Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 0 5 3 7
Users Today : 17
Users Yesterday : 40
Total Users : 30537
Views Today : 19
Views Yesterday : 52
Бүхий л өвчнүүд нь түүний өнгөрсөнд үйлдэж байсан нүгэлт үйлүүд буюу буруу үйлүүдийнх нь төлөө хүмүүнд ирдэг. Таны ашиглаж буй дурын эмчилгээ нь ургамлан байна уу эсвэл эмчийн эмчилгээ байна уу аль аль нь хэзээ ямагт кармаг ердөө л хойш нь түлхэж байдаг болохоос түүнийг хэзээ ч шатаан устгадаггүй. Өөрөөр хэлбэл дурын ямар ч эмчилгээ асуудал проблемыг ирээдүй рүү илгээж, өнөөдөртөө гаригийн сөрөг муу нөлөөг саармагжуулж байдаг боловч асуудал проблемын дотоод мөн чанар нь үлдсэн байдаг. Тэгээд таагүй мөчлөг эхлэмэгц дахиад л дүрэлзэн асч эхлэдэг. Гэвч хэрвээ та бүгдэд аз жаргал хүсч эсвэл илүү таатай үйл буюу Бурханы нэрийг давтан дуудах аваас өөрийн муу кармаг бүрэн шатаах бөгөөд тэднээс юу ч үлдэхгүй. Өвчин эмгэгүүдээс ч гэсэн ул мөр үлдэхгүй. Ийм учраас бүхий л ухаалаг хүмүүс нь өвчнөөсөө ул мөргүй ангижрахын тулд залбирал мөргөлд ханддаг. Энэ нь бурханлаг практикаар хичээллэхийг хэлж буй хэрэг юм. Нөгөө талаас хэдий та хичнээн эрүүл чийрэг нэгэн байлаа ч үүний
Цөцгий нь дааврын үйл ажиллагаанд нөлөөлдөг ба тэрээр өөрийн гэсэн гайхамшигтай шинж чанаруудтай. Тэрээр хүйтнийг бас халууныг аль алийг нь саармагжуулдаг. Гэвч түүнийг өөрийг нь дулаан энерги бүхий мөн чанартай гэж үздэг. Ийм учраас хэрэв та наранд түлэгдсэн бол цөцгий арьсандаа түрхэх аваас бүх зүйл хэвийн байдалд орно. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл тэрээр галын хүчийг саармагжуулдаг. Та халуун чинжүү эсвэл их хурц амттай соус идээд хэл ам тань түлэгдэж байгаа юм шиг болсон байлаа гэе. Энэ үед хэрэв та ус уух юм бол байдал улам л дордоно. Яагаад улам дордоно гэж үү? Яагаад гэвэл ус нь өөрийн гэсэн шинж чанартай. Ямар нэг бодисыг буюу элементийг организмын маш нарийн бүтцэд шилжүүлэн хүргэх мөн чанартай. Жишээ нь, хэлэн дээр ус байх үед ус нь чихрийг хэлтэй хүрэлцүүлнэ. Хэрэв хуурай хэлэн дээр чихэр тавих аваас та амтыг нь мэдрэхгүй. Өөрөөр хэлбэл ус нь энергийг авч бас дамжуулах үүрэгтэй. Ус нь ерөнхийдөө дамжуулагч шиг үйлчилдэг. Хэрэв та
Ведийн нийгмийн хууль ёсоор бол хаан хүн бүхий л асуудлаа их мэргэдтэй болон ариун гэгээн хүмүүстэй зөвшилцөж байх ёстой. Тэднийг зөвлөгөөг дагаснаар тэрээр асар их хүчийг олж чадах бөгөөд өөрийн ард иргэдээ аз жаргал, амар тайван, чинээлэг байдлаар хангаж чадна. Өмнөх үеийн агуу хаадууд бүгдээрээ ариун гэгээн мэргэдүүдийн сургаал зааварт асар их ач холбогдлыг өгдөг байжээ. Тэд цаг ямагт Парашара, Вьясадева, Нарада, Девала, Асита гэх мэт агуу мэргэдүүдийн зөвлөгөөг сонсож, тэрийг нь даган мөрддөг байж. Өөрөөр хэлбэл ямар нэг чухал шийдвэр гаргахын өмнө тэд брахмануудын зөвлөгөөг сонсдог байсан ба дараа нь үйл хэрэгтээ ордог байв. Харамсалтай нь Кали эринд төр засгийн тэргүүнүүд нь эрдэмт мэргэдүүдийн сургаалыг даган мөрдөхийг хүсдэггүй болсон ба ийм ч учраас тэд өөрсдөө болон ард иргэд нь жинхэнэ аз жаргал гэгчийг үл мэдмүй. Тэд цагаасаа өмнө нас нөгчих ба бурханлаг болон биеийн хүч нь үгүй болж бараг л ядуу гуйланчлалын амьдралаар амьдрана. Хэрвээ хүмүүс ардчилал хөгжсөн эрин үед үнэхээрийн хөгжил дэвшлийг,
Scroll to Top