Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 9 8 3 2
Users Today : 22
Users Yesterday : 37
Total Users : 29832
Views Today : 29
Views Yesterday : 44
Нэгэн модчин голын эрэг дагуу ургасан модыг цавчиж байгаад сүхээ голд унагачихжээ. Тэрээр сүхэндээ харамсан гашуудаж, нулимс урсган уйлав. Гэтэл тэр даруй гэнэт Бурхан гарч ирээд асуусан нь: –     Чи яагаад уйлав? –     Би яаж уйлахгүй байх билээ дээ? Голд сүхээ унагачихаад юугаараа би гэр бүлээ тэжээх билээ гэхэд Бурхан голоос алтан сүх гаргаж ирээд асуусан нь: –     Энэ чиний сүх мөн үү ? –     Үгүй ээ, энэ миний сүх биш хэмээн модчин хариу өчив. Тэгмэгц Бурхан голоос мөнгөн сүх гаргаж ирээд: –     Тэгвэл энэ л чиний сүх байх даа гэхэд –     Үгүй ээ, энэ ч миний сүх биш гэж модчин хариулав. Эцэст нь Бурхан голоос төмөр сүх гаргаж ирвэл: –     Тиймээ, энэ миний сүх мөн байна хэмээн модчин эр баярлан хөөрөв. –     Чи шударга ариун хүн бөгөөд миний номлол сургаалыг дагаж мөрддөг болохыг би харлаа, гэж Бурхан өгүүлээд, – тиймээс шагнал болгож энэ гурван сүхийг гурвууланг нь ав гэв. Ингээд модчин эр элбэг хангалуун амьдрах болжээ. Гэтэл харамсалтай нь нэгэн удаа гай тохиож эхнэр
Бурхны өршөөлт Шри Шримад Бхакти Сиддханта Сарасвати Госвами Махараж  Гаудиа Вайшнавын Ачарья (Бурханлаг удирдагч)  дэлхийг орхин одохоосоо өмнө хэд хэдэн сургаалиа үлдээжээ. Би олон хүмүүсийн ухаан бодолд асуудал бий болгосон байж магад Үнэмлэхүй үнэнд үйлчлэн зүтгэхээр болон чин бишрэлээр хүрч болно гэж ярьснаараа би зарим нэгнийх нь хувьд дайсан нь болсон ч  байж магад. Хэзээ нэгэн өдөр эсвэл зарим нь намайг үнэн зөв ойлгох байхаа гэж би  найдаж байна. Би хүн бүрт өөрийн хүч чадал нөөц бололцоогоороо Рупа Рагунатха (Чайтаниа Бурхны шавь)-н сургаалыг номлохыг зөвлөнө. Бидний дээдийн дээд зорилго бол Шри Шри Рупа болон Рагхунатха  Госвамийн өлмийн тоос болох явдал юм. Та өөрийгөө  өөрийн номын  багшийн удирдлага заавар доор Үнэмлэхүй үнэн Бүхний дээд бодгальд үйлчлэн зүтгэхэд зориулах хэрэгтэй. Энэ түр зуурын ертөнцөд ямар нэгэн хэрүүл тэмцэл, аргацаасан байдалгүй  Зөвхөн Бурхны дээд Бодгаль үйлчлэн зүтгэж амьдрах ёстой Бурханд үйлчлэх үйлчлэлд тань тулгарах бүхий л аюул, тав тухгүй байдал болон шүүмжлэлд бүү бууж өгөөрэй. Дэлхий дээрх  ихэнхи хүмүүс Бүхний дээд бурханд үйлчлэхгүй байгаад битгий гутраарай. Таны бүхий л зүйлс болсон үйлчлэн зүтгэл болон
Ганга мөрөн буюу “ Хатан ээж Ганга” хэмээн  хүн төрөлхтөний  дунд өргөмжлөгдсөн энэ мөрөн нь Энэтхэгийн түүх соёл шашин шүтлэгтэй салшгүй холбоотой.   Сая сая хүмүүс түүнийг энэрэлт ижийгээ мэт тахин шүтэж нүгэл хилэнцийг ариусган угаадаг охин тэнгэр гэж шүтдэг билээ.   Цаг хугацаанаас ангид орших Ведийн шастир энэ мөрний тухай өгүүлэх нь:   Бурханлаг  ертөнцөд орших бурханлаг нандин ундрагаас орчлонд залран морилохын өмнө Ганга мөрөн Бурханы Дээд Бодьгал Вишнугийн ариун өлмийг угааж, манай газар дэлхийн хөрсөн дээр буусан болно. Түүний үл ойлгогдох ариусгагч нандин чанар нь үүнд оршдог .   Асралт энэ рашаанаар бузар муу муухайгаа ариусган урсуулах гэж мөргөлчид түүний эрэг дээр бишрэл хүндэтгэлээ илэрхийлдэг  Ганга мөрний төгсгөл болсон 1,600 милийн урттай урсгалыг Сагар хэмээн нэрийдэх ба  Бенгал  руу урсан нийлдэг..   Жил болгон сүсэгтэн олон Бенгалийн энэ тохойд мөргөл үйлдэх гэж хүрэлцэн ирдэг.   Сударт энэ тухайд:   ” Ганга Охин тэнгэр чампак цэцэг мэт сүүн цагаан нигууртай.   Түүний лагшинг цагаан өмсгөл, эрдэнэсийн чулуу ба чимэг зүүлтээр чимэж,   сая саяар тоолох олон сар гэрлээрээ мялааж, үзэсгэлэнт сайхнаар мишээсэн мэлмийг нь тодруулдаг.   Тэрбээр мөнхөд гоо үзэсгэлэнт  залуугаараа,   аз хийморь, амжилтыг авчирагч , Бурхан Вишну-н  энхрий гэргий
Scroll to Top