Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
9
8
4
5
Users Today : 9
Users Yesterday : 26
Total Users : 29845
Views Today : 9
Views Yesterday : 36
Хэрвээ та энэ тухай илүү ихийг мэдэхийш хүсвэл бид жилийн 24 ба өндөр жилийн 2 нийт 26 экадешийн тухай түүхийг орчуулан бүрэн эхээн нь доорх хайгт pdf форматаар тавсан болно. [татах] Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Бүхний Дээд Бурхан минь ээ, Пхалгуна (2-3) сарын гэрэлтэй хагаст тохиодог Амалаки экадашийн талаар Таны айлдахыг сонслоо. Одоо Та Чайтра (3-4) сарын харанхуй хоёр долоо хоногийн экадашийн тухай, юу гэж нэрлэдэг? болон түүнийг баримталснаар ямар ач тус, үр дүнд хүрдэг талаар айлдаж соёрхоно уу. Бурханы Дээд Бодьгал, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаадын шилдэг нь минь ээ, бүх нийтийн ач тус, сайн сайхны төлөө Би Папамочани гэж нэрлэгддэг энэхүү экадашийн яруу алдрын талаар чамд баяртайгаар тодорхойлон айлдъя. Энэ экадашийн түүхийг Мандхата хаанд нэгэн удаа Ломаша Риши өгүүлсэн билээ. Мандхата хаан мэргэнд хандан: “Ай аугаа гэгээнтэн минь ээ, бүх хүмүүсийн сайн сайхан, болоод ач тусын төлөө Чайтра сарын харанхуй хагаст тохиодог экадашийг нэрлэж, түүнийг яаж баримталдаг талаар тайлбарлаж өгнө үү. Мөн тэрчлэн энэхүү экадашийг баримталсны ач тусыг тодорхойлон өгүүлнэ үү.” гэж
1973 оны тавдугаар сарын 11. Лос-Анжелесын орчим Номхон далайн эрэг Шрила Прабхупадаг доктор Сингх, бусад шавь нар нь дагалдан явна. Ухамсрын хувьсал Д-р Сингх: Шрила Прабхупада, “Бхагавад-гита”д би амьдралын бүх 8400 000 хэлбэр нь нэгэн зэрэг бүтээгдсэн гэсэн баталгаатай таарч байсан. Энэ үнэхээр тийм гэж үү? Шрила Прабхупада: Тиймээ. Д-р Сингх: Энэ нь зарим нэг амьд оршнолууд хувьслын процессыг дамжин өнгөрөлгүйгээр шууд хүний хэлбэрийг авсан гэсэн үг үү? Шрила Прабхупада: Тиймээ. Амьд оршнол нь бие махбодийн нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилжиж байдаг. Энэ хэлбэрүүд нь өөрөө өөрчлөгддөггүй. Амьд оршнол нь нэг байрнаас нөгөө байранд нүүн суурьшиж байгаа хүн шиг л шилжилтэнд ордог. Зарим нэг нь нэгдүгээр зэрэглэлийн, өөр нэг нь хоёрдугаар зэрэглэлийн, зарим нь гуравдугаар зэрэглэлийн байрнууд байдаг. Жишээ нь, хүн доод зэрэглэлийн байрнаас тэргүүн зэрэглэлийн байранд нүүн оржээ гэж бодъё. Тэр урьд нь хэн байсан тэр хэвээрээ л байх болно. Гэвч одоо тэрээр өөрийн төлөх чадвар буюу карматай тохирсон дээд зэрэглэлийн байранд суух боломжийг олж
Хэрвээ та энэ тухай илүү ихийг мэдэхийш хүсвэл бид жилийн 24 ба өндөр жилийн 2 нийт 26 экадешийн тухай түүхийг орчуулан бүрэн эхээн нь доорх хайгт pdf форматаар тавсан болно. [татах] Шри Сута Госвами хэлсэн нь: “Ай гэгээнтэн мэргэд минь ээ, Та бүхэн намайг Деваки болон Васудева нарын хүү, Бүхний Дээд Бурхан, Хари, Бхагаван Шри Кришнад гүн бишрэл хүндэтгэлээ илэрхийлэхийг минь зөвшөөрөх ажаам уу. Түүний өршөөл нигүүлслээр л би бүх төрлийн нүглүүдийг арилган зайлуулах, мацаг барих өдрийг тодорхойлон өгүүлж чадах билээ. Бурхан Кришна Юдхиштхира хаанд бүхий л нүглийг устган арилгах 24 үндсэн экадашийн яруу алдрын талаар айлдсан бөгөөд би одоо тэдгээр айлдваруудаас нэгийг нь та бүхэнд дамжуулан хүргэе. Аугаа мэргэд эдгээр 24 айлдваруудыг 18 Пурануудаас түүвэрлэн авсан бөгөөд тэд үнэхээрийн эрхэм дээд бөлгөө. Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Бурхан Кришна минь ээ, ай Васудева минь ээ, Та миний гүн бишрэл хүндэтгэлийг таалан болгооно уу. Та надад Чайтра (3-4) сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийн тухай тодорхойлон айлдаж хайрлана уу. Энэ экадашийг