yesterday : 44
Нэгэн удаа хэдэн сохор хүмүүс “заан” гэж нэрлэгдэх хачин жигтэй амьтны тухай сонсоод энэ амьтны тухай шинэ содон мэдээлэл олж сонсох хүсэлдээ автан, ерөөсөө түүнийг анх түрүүнд гар хүрч үзээд чухам ямар амьтан бэ гэдгийг мэдье гэж шийджээ. Өөрөөр хэлбэл өөр өөрсдөө түүний тал талаас нь хүрч үзээд, өөрсдийн мэдрэмжээ хэлэлцэхээр болжээ. Гартаа саваа таяг барьсаар тэд хааны ордныг зүглэв. Тэнд хүрээд сохрууд хаалгачаас хааны ордны зааныг үзэх боломж олгохыг гуйж гэнэ. Хаалгачийн тусламжтайгаар тэд заан дээр хүрэлцэн очиж, тал бүрээс нь түүнд хүрэлцэж үзэв. Зааны хошуунаас барьж үзсэн нэг сохор, заан гэдэг ерөөсөө л аварга том могойтой адил юм гэсэн дүгнэлтэд хүрэв. Хөлийг нь тэмтэрсэн өөр нэг сохор, заан бол зүгээр л нэг том багана юм гэж мэдрэв. Бас нэг сохор зааны дэлдэгнэн хөдлөх чихийг бариад заан бол дэвүүр эсвэл үр тариа шигших аварга том тор юм гэж үзэв. Зааны гэдсийг барьж судласан нөгөө нэг сохор энэ амьтан бол том бөмбөртэй адилхан амьтан юм
Хагас бурхадууд буюу дева нар нь сахиулсан тэнгэрүүд болон хүмүүсийн үйл ажиллагааг хянаж байдаг. Өмнө өгүүлсэнчлэн хагас бурхадууд нь удирдах хариуцлага үүрдэг. Эртний соёл иргэншилд жишээ нь африкийн соёл нь үндсэндээ хагас бурхадуудад мөргөн залбирдаг. Гуравдахь ертөнцийн гэгдэх өнөөгийн соёл иргэншлийн хувьд мөн л хагас бурхадын иргэншил хөгжин цэцэглэж байна. Дээд дурдсанчлан, Бурханд Өөрийнхөө өмнөөс тодорхой үүрэг хариуцлагыг даалгадаг элч төлөөлөгч нар байдаг. Хагас бурхадууд нь заримдаа материйн ертөнцийн үйл хэрэгт хутгалдан оролцох байдал бий ба тэмцэл, зөрчлийг үүсгэдэг. Харин хүмүүс тэднийг аргадан тайтгаруулахын тулд тэдэнд мөргөдөг. Барууны эрдэмтэд заримдаа үүнийг ойлгодоггүй ба африкийн шашин соёлыг хагас теист шүтлэг хэмээн тооцдог. Чухам үнэндээ африкийн уламжлалд зөвхөн цор ганц Дээд Бурхан байх авч албан тушаалыг, үүрэг даалгаврыг, тэдний тоглох дүр зэргийг хагас бурхадуудад олгодог. Манай орчлонд Бурхан Буддаг морилон залрахаас өмнө хагас бурхадууд байнгад газар дэлхийн хүмүүстэй харилцаа холбоотой байдаг байжээ. Тайлгач нар хагас бурхад буюу дева нарыг урин дуудсан онцгой зан үйлийг хийж гүйцэтгэдэг байв. Бурхан Будда
Би та бүхэнд нэгэн сонирхолтой түүхийг ярьж өгье. Энэ түүхийг Махабуддхи Прабху ярьсан билээ. Энэ түүх нь түүний Шрила Прабхупадатай учирсан анхны уулзалтын тухай юм. Тэрээр дөнгөж л өсөж өндийж яваа насан дээрээ байлаа. Тиймэрхүү насныханд аливааг эсэргүүцэх, үгүйсгэх хүсэл, тэмцлийн дөл цээжинд нь оргилж явдаг даа. Ялангуяа хэн нэг нэр алдартай хүнийг буулгаж авбал бүр ч сайхан. Тэрэээр Америкийн баруун эргийн нэгэн хотод амьдардаг байв. Нэгэн өдөр тэр Шрила Прабхупадын зурагтай том зарын самбар олж харсан ба түүний доор “Олон Улсын Кришнагийн Ухамсрын Гуру” гэсэн бичиг байлаа. “Гуру” хэмээх энэ цол хэргэм өөрөө түүнд шууд л хүчтэй эсэргүүцэх хүслийг авч ирэв. Тэрээр дотроо бодсон нь: “Гуру гэнэ үү? … Гуру гэж өөрийгөө нэрлэнэ гэнээ”. Тэрээр Шрила Прабхупадаг гуру гэдгийг нь бут ниргэх томоохон зорилго өмнөө тавив. Тэр өөртөө: “Би түүнийг цэвэр тунгалаг усан дээр чирж гаргаж ирнэ дээ” хэмээн хэлсэн. Тухайн үед тэрээр 17 настай хүү байв. Маргааш өглөө нь тэрээр машиндаа суун,