Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 9 8 7 1
Users Today : 8
Users Yesterday : 27
Total Users : 29871
Views Today : 8
Views Yesterday : 36
Брахма бурхан Нарада Мунид хандан хэлсэн нь: Ай хайрт хүү минь ээ, ай мэргэдийн шилдэг нь минь ээ, Бүхний Дээд Бурханд чин бишрэлээр зүтгэдэг мэргэн хүмүүст аугаа их ач тусыг хийгээд дээдийн дээд ангижралыг  хайрлан хүртээдэг болон бүхий л нүглийг устган зайлуулдаг Харибодхини экадашийн яруу алдрын тухай би чамд өгүүлье. Ай брахмануудын шилдэг нь минь ээ, Ганга мөрөнд угаал үйлдсэнээр хүртдэг ач тус нь  Харибодхини экадаши гэж бий болох үе хүртэл л ач холбогдолтой байсан. Картика  сарын гэрэлтэй хагаст тохиодог энэхүү экадаши нь мөргөлийн газар орон болон далайд угаал үйлдэхээс ч хавьгүй илүү хүчтэй. Энэ ариун гэгээн экадаши нь нүглийг устган зайлуулахдаа Рашасуйя тахилга өргөлийг 100 удаа болон Ашвамедха тахилга өргөлийг 1000 удаа үйлдсэнээс ч илүү хүчирхэг билээ. Хагас бурхдын дундахь мэргэн Нарада Муни өгүүлсэн нь: Ай эцэг минь ээ, экадашийн өдөр үр тариа болон буурцагт ургамал оруулалгүйгээр үд дундад эсвэл орой нэг удаа хооллох  эсвэл бүхий л өдрийн туршид бүтэн мацаг барьснаар ямар шинж чанартай болдог талаар тодорхойлон хэлж өгнө үү. Брахма
Сута Госвами өгүүлсэн нь: Юдхиштрхира Махаража айлтгасан  нь: Ай Жанардана минь ээ, өндөр жилийн (ведийн тооллоор) илүү сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Түүнийг яаж зөв баримталдаг вэ? Энэ тухай Та надад айлдаж соёрхоно уу. Бурханы Дээд Бодьгал, Шри Кришна айлдсан нь: Ай Пандава минь ээ, өндөр жилийн илүү сарын алдаршуулан магтвал зохилтой экадашийг Падмини гэж нэрлэдэг. Тэр бол маш өршөөл ивээлтэй өдөр билээ. Түүнийг итгэлтэй болоод шийдвэр төгс баримтлан байгаа зол завшаантай сүнснүүд Миний оронд эргэн ирдэг. Нүглийг устганзайлуулах энэхүү экадашийн үйлчлэл нөлөөлөл нь Миний аугаа хүчтэй зүйрлэхүйц. Тэр ч бүү хэл дөрвөн тэргүүнтэй Брахма бурхан хүртэл энэ экадашийг зохих ёсоор нь алдаршуулж чаддаггүй билээ. Бадамлянхуа мэлмийт Бурхан Кришнын таалалд Юдхиштхира хааны асуулт маш  их нийцсэн бөгөөд түүнд хандан дараахь таатай сайхан хариуг айлдсан: Ай хаан минь ээ, Намайг анхааралтай сайн сонс, аугаа гэгээнтнүүд хүртэл ховорхон баримталдаг Падмини  экадаши дахь мацгийн дэглэм журам, ёс заншлын талаар Би чамд айлдъя. Экадашийн өмнөх өдөр даша-д мацаг барьж
Юдхиштхира Махаража асуусан нь: Ай Бүхний Дээд Бурхан минь ээ, өндөр жилийн (ведийн тооллоор) илүү сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Ай бүх орчлонгуудын эзэн минь ээ, түүнийг ямар байдлаар баримтлан өнгөрүүлэх ёстой вэ? Та энэ бүгдийн талаар айлдаж соёрхоно уу. Бурханы Дээд Бодьгал, Шри Кришна хариу айлдсан нь: Ай Юдхиштхира минь ээ, алдаршуулбал зохилтой энэхүү өдрийг Парама экадаши гэж нэрлэдэг. Энэ өдөр нь амьдралын баяр баясгаланг хийгээд үхэл төрөлтийн хүрднээс бүрмөсөн ангижрахуйн адислалыг хайрлан хүртээдэг. Түүнийг Картика сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашитай адил төстэйгээр баримталдаг. Энэ экадашид бүх амьд оршнолуудын дээд нь болох Надад аугаа их хайр болоод чин бишрэлтэйгээр бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөдөг. Би чамд одоо, Кампилья  хотноо аугаа их мэргэдээс сонссон нэгэн сайхан түүхийг айлдан соёрхоё. Урьдын нэгэн цагт Кампильяд Сумедха гэдэг нэртэй нэгэн эрхэм сайн брахман цэвэр ариун бөгөөд нөхөртөө өөрийгөө бүрнээ зориулсан эхнэр Павитрагийн хамт амьдардаг байжээ. Өнгөрсөн амьдралууддаа үйлдсэн нүглүүдээсээ болж Сумедха мөнгө ч үгүй, будаа тариа ч
Scroll to Top