Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
9
8
2
8
Users Today : 18
Users Yesterday : 37
Total Users : 29828
Views Today : 24
Views Yesterday : 44
Шрила Гаурокишора дас Бабаджи Махарадж 1830 онд Зүүн Бенгаль буюу одоогийн Бангладешд төржээ. Түүнийг өсөж том болох үед эцэг, эх нь түүнийг гэрлүүлсэн бөгөөд тэрээр хорь гаран жил гэр бүлийн амьдралаар амьдарсан байна. Энэ үедээ тэрээр үр тарианы худалдаа арилжаа эрхэлдэг худалдаачны ажил үйл эрхэлдэг байв. Гэвч тэрээр энэ хугацаанд аль хэдийн өөрийн сүнсний мөн чанараа танин ухамсарласан байна. Эхнэрээ нас нөгчисний дараагаар тэрээр ажил хэргээ орхиж, Вриндаваныг зорьжээ. Тэнд тэрээр Шрила Джаганаттха дас Бабаджийн их нэр алдартай шавь нарын нэг Шрила Бхагавата дас Бабаджийн шавь болж түүнээс вайшнав-парамахамса буюу вайшнав-бабаджийн уламжлалт хувцсыг хүлээн авсан байна. Энэ үеэс хойш тэрээр орчлонгоос бүрэн огоорч, Враджа мандалын янз бүрийн газруудаар модны доор хоног төөрүүлж, огоорогчийн амьдралаар амьдрах болжээ. Түүний цорын ганц өмч хөрөнгө нь хүзүүндээ зүүсэн Туласи кхантимала, гартаа барьсан туласи эрхи байв. Мөн түүнд хэд хэдэн ном байсан бөгөөд тэдгээр дотор Нароттама даса Тхакурын “Прартхана”, “Према-бхакти-чандрика” зэрэг ном байлаа. ХУУРМАГ ОРЧЛОН Гаурокишора дас Бабаджийн
Нэгэн удаа Дивали баярыг тохиолдуулан Радхарани болон гопи(үхэрчин бүсгүйчүүд), Мальяхари нуурын эрэг дээр ирж өөрсдийн үнээдийг гоёхоор сувд хэлхэж эхэлжээ. Энэ тухай сонссон Кришна тэнд хүрч ирээд, гайхамшигтай сайхан сувднуудыг хараад гопи нарыг түүнд Өөрийн хайрт Харина, Хасина нэрт үнээдээ гоёж чимэх хэдхэн ширхэг сувд өгөхийг гуйжээ. Кришна хэдийгээр нэг бус удаа хэдхээн ширхэг сувд өгөхийг гопи нараас гуйсан авч цаадуул нь Түүний гуйлтыг үл хэрэгсэв. Эцэст нь Лалита Кришнад, Түүний үнээдийг чимэхэд хэтэрхий олон сувд орох учраас Түүнд ердөө ганц хатаж муудсан сувд өгч болох юм хэмээн мэдэгдэв. Тэгэхэд нь Кришна Лалитад, Өөрийн гэсэн сувдын цэцэрлэг ургуулна гэж хариулаад цухалдан уурласан Тэрээр Яшода ээжээ олохоор харайлгалаа. Кришна Яшода ээжээсээ цэцэрлэгт суулгах хэдхэн ширхэг сувд өгөхийг гуйхад Яшода ээж Кришнагийн гуйлтыг инээмсэглэн байж сонсоод, сувд чинь цэцэрлэгт ургадаггүй харин далай тэнгист амьдардаг дунгаас үүсдэг юм хэмээн тайлбарлав. Гэсэн хэдий ч Кришна түүнийг хэдхэн ширхэг сувд өгөхийг эцэс төгсгөлгүй гуйсаар байлаа. Яшода ээж хэдэн ширхэг
Бхактивинода Тхакур Тээр өмнө нь би ямархан нүгэл үйлдээд тэрний гачлант уршгийг энэ насандаа хүртээд Бадмын нүдэт Бурханыхаа ариун гэгээн нэрийг баттай зөв ёсоор нь үл уншиж чадаж буйг Аяа зүрхний шувуухай минь чи үл мэднэм зээ. Зүрхнийхээ аглаг мухарт өвсөн овоохой бариад зүйрлэшгүй нандин бэлгийг чамд өргөн барьюу, ойн дууч шувуухай минь. Балын салшгүй амтыг анхилуулан тархаан байх Харийн Ариун Нэрийг гартаа өргөн барьж байна Алив чи хүсвэл энэ ариун нэрийг аялан дуулахад сурч болно ай шувуухай минь. Шувууд ямар ч ая эгшгээр шулганан жиргэж чаддаг байхад шувуухай минь чи юунд Бурханы гэгээн Нэрийг дуулахаас цааргалан татгалзана вэ? Ай шувуухай минь хоёулаа бурханы орон тийш одюу, аз жаргал мөнхийн гоо үзэсгэлэнг тэнд толидон харюу Харин тэр ариун орноо самсрын хүрдэнд орооцолдсон арчаагүй материйн үзэлтнүүд үл хүрч чадюу Ай шувуухай! Чамайг үхэхэд биеийг чинь шарилын тэргэнцэрт ачаалаад шатаан чандарлах газар тийш авч одох болмой Ээ халаг! Тэр цагт чандрын халуун гал эрхэм хайрт хэлийг тань үнс