Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 9 8 2 5
Users Today : 15
Users Yesterday : 37
Total Users : 29825
Views Today : 17
Views Yesterday : 44
Бурханлаг мэдлэгтэй болно гэдэг нь өөрийгөө энэ махан бие биш юм гэдгийг ухаарахаас эхлэнэ. Би эр хүн, би эмэгтэй хүн гэж бодох нь хий хуурмаг байдалд байгаагийн илэрхийлэл юм. Бие нь сүнсний хувцас. Хувцас цагаас цагт үеэс үед хувьсан өөрчлөгдөж, нэг л өдөр үхэл хэмээх зүйлтэй нүүр тулдаг. Гэхдээ биед орших сүнс нь хэзээ ч, ямар ч үед хувиран өөрчлөгддөггүй. Асуулт: Яагаад эмэгтэй хүн Кришнагийн ухамсрыг сонирхох ёстой гэж? Хариулт:  Эмэгтэй хүн биш гэдгээ ухаарах боломжийг олгодог. Хэрвээ өөрийгөө эмэгтэй хүн л гэж бодоод байх юм бол хуурмаг болон мунхаг байдалд байгаа гэсэн үг. Эмэгтэй хүн гэдэг үг нь түр зуурын л энэ махан биеийн  тодорхойлолт юм. Дөч эсвэл жаран жилийн дараа энэ бие махбодь муудаж, хөгширч, устахад дахин Эмэгтэй хүн байхаа болино. Гэхдээ биед залрах амьд оршнол сүнс нь хэзээ ч алга болохгүй. Кришнагийн ухамсар нь сүнс  болон Бүхний Дээд Сүнс, Кришнатай холбогдсон мөнхийн харилцаагаа ойлгож ухаарах  боломжийг олгоно. Хүн төрөлхтөний оюун ухаан нь материаллаг тодотгол болон түр зуурын энэ махан биеийн
1990 оны найман сарын 10-ны өдөр АНУ-ын үндэсний гвардийн нисэгч Билл Миллер Микей Басин гэж нэрлэгдэх газрын ойролцоох ширгэсэн нуурын гадарга дээр зурсан Шри Янтрын зургийг анх олж илрүүлжээ. Зургийг зурсан шугамын нийт урт нь 13,3 миль буюу 21,38 км ба 10 дюймийн (25 см) өргөнтэй, 4 дйюмийн  (10 см) гүнтэй байжээ. Бүх шугамууд нь хангалттай тэгш, нэгэн жигд байсан байна. Түүнчлэн энэ зургийг зурсан ямар нэг техник, төхөөрөмжийн тусламжтайгаар зурсан гэх ул мөр огт олдоогүй байна. http://fl64.livejournal.com/105239.html Бэлтгэсэн: Балабхадра дас  
Үнэн сайн номчинд бусдын хорлосон нь дээшлэхийн нөхцөл Үтэл муу хүнд бусдын хорлосон нь доройтохын нэрмээс. Үлгэрлэвэл түймрийн галд хүчит салхи учирвал өрвөсхийхийн нөхцөл Өчүүхэн зуланд тэр салхи тусвал унтрахын шалтгаан. гэсэнтэй зохилдох үлгэр нь: Эрт урьд цагт Сарангэрэл нэрт нэгэн их хаан байлаа. Тэр хаан “хамаг амьтан юуг хүсвэл түүнийг өгсүгэй” гэж ам авч өглөг өгснөөр хамаг амьтан бүгд тэр хааныг магтан сайшаан хүндлэх болов. Түүнд хязгаар орны Бимасина нэрт нэгэн хаан атаархаж “хэн хүн Сарангэрэл хааны толгойг авч ирвэл би түүнд хаан төрийнхөө дундуурыг өгсүгэй” гэж өөрийн албатдаа зарласанд Лиүдүү нэрт нэгэн бярман  би тэр хааны толгойг авч ирье гэж хаанд мэдүүлээд ирэх цагт Сарангэрэл хааны улсад элдэв муу ёр болов. Түүнийг  хаалга сахигч тэнгэр мэдээд Лиүдүү бярманыг мунхруулаад дотор эс оруулав. Гэтэл ариун орны тэнгэрүүд хааны зүүдэнд ирж өгүүлрүүн: Эх болон хамаг амьтаныг гэтэлгэхийн тул Эрхэм бурханы хутгийг хүсэж Эрт цагаас тангарагласан өглөг бармид чинь Эдүгээ төгсөх шахаж атал Үүдний тэнгэр саад хийснийг
Scroll to Top