Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
9
8
3
2
Users Today : 22
Users Yesterday : 37
Total Users : 29832
Views Today : 29
Views Yesterday : 44
Шрила Прабхупада – ТАТАХ А.Ч.Бхактивайбхава Свами – ТАТАХ Индрадьюмна Свами – ТАТАХ Жаяпатак Свами – ТАТАХ Пури Махаража – ТАТАХ
Бүхий л бясалгагч, йогч, бурханлаг зам мөрөөр замнагч нарын үндсэн гарын авлага болж байдаг “Бхагавад-гита” ном хэвлэгдэн гарсан тухай урьд нь мэдээлсэн билээ. Энэ нь засан сайжруулсан хоёр дахь хэвлэл юм. Бид та бүхэнд энэ ариун судар номын талаар нэр цуутай, ариун гэгээн хүмүүсийн хэлсэн үгс, түүний нэр хүндтэй байдлын талаархи зарим мэдээллийг толилуулж байна. ….Та нар бүгд Бхагават Гита-г мэдэх үү, үгүй юу? Энэ нь эртний Энэтхэгийн билэг ухааны ном. Бараг таван мянган жилийн өмнөх ном…. Та нар энэ номноос маш их билэг ухаан, заавар замчлалыг олж авч чадна. Би энэ номыг байнга уншдаг юм. Би уншсаар л байгаа, тиймээ яагаад гэвэл энэ ном их сайхан, төвлөрөл, билэг ухааныг агуулж байдаг. Энэ номыг уншсаны дараа сэтгэл сэргэж, амар амгалан болдог. Үнэхээр ойлгож өөртөө авах юм бол энэ ном билэг ухааны гайхамшигтай замын хэсэг нь юм. ..Энэ номонд зөвхөн хоолоо идэхээсээ өмнө Бурханд өргөх төдийгүй энэ амьдралд хийж буй өөр бусад бүх юмаа Хамгийн
Бхагавад Гита бол дэлхийд алдартай оюуны өвийн сор юм. Бурханы Дээд Бодгаль, Бурхан Кришна өөрийн шавь Аржунаад айлдсан энэхүү Гитагийн долоон зуун хураангуй шүлэг нь өөрийн бодгаль шинжээ танин мэдэхүйн шинжлэх ухаанд суралцахад тууштай гарын авлага болдог. Философи хийгээд шашны өөр ямар ч бүтээлүүдэд, ухамсар, өөрийн бодгаль шинж, орчлон ертөнц болоод Дээдийн Дээд Бурханы тухай ийм ойлгомжтой, гүн гүзгий байдлаар тайлбарладаггүй. Бхагавад Гитагийн энэхүү Англи орчуулга болон тайлбарыг хийх онцгой эрхийг Бурханы Өршөөлт А.С. Бхактивиданта Свами Прабхупада хүртсэн юм. Тэрээр Ведийн хамгийн тэргүүлэх эрдэмтэн хийгээд багш, мөн, Бурхан Кришнагаас өөрөөс нь эхлээд бодьгаль шинжээ бүрэн танин мэдсэн бурханлаг номын багш нарын тасралтгүй гинжин холбооны өнөөгийн төлөөлөгч билээ. Тиймээс Гитагийн өөр бусад тайлбаруудаас ялгаатай нь үүнийг ямар ч хольцгүй эсвэл хувь хүний бодол санаа ороогүй гэсэн утгаар анх айлдсан хэвээр нь гэж нэрлэжээ. Энэхүү ном нь эртний хирнээ бүрэн цагаа олсон мэдлэгээрээ урам зориг болоод гэгээрлийг авчирах нь дамжиггүй. Эх сурвалж: http://www.chantandbehappy.com/gita/reviews/what_people_have_said.htm Шрила Прабхупада: “Тэрээр манай Бхагавад Гитаг анх