Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 0 5 3 4
Users Today : 14
Users Yesterday : 40
Total Users : 30534
Views Today : 14
Views Yesterday : 52
Анна-майя-коша(анна –хоол хүнс) – Амьтны ухамсрын түвшин. Хоол, эд материалаар бүх зүйлийг хэмжих түвшин. Прана-майя-коша(прана – амьдралын эрчим) – Би амьдрах эрхтэй, чи ч амьдрах эрхтэй хэмээн үзэх соёл иргэншлийн түвшин. Энэ түвшний хүмүүсийн амьдралын гол үнэ цэнэ бол эрүүл байдал. Мано-майя-коша(мана – ухаан) – Оюун ухааны эргэцүүллийн түвшин. Ямар нэг илүү дээд зүйл рүү мэдлэгийн тусламжтайгаар тэмүүлэх түвшин. Амьдралын гол үнэ цэнэтэй зүйл бол мэдлэг гэж үзнэ. Вигьяна-майя-коша(вигьяна – трансцендент мэдлэг) – Трансцендент ухамсарлалын түвшин, матери буюу материаллагаас огоорон ангижирч, ангижралыг олох нь гол зорилго. Амьдралын гол үнэ цэнэ бол эрх чөлөө буюу ангижрах, чөлөөлөгдөх гэж үзэх явдал. Ананда-майя-коша(ананда –жаргал, цэнгэл) – Материйн хил хязгаарын чанад дахь олон дүрт байдлыг мэдрэх. Амьдралынх нь гол утга учир сүнслэг бодит харилцаа. Бэлтгэсэн: Балабхадра дас
“Ведүүд нь маш ухаалаг хүмүүст зориулагдсан. Энэ бол Ведийн өөрийнх нь үзэл. Тэнд өгүүлснээр, “Галзуу солиотойчууд болон эрүүл бус хүмүүсийн хувьд энэ мэдлэг хаалттай” хэмээсэн. Үүнийг би үгчлэн давтая: “Галзуу солиотойчууд болон эрүүл бус хүмүүс”, тэдний хувьд энэ нь хаалттай. Тэд үнэнийг ойлгож чадахгүй. Тэнд өгүүлснээр бол олон мянган хүмүүсээс цор ганц нь төгс төгөлдөрт тэмүүлнэ хэмээн бичигдсэн. Төгс төгөлдөрт тэмүүлэгч нараас ганц нь үнэхээрийн үнэнийг таньж мэдэхийг хүснэ хэмээсэн. Тиймээс энэ нь ямар бага хувь эзлэхийг төсөөлөөд үз дээ. Иймээс хүмүүст ямар нэг зүйлийг хэлэхэд амаргүй байдагт гайхаад байх зүйл үгүй. Тэд үүнийг хүсдэггүй. Тэд хараахан боловсорч гүйцээгүй. ” Тэнд мөн олон олон сая төрөлт, үхлийн дараагаар амьд бодгаль нь энэ бүх зовлонгуудаас залхаад ирэх үедээ, “Ер нь тэгэхээр өтлөх, өвдөх, үхэх болон энэ бүх зовлонгууд байдаггүй өөр ямар нэг амьдрал байдаг болов уу?” хэмээн бодож эхлэнэ. Өөрөөр хэлбэл эргэцүүлж боддог ийм хүмүүсийг махатма нар гэж санскритаар нэрлэдэг. Махатма гэдэг нь Махатма Гандиг
Ведийн зурхайд та кула-девата хэмээх ойлголттой таарах болно. Энэ нь таны эцэг, эх өвөг дээдсийн шүтэж байсан бурхан шүтээн юм. Бүхий л карма дан ганц танд харьяалагддаггүй. Мөн ураг удмын карма гэж байдаг.. Хүнд,  ихэвчлэн түүнээс өөрөөс нь илүү ямар нэг хүч байгаад байгаа мэт санагддаг. Энэхүү хүч нь тохиолдлын байдлаар туслаж болох ба эсвэл эсрэгээрээ маш хүчтэй удаашруулан саатуулах нь ч байдаг. Гэтэл энэ нь тохиодлын биш. Энэхүү агуу хүчинд хүндэтгэлээ илэрхийлж байх нь чухал. Өвөг дээдсийн чухлыг цохон тэмдэглээгүй ямар нэг урт удаан хугацаанд үргэлжилсэн соёл иргэншлийг би л хувьдаа мэдэхгүй. Кула девата гэдэг нь таны өвөг дээдсийн мөргөж шүтэж байсан тэр бурхан шүтээн юм. Тэр ч байтугай та өөр бурханлаг зам мөр сонгосон байлаа ч ёсыг дагаж түүнд хүндэтгэлээ үзүүлж байх нь чухал. Ядаж л заримдаа. Жишээ нь томоохон баяруудаар. Заримдаа хүн гариг эрхсийг аргадах олон арга засал хэрэглэлээ ч энэ нь тус болох нь бага байх тохиолдол байдаг. Карма нь
Scroll to Top