Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
9
8
6
9
Users Today : 6
Users Yesterday : 27
Total Users : 29869
Views Today : 6
Views Yesterday : 36
Сута Госвами айлдсан нь: Ай номч мэргэн брахманууд минь ээ, олон жилийн өмнө Бурханы Дээд Бодьгал, Шри Кришна Шри Экадашийн өршөөл ивээлт таатай сайхан шинж чанаруудыг тайлбарлаж, энэ ариун гэгээн өдөр нэг бүрт хэрхэн мацаг барих дүрэм журам, зааврыг тогтоож өгсөн билээ. Ай шилдэг брахманууд минь ээ, экадашийн өдөр барих энэхүү ариун гэгээн мацгийн гарал үүсэл болон алдар цууны талаар сонсож байгаа хэн бүхэн энэ материаллаг ертөнц дэх өөрийн оршнолоо төгсгөл болгонгоо Бурхан Вишнугийн орон тийш шууд одох болно. Притхын хүү Аржуна Бурханаас асуусан нь: Ай Жанардана минь ээ, экадашийн өдөр бүтэн мацаг барих эсвэл зөвхөн орой (накта) эсвэл үдэд хоол идэх аваас ямар ач тустай байх вэ? Мөн тэрчлэн экадашийн өөр өөр өдрүүдэд ямар журмаар мацаг барьдаг вэ? Энэ бүхний талаар надад айлдан соёрхоно уу. Бүхний Дээд Бурхан Кришна айлдсан нь: Ай Аржуна минь ээ, шинээр эхэлж байгаа хүн өвөл эхлэх үед Маргаширша (11-12) сарын харанхуй хагас дахь экадашид мацаг барьж эхлэх хэрэгтэй. Экадашийн өмнөх өдөр дашид шүдээ маш сайн цэвэрлэх хэрэгтэй. Дараа нь дашийн 8 дахь хэсэгт, нар жаргах үед оройн хоолоо
Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай бүгдийн эзэн Вишну минь ээ, ай гурван ертөнцийн бахархал, ай орчлонгийн Бурхан, ай ертөнцийг бүтээгч, ай хамгийн ахмад, ай бүх оршнолуудын хамгийн шилдэг нь минь ээ, Таны өмнө би бишрэл хүндэтгэлтэйгээр мөргөе. Ай бурхдын Бурхан минь ээ, бүхий л амьд оршнолуудын ач тусын тулд миний асуултуудад хариу айлдаж соёрхоно уу. Бүх нүглийг арилган зайлуулах, Маргаширша сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Түүнийг хэрхэн зөв баримтлах вэ? Энэ өдөр ямар Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн залбиран мөргөх вэ? Ай Бурхан минь ээ, надад энэ бүхний талаар бүрэн дүүрэн хариу айлдан соёрхоно уу? Бурхан Кришна айлдсан нь: Ай Юдхиштхира минь ээ, чи маш их өршөөл ивээлтэй сайхан асуулт асуулаа. Энэ нь чамд алдар хүндийг авчрах болно. Би чамд урд нь, Маргаширша сарын харанхуй хагаст тохиодог үнэлж баршгүй ач тустай Утпанна маха-двадашийн1 буюу Мура демоныг хөнөөхөөр Экадаши деви Миний биеэс илэрч тодрон гарсан, гурван ертөнц дэх амьд болоод амьд бус бүхэнд ач тус авчрагч
Ведийн 5 жилийн хуанли бичиг /зөвхөн Улаанбаатар хотын хувьд/. Доорх холбоосоор татаж авна уу. Улаанбаатараас өөр газар амьдардаг, цаг минут нь маш нарийн хэрэгтэй гэвэл “Програм хангамж цэс рүү орж VCAL 4.01 програмыг авч, зааврын дагуу файлаа үүсгэнэ үү. Текст байдлаах унших бол: 2015 оноос 2035 оныг хүртлэх экадашийн өдрүүд Энд дараад татаж аваарай. Дармагц файл татах сонгот гарч ирэх ба Save товчийг дарснаар экадешийн өдрүүдийн мэдээлэл таны компьютерт татагдана. Архив файлыг нь татах бол: https://veda.mn/Book/ULAAN1.rar Экадешийг мэдэх жишээ заавар: 4 Oct 2010 Mo Suddha Ekadasi K Siddha Aslesa * Fasting for Indira Ekadasi 5 Oct 2010 Tu Dvadasi K Subha Magha Break fast 06:57 – 10:46 (Daylight saving not considered). 2010 оны 10 сарын 4-нд мацаг эхлэж 2010 оны 10 сарын 5нд дуусна. маргааш нь Мацаг тайлах цаг нь 06:57 – 10:46 хооронд болно. Баяр ёслолын өдөр болон тэмдэглэлт өдрүүд нь ардаа * гэсэн тэмдгэлгээтэй байгаа. эдгээр өдрүүдэд мацагыг яаж барих талаар тухай бүрт