Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 9 8 7 8
Users Today : 15
Users Yesterday : 27
Total Users : 29878
Views Today : 20
Views Yesterday : 36
  Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Бүхний Дээд Бурхан минь ээ, Жйештха сарын гэрэлтэй хагаст тохиодог Ниржала экадашийн яруу алдрын тухай сонсон хүртлээ. Одоо Та надад Ашадха (6-7) сарын харанхуй хагаст тохиодог экадашийн тухай нээн хүртээнэ үү. Ай Мадху демоныг хөнөөн дарагч минь ээ, Та намайг өршөөн соёрхож тэр тухай нарийн тодорхой айлдан соёрхоно уу? Бүхний Дээд Бурхан Кришна айлдсан нь: Ай хаан минь ээ, Би чамд мацаг барих бүх өдрүүдээс шилдэг нь болох Ашадха сарын харанхуй хагаст тохиодог экадашийн талаар айлдъя. Йогина экадаши нэрээр алдаршсан энэ экадаши нь бүх хэлбэрийн нүглийн үр дагавруудыг устган зайлуулж дээдийн дээд ангижралыг хүртээдэг билээ. Ай хаадын шилдэг нь минь ээ, энэхүү экадаши нь материаллаг оршнолын хүрээ хязгааргүй далайд живэн байгаа хүмүүсийг авран, тэднийг бурханлаг ертөнцийн эрэгт хүргэдэг. Энэ экадаши нь бүхий л гурван ертөнцийн хүрээнд мацгийн бүх ариун гэгээн өдрүүдээс гол чухал нь юм. Би чамд Пурануудад бичсэн нэгэн түүхийг айлдан энэхүү үнэнийг нээн хүртээе. Алакапурын хаан, хагас бурхдын сан хөмрөгийг хариуцагч Кувера
Юдхиштхира  Махаража айлтгасан нь: Ай Кешава минь ээ, Ашадха (6-7) сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Түүнийг яаж баримталдаг вэ? Энэ ариун гэгээн өдөр ямар Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлдэг вэ? Бурхан Кришна хариу айлдсан нь: Ай газар дэлхийн сахин хамгаалагч минь ээ, Брахма бурханы өөрийн хүү Нарадажид өгүүлсэн нэгэн түүхийг Би чамд айлдъя. Нарада эцэгтээ хандан: “Ашадха сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Бүхний Дээд Бурхан Вишнугийн таалалд нийцүүлэхийн тулд  энэхүү экадашийг хэрхэн яаж баримтлах ёстойг та надад  өгүүлэх ажаам уу.” гэж хэлсэн. Брахма бурхан хариулсан нь: Ай аугаа уран яруугаар номлол айлдагч минь ээ, ай бүх гэгээнтэнгүүдийн шилдэг нь минь ээ, ай Бурхан Вишнугийн  хамгийн цэвэр ариун чин бишрэлтэн минь ээ, чи маш эрхэм сайн асуултыг надаас асуулаа. Энэ ертөнцөд Хари Бурханы өдөр, экадашаас илүү  өөр ямар ч зүйл байдаггүй билээ. Хэрвээ түүнийг зөв баримтлах аваас хамгийн хүнд нүгэл хилэнц хүртэл устаж үгүй болдог. Иймээс би чамд Ашадха–шукла экадашийн тухай өгүүлж байна. Энэхүү экадаши дахь мацаг нь
Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Бүхний Дээд Бурхан минь ээ, би Танаас  Ашадха сарын гэрэлтэй хагаст тохиодог Дева-шаяни экадаши дахь мацгийн яруу алдрын тухай сонсож хүртсэн билээ. Харин одоо Та надад Шравана (7-8) сарын шинэ сарны хоёр долоо хоногийн экадашийн талаар айлдан соёрхоно уу. Ай Говинда минь ээ, намайг өршөөн соёрхож, түүний яруу алдрын талаар айлдаж хайрлана уу. Ай Васудева минь ээ, Танд би гүн бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөе. Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, анхааралтай сонс, Би чамд бүх нүглийг арилган зайлуулагч  энэхүү ариун гэгээн өдрийн өршөөл ивээлт үйлчлэл нөлөөний  талаар тодорхойлон айлдъя. Энэ талаар нэгэн удаа Нарада Муни Брахма бурханд хандан: “Ай бүхний эзэн минь ээ, ай бадамлянхуа ширээнээ залрагч минь ээ, Шравана сарын харанхуй хагасын экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Энэ өдөр ямар  Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөдөг вэ? Ямар дүрэм журмыг баримтлах ёстой вэ? Түүнийг баримталснаар ямар ач тус хүртдэг талаар надад нээн хүртээх ажаам уу.” гэж хэлэхэд Брахма бурхан хариулсан нь: Ай
Scroll to Top